Saturday, 15 September 2012

Ганцаардал

"Хүмүүсээ амьддаа бие биеэ хайрла" агсан Дашбалбар гуайн хэлсэн үг
Чухамдаа хорвоогийн хүн бүрт зориулсан үг
Тиймээ, танихгүй хүнийг хайрлах албагүй ч
Таньдаг нэгнээ хайрлацгаая
Ядаж ахан дүүс аав ээжийдээ
Ялдамхан үгсийг хэлж
Бие биенээ дэмжиж тусалцгаая
Бүтэшгүй юмыг бүтээх гэж оролдож
Бүлээн цайгаа ч хувааж ууцгаяа
Буурал болсон нэгнээ хүндэтгэж
Бурхан тэнгэртээ залбирч явцгааяа
Хараалын муухай хорон үгийг бүү хэл
Харааж загнахаа ч багасга
Харцаа бүү эргүүл
Харалган догшин бүү бай
Ганцаардаж зовохын цагт
Ганц үг ч хүнд илүүдэхгүй

No name

Life is not short, I thought
Life is not so easy, I imagined
Life is quite challenging, I acknowledge
Life is belief, I trust

2 хүү

2 хүүгийнхээ инээдийг харж, баяснам би
2 хүүгийнхээ тоглохыг харж, жарганам би
2 хүүгийнхээ сурахыг харж, бахданам би
2 хүүгийн эрхлэхийг харж, зөөлрөнө би

Амьдралын утга учир бүрийг ойлгож
Амьдралын хүсэл зорилго бүрээ тодорхойлж
Амьдралын цаг мөч бүрийг ашиглаж
Амьдралын төлөө алхам би.

Монгол хүн гэж ....

Хүн ер нь өчүүхэн гэдгээ мэдэхгүй байсаар байгаад хорвоог элээх юм болов уу. Хамгийн гол сэтгэл гэдэг юм хүн бүрт байж байх хэрэгтэй юм шигээ. Монгол хүнд тэр сэтгэл гэдэг юм нь байхгүй болчихожээ. Нэг л их зандарсан, уурласан, баярхсан хүмүүс. Гэтэл хүний дотоод сэтгэл нь байхгүй болчихожээ.

Гадаад оронд бүтэн нэг жилийг өнгөрөөгөөд ирсэний дараа гадаа гудамжаар алхах, хүнтэй ярихаас айдас хүрсэн өдрүүдийг өнгөрөөж байна. Сайхан харьцвал гайхаж харах, ууртай хэрэлдэж ярьвал харин ойлголцох гээд байдаг болчихожээ, энэ миний Монгол орны хүмүүс нь. Дээрээс нь нэмээд хүнийг хайрлах сэтгэл байхгүй, сайхан сэтгэл, хайр гэдэг үгсийг үгний баялгаасаа хассан тийм цэвдэг хүмүүсээр дүүрсэн юм уу даа.

Хэзээ энэ байдал өөрчилөгдөж, хүн хүнээ хайрласан, хүндэтгэсэн тийм сайхан орчиныг бий болгох юм бол доо.

2012 оны 9 сарын 15