Би ч жирэмсэн болсоноосоо хойш хаана төрөх вэ гэдэг том асуултыг өөртэй бий болгосон хүн. Хажуугаар нь хүн бүр л нэг юм хэлдэгийн. Тэр ч эмнэлэг сайн, энэ ч эмнэлэг муу, тэр ч эмч сайн, энэ ч эмч муу гээд. Яг үнэндээ бүх эмч, бүх эмнэлэг сайн. Чухам ямар ч нөхцөл байдал тухайн хүнд хандсанаас болоод тухайн эмч, эмнэлгийн талаарх бодол, сэтгэгдэл бий болдог байх. За тэгээд хүн бүр хувийн эмнэлэг сайн, уур амьсгал тааламжтай, төрсөний дараа нөхрийг нь оруулдаг, эмч нар ч сайхан харьцаатай гээд л.
Миний анхны сонголт "Гурван гал" эмнэлэг байлаа. Бүр хяналтанд орлоо. Өөрөөрөө төрвөл 900,0 төгрөг, ор хоног нэг өдрийн 50,0, тэгээд эм тариа хийвэл нэмэлт төлбөр авна гэнэ. Төрөөд гарсаны дараа нийт 1 сая 250 мянган төгрөг төлдөг гэсэн тооцоолол авлаа. Тэгээд явж байтал, хүн бүр л над руу утасдаад Гурван галын тухай муу мэдээ сонсгохын, ямар сайндаа хамт ажилладаг хүүхэн маань чамд л дандаа муу мэдээ нь сонсогдохын, ер нь чи тэнд төрөх нь дэмий байх аа гэж байна. Би хүртэл сүүлдээ тэгж бодох болов. Би заавал яагаад дандаа сайн нь биш муу мэдээг нь түрүүлж сонсдог юм бол гэж бодогдоод. Муу мэдээ нь: өөрөөрөө төрнө гээд явж байтал, яг төрөх үед нь мөнгөө бодоод хагалгаа хийчихдэг л гэнэ. Өөрөөр төрсөний дараа дотор гадна оёдол нь баалдаг л гэнэ. Кисерв хагалгаа хийлгээд С вирус авч насан туршын өвчтэй болсон л гэнэ. Иймэрхүү мэдээнүүд сонсоод сүүлдээ бүр сүжиг шууд буурчих юм. Тэгээд 29 долоо хоногтой байхдаа очоод хяналтандаа үзүүлсэн чинь хүүхэд буруу байршилтай байна, болохгүй бол хөлнөөс нь галаар төөнөнө, тэгээл болохгүй бол кисерв хийнэ гэлээ. Тэгээд сэтгэл санаагаар уначихлаа. Тэгсэн 35 долоо хоногтой болоод хүүхэд өөрөө зөв байршилдаа орчихсон. Ер нь ч 31-32 долоо хоногтой болж байж хүүхэд зөв байршилдаа ордог юм байна. Хаа байсан болоогүй байхад нь янз бүрийн юм яриад, сэтгэл санаагаар унагаад, тэгээд л ер нь тэнд төрөх итгэл, сүжиг маань бүр уначихлаа.
За дараагийн сонголт Бүлтэн эмчийн "Таны төлөө бид" гэсэн эмнэлэг байлаа. 2 дахь томоохон хувийн эмнэлэг. Бүлтэн эмч бас манай ээжийн сайн найз байсан гээд очилоо. Өөрөөрөө төрөх нь 800,0 гэж байсан 900,0 болчихож. Ор хоног нь нэг хоногийн 40,0 гэж байна. Эм тарианы мөнгө харин нэмж авахгүй, ор хоногийн мөнгөндөө багтсан гэж байна. Өөрийгөө таниулаад ороод л үзүүллээ. Ээж нь ирж байгаа юм байна л даа, гээд л таниад л, өө зүгээр ус ихтэй байна гээд л сайхан загнаад л, 14 хоногийн дараа дахиж ирж үзүүлээрэй гээд, байршил буруу байна гэхдээ дасгал хийчих өөрөөрөө төрнө гээд л. Өөр онц гойд юм хэлсэнгүй. Надаа ч таалагдлаа. Тэгээд 2 долоо хоногийн дараа очиж үзүүллээ. Тэгээд үзэж үзэж юу ч хэлсэнгүй, нэг зураг хэвлэж өглөө, зүгээрээ л гэж байна. Хэзээ төрөх бол гэсэн өө 7-10 хоногийн өмнө төрөх байх аа гэнэ, тэгснээ ширээн дээрээ очиж суунаа, өө яг хугацаандаа төрөх байх аа гэнэ. Гайхчихлаа, 2 алхмын хооронд өөрчилөгддөг юм байхдаа гэж бодлоо. Тэгснээ ширээн дээрээ сууснаа охин байлуу, хүү билүү гэж байна? бүр гайхчихлаа. Эхо-гаар харж харж харчихаад гэж бодлоо, тэгээд л дараа нь юм ярьсан, дандаа орон гаран юм яриад, сүүлдээ бүр эргэлзэж эхэллээ. Хүний нас яваад тэгж байгаа ч юм уу эсхүл үнэхээр сэтгэл байхгүй байна уу, мэдэхгүй ээ, гэхдээ нээх сонин болчихсон. Тэгж байтал энэ эмнэлгийн тухай бас нэг сөрөг мэдээллийг сонингоос уншдаг юм байна. Дээрээс нь нярай нь тасаг байхгүй болохоор, хүүхдэд ямар нэг асуудал үүслээ гэж бодоход шууд л Эх нялхас явуулдаг гэнэ.
Одоо 37 хоногтой, өөр төрүүлдэг хувийн эмнэлэг байхгүй болохоор улсын эмнэлэг л үлдэж байна даа. Би харьяалалын дагуу 1-р төрөхөд төрөх ёстой. Одоо тэгээд л 1-р төрөхөд очоод азаа үзнэ дээ. Манай нөхөр бол үүдээр ороод л тааралдсан хүндээ мөнгө өгөөд баяа гэж байгаа. Сувилагч, асрагч гээд л, тэгээд яг сандарсан үед бол тэгж чадах нь үгүй юу? Гол нь эмч танилгүй болохоор асуудалтай юм даа.