Тиймээ эмчид үзүүлээд "Та жирэмсэн байна" гэсэн 3 үгийг сонссоноор та маш их баяр баясгаланг мэдрэх хэдий ч шинэ хүн хүлээж авах бэлтгэл ажил ямар их байгааг бодож эхлэнэ.
Эхний 2 хүүгээ төрүүлсэнээс хойш бүхэл бүтэн 9 жил өнгөрсөн байна. Жирэмсэн байна гэдгийг ч мартаж, ямар шинж тэмдэг өгдөг, яах ёстой, юу ууж болдог, юу ууж болохгүй, жирэмсэний явц, юу өмсөж болдог гээд л мэдэх ёстой асуудлууд ар араасаа хөвөрдөг юм байна.
"Таны төлөө бид" гэх нэртэй Бүлтэн эмчийн эмнэлэгт үзүүллээ. 5-6 долоо хоногтой байна, өсөлтийг нь 10 хоногийн дараа харуулаарай. Мөн нээх том киста байхын 6см орчим, одоо тэгээд киста -д эмчилгээ хийхгүй, байдлыг харзнаж баяа гэдэг үгсийг сонсоод нэг талаар сэтгэлээр уналаа.
Одоо яанаа, киста нь асуудал үүсгэх юм болов уу? өсөлтийг нь харуулаарай гэдэг нь юу гэж байгаа юм бол гээд л бодоод.
Найзууддаа хэллээ, Бүлтэн эмчийн эмнэлэгт хүмүүс нээх ам сайтай байдггүй юм байна, тэгээд дээрээс нь Монголд нэг эмчид үзүүлээд итгэж болохгүй, 2-3 эмнэлэгт давхар үзүүлэх хэрэгтэй, тэгж байж итгэх хэрэгтэй л гэнэ. Киста бол шимэгдээд алга болдог л гэнэ.
За тэгээд 10 хоногийн дараа очиж амжсангүй 8 долоо хоногтой байхад нь 1 төрөхийн урд байшингийн 2 давхарт байдаг Баяржаргал эмч дээр орлоо. 8 долоо хоногтой хүйс тодорхойлох боломжгүй гэнэ. Зүрхний цохилтыг сонсголоо, 164 байна. Сонсоод нээх гоё мэдрэмж төрсөн. Зүрхний цохилт өндөр байвал охин байдаг гэж сонссон надаа охин байх гэж бодогдоод, нээх хөөрхөн. Тэгсэн эмч маань хэлж байна: Зүрхний цохилт өндөр бага байснаар тодорхойлох боломжгүй, угаасаа 8 долоо хоногтой ургийн зүрхний цохилт ийм байдаг, хэвийн байна гэсэн үг, харин бага байвал эсхүл их байвал ямар нэг гажигтай байна гэсэн үг гэсэн. 1,7 см байна гэсэн, ий хөөрхий, ийм жаахан baby -г чинь эр эмийг нь яаж мэдэх вэ дээ угаасаа. Манай нөхөр бүр шоолоод, тэгээд яагаад гэдэс чинь томроод байна гээд л гайхаад байсан. хэхэ, Нээрээ би бас бодлоо, яагаад гэдэс томроод байгаа юм бол гэж? Бодвол ус энэ тэр гээд л ... . Эхэс баруун хойд хананд байна гэсэн, энэ нь харин ямар учиртайг ёстой би хэлж мэдэхгүй байна, эмч бол сайн тайлбар өгөөгүй. Харин нөгөө нэг киста маань байж л байна. Багассан ч юм алга, ихэссэн ч юм алга, яг л нөгөө хэмжээндээ, байдлыг харзнаж бай л гэнэ, бүр болохгүй бол хагалгаа хийгээд авхуулчихгүй юу л гэнэ, яахав зулбах гээд байдаг талтай, гэхдээ гайгүй л гэж байна.
За тэгээд хордлого өгөөгүй, поли витамин, Магни Б ууж байгаа. 1 сарын уух хэмжээтэйг авсан, дуусаагйү байна. Харин өглөө босохдоо аймаг өлсөж босож ирэхийн бүр дотор арзганаад л, нэг л юм идмээр санагдаад, тэгээд бас ажил дээрээ сууж байгаад л гэнэт аймаг өлсөөд ч байгаа юм шиг эсхүл нээх гоё юм идмээр ч юм шиг, бүр даршилсан огурцы, бэлэн гоймон идмээр санагдаад, хэцүүдэж байна. Заримдаа хоолоо ихдүүлбэл бөөлжих гээд байгаа, өөр ямар нэг гаж нөлөөгүй байна.
Өглөөдөө нэг аяга кофе уучихаж байгаа, тэрнээс хэтрүүлэхээр харин дотор муухай оргиж байна лээ. Хорт зуршлуудыг бол хаясан, 5 долоо хоног хүртлээ, өөрөө хэлбэл мэдээгүй байхдаа оройдоо ганц пиво уугаад байсан, мэдсэнээс хойш больсон, харин эртээд ганц 100 гр вино уусан.