Friday, 17 November 2017

Ээжийгаа бодох нь

Ээж минь ээж минь, дэндүү залуугаар явчих вуу даа та, дэндүү ихийг мөрөөдөж, төсөөлж, бодож амьдарч дээ. Гэхдээ юун дээр алдав. Дэндүү галзуу байсандаа алдав уу, дэндүү их хүнд тусалсандаа алдав уу, дэндүү өөрийн дураар байсандаа алдав уу, дэндүү хатуу байснаараа алдав уу. Яг юун дээр алдсаныг тань шүүх эрх надад байхгүй. Гэхдээ бодохын тань шиг амьдрахгүй гэж. Бүхнийг өөрийн дураар шийдвэрлэх, зөв бурууг ялгахгүй тахин шүтэх, хүний өмнөөс асуудалд оролцох. Эцсийн үр дүн нь хэнд ч хэрэггүй амьдарсан байх.

Бодол болруун

Бодох тусмаа илүү ихийг бодох, бодохгүй байхад юу ч болохгүй байх. Аль нь ч хэрэгтэй юм бэ дээ. Юу ч бодохгүй амьдрах. Өөрт ямар нэг хар балаггүй, яг өнөөдрийн амьдрал. Өгчидрийн гэдэг юм юу ч байхгүй, бас ирээдүйг гэдэг төсөөлөл байхгүй. Би заримдаа яг л тэгж амьдрахын. Яг одоо байгаа цаг хуацаагаар. Надад өгчидөр алга, бас ирээдүй алга. Яагаад гэвэл би юу ч бодохгүй байгаа. Хүний амьдралын цаг хугацааны хэлхээс болсон бодлын зөгнөл, бодлын бясалгал. Бодол байхгүй байхад хар ангал. Дэндүү хатуу хэлчихвүү. Амьдралын жам ёсны урсгалын нэг нь бодох. Бодох тусам ухаарах, бодох тусам шинийг ирэлхийлэх. Гэхдээ би бодохгүй байгаа. Яг одоо байгаа цаг хугацаагаар амьдрах.

Wednesday, 8 November 2017

Эрүүл байхын аз жаргал

6 сарын өмнө пап тест өгсөнөөс хойш дараагийн пап тест өгөх хугацаа боллоо. Цаг хугацаа гэгч нисээд байгаа юм уу гэлтэй л явахын. Айж айж л очиж тестаа өглөө. Хэд хоногийн дараа тестийн хариу гарлаа гээд утасдахад зүгээр л бөөн айдас, ямар хариу гарсан бол гэж бодогдоод. Тэгсэн, дүн нь сөрөг гарсан, одоо гайгүй байна, гэхдээ 12 сарын дараа дахин тест өгөөрэй гэсэн үг сонсох нь ямар их аз жаргал вэ? Эрүүл байх нь үнэхээр аз жаргал юм даа. Баярлаад охинтойгоо чихэр идлээ. Хүн эрүүл л байвал их ажил амжуулна шүү. Цаашид ч эрүүл эрч хүчтэй амьдрах хэрэгтэй.

Wednesday, 18 October 2017

Амьдралын амт

"Зүгээр суухаар зүлгэж суу" гэж, бас "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэж. Энэ хоёр зүйр үгийг би хэлэх дуртай. Хүн тасралтгүй хөдөлмөрлөж байх ёстой. Би чинь залуу байна. Эрч хүчтэй байна. Ямар ч гэсэн хүссэн зорилгодоо хүрэх ёстой. Өөрийн хүч хөдөлмөрийг өөрийн хүссэн хэмжээнд үнэлүүлээд сууж байвал, тэр бол миний жаргал юм шүү дээ. Хэн түрүүлж хөдлөнө, тэр хүн амжилтанд хүрнэ. Хүн хөдөлмөрлөж чадна, тэр хүн амжилтанд хүрнэ. Зүгээр гэтэй суугаад байвал хэн тэнд тийм хүн сууж байгаа гээд ирэх вэ дээ, хүмүүст өөрийгөө таниулах л хэрэгтэй. Тэгж байж чамайг хүн танидаг болно. Ямар ч гэсэн амжилтанд хүрнэ. Бурхан надад хайртай. I believe 'God loves me and blesses me!'

Thursday, 27 April 2017

Амьд явах

Австрали улсад хүүхдээ 6 долоо хоног хүрэх үед нь эмчид үзүүлж вакцин хийлгэж, бас ээж нь pap smear тест хийлгэх ёстой байдаг юм байна. Тэр дагуу охиноо эмчид үзүүлэнгээ өөрийгөө ч бас үзүүлээд "пап тест" хийлгэлээ. 2 долоо хоногийн дараа над руу эмнэлгээс сувилагч нь ярьж байнаа. Тестийн хариу эерэг гарсан, хавдартай вирустэй байх магадлалтай, өөр нэг төрлийн HPV гэдэг тест өгнө, тэгээд 3 сарын дараа "пап тестийг" дахиж өгнө гээд,  ирэх 4 дэхэд эмчид үзүүлэх цаг өгөв. Тэрнээс өмнө цаг байхгүй байсан ба ирэх 4 дэхь хүртэл 5 хоногийн хугацаа байв. Тэр 5 хоног бол миний амьдралын хамгийн том ухамсарын долоо хоног боллоо. Би ер нь яах гэж амьдарч байгаа нь, хэний төлөө, би амьдралынхаа туршид юу хийсэн, хэрвээ үнэхээр хавдартай болоод би үхвэл 4 хүүхэд маань яах уу, ер нь хэний төлөө докторын зэрэг хамгаалсийн, үр дүнг нь үзэхгүй юм бол, ядарч үхтэлээ тэнд сурах хэрэг байсан ч юм уу үгүй юу, би 4 хүүхэддээ юу үлдээсэн гээд л зөндөө юм бодлоо.Хариулт үнэндээ юу ч байсангүй, би 4 хүүхэддтэй юу ч үлдээгээгүй байна. 1 өрөө байр байгаа боловч зээлтэй тул зээлийг нь хэн төлөх вэ. Тэгээд л хэрвээ би үхвэл зүгээр л хар бараан дүр зураг гарч ирж байна. Хэрвээ би үхвэл..... Яг өөрийгөө бодвол амиа бодоод яваад өгөхөд сайхан л болох байх. Тэнгэрт очоод үнэндээ тэгээд л юу ч мэдэхгүй. Гэтэл 4 хүүхэдээ бодвол тэгж амиа бодох эрх надаа байхгүй байлаа. Интернетээс зөндөө мэдээлэл ухлаа, эмчээс асуулаа. Эцсийн шийдвэр "Ямар ч байсан хавдар болоод үхтэл 10 жилийн зай байдаг юу байна. "Тэр хүртэл байрныхаа зээлийг төлж дуусгах, 2 хүүгээ их сургуульд оруулах байлаа. Тэгээд эцсийн дүндээ би үхэхгүй, дахиж 40 жил зүгээр сайхан наслана, үхэхгүй новшроод суугаад байнаа гэдэг байлаа. Тэгж хэлээд л өөртэй кодлочихсон.

За тэгээд 4 дэх өдөр ч боллоо. Эмч дээрээ очиж уулзав. Possibility of low grade squamous intraepithelial lesion гэсэн оноштой. Ямар ч айх зүйл байхгүй, хамгийн бага түвшин байв. 6 сарын дараа дахин тест хийлгэ, эсхүл эсийн шинжилгээ өг.  За тэгээд эсийн шинжилгээ өгөхөөр боллоо. Өнөөдөр тэгсэн эсийн шинжилгээ авах эмнэлгээс ярьж байна, урьд нь пап тест хийлгэж байгаагүй, энэ анхны удаагийн тест бол эсийн шинжилгээ өгөх хэрэггүй, 6 сарын дараа дахин пап тест өг гэнээ.

Над руу залгасан сувилагч маань сүртэй юм яриагүй бол, би ч айх асуудалгүй байж. Гэхдээ нөгөө бодлын бурханаас надаа дохио өгч байна: "БИЕ САЙН БОД".

За тэгээд энэ бүхнээс авсан зүйл маань эмэгтэйчүүд пап тестийг 2 жил тутам заавл хийлгэж байх ёстой, ер нь бие сайн шалгуулж бай, хэрвээ ямар нэг юм байвал, эмчилгаа хийгээд бага дээр нь эмчилвэл илүү сайн үр дүнд хүрнэ. Хэтэрчихсэн хойно нь хичнээн эмчлээд ч нэмэргүй тул, сайн шалгуулж байх нь зүйтэй юм байнаа. АМЬД ЯВАХ ХИЧНЭЭН САЙХАН.

ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ЯМАР Ч ГЭСЭН НЭГ ХӨРӨНГӨ ҮЛДЭЭ. Тэрнээс өмнө үхэж үл болно.

Wednesday, 8 March 2017

4 дэхь хүүхэд маань мэндэллээ

Энэ дэлхийн хамгийн  сайхан зүйл бол хүүхэд төрөх. Өчүүхэн тэр нэг хүн дэлхий ертөнцөд өөрийн дуу хоолойгоо бий болгон мэндлэх нь гайхамшиг юм. Ээжийнхаа гэдсэнд бүрэлдсэн цагаас эхлээд төрөн төртлөө ээжийдээ хүндрэл учруулаагүй, дэлхийд ирье гэж ирсэн сайхан үр минь. Эгдүүтэй хөөрхөн охин минь энэ л хорвоог уярааж мэндэллээ. Төрсөн түүхийг нь сийрүүлбэл:
- Төрөх хугацаа нь өнгөрөөд 3 хонолоо. Эмчид үзүлэх байсан өдрөө очиж, сэдэлт хийлгэв, тэгснэрээ өөрөөрөө төрөхөд дөхөмтэй болгов. Тэр өдрөөс салиа нь гарч эхлэв. 2 өдөр салиа нь гараад ус нь бага зэрэг гарч эхлэв. Эмчид нь утсаар хэлээд, үзүүлэх гээд очив, тэгсэн тест хийж үзээд ус биш байна, яг ус гарахаар нь ирээрэй гээд буцаав, дахиад 2 хоног өнгөрлөө, тэр хооронд бие засаж байхад бага багаар ус гараад л байсан, гэхдээ наад талынх нь ус л гарч байгаа байх гээд нээх тоосонгүй, гэхдээ 2 хоног өнгөрхөд эмчид утсаар хэлээд очиж үзүүлэхээд болов, хугацаанаасаа яг 7 хоног хэтэрчихсэн байв. Тэгээд охиноо дагуулаад өдөр 12 цагийн үед очив, хүн ихтэй байсан болохоор намайг хүлээлгээд л байв, би ч нээх тоосонгүй, тэгээд бараг 1 цагийн үед үзээд л, ус нь гарчихсан юм шиг байна, төрөлтийг эхлүүлье, нөхөртэй хэлээрэй, гэхдээ яарсаны хэрэггүй, өнөө оройдоо юм уу, маргааш өглөө л төрнө гэж хэлэв. Тэгэхээр нь нөхөр руугаа ярьчихаад, яарах хэрэггүй гэчихээд төрөх өрөөрүү явав. Тэр хооронд охиноо бие засуулаад төрөх өрөөрүү орлоо. Нэг настай эх баригч байна. Англи эмэгтэй гэнэ. Тэгээд дусал залгуулаад л хэвтлээ, охин хажууд суугаад л юм яриастай. Тэр үед 2 цаг болж байв. Угаасаа охины унтах цаг болчихсон байсан, унтах уу гэсэн үгүй л гэнэ, яг хажууд суугаад л, тэгсэн эмч нар охиныг унтуулах гээд өө нэг сандал дээр суулгаад хучаад хэвтүүлсэн, охин ганцаараа дуу дуулаад л хэвтлээ. Тэгж байгаад унтав. Тэр хооронд би өвдөлт эхэлчихсэн, юун хүнтэй ярих манатай байсан ч нөхөр рүүгээ яриад, төрөх гээд байна, хурдлаарай гэж хэлчихэв. Тэгээд 2 хүүг хичээлээ тараад ирж түлхүүр аваарай гэсэн байсан болохоор, 2 хүү үүдэн дээр ирчихсан боловч тэр 2 -ыг оруулахгүй байж. Үүдэн дээр хүлээгээд сууж байв. Цаг гаруй өвдлөө, сүүлдээ би өвдөлтөнд дургүй болохоор нугасаар мэдээ алдуулах хийлгье, эсхүл Хагалгаа хийлгье гэв. Тэгэхэд 3 цаг өнгөрч байсан. Тэгсэн эх барих эмч нугасаар мэдээ алдуулах тариа хийх гээд төхөөрөмжийг нь авчирах гээд гарав, тэр хооронд охиныхоо ууж байсан ундааг уугаад л, ногоон Дарь эхийн тарниа уншаад л дүлээд байлаа, аймар ам цангаад байсын. Тэгээд ганцаараа бараг 10 минут тэгж байсан байх. Тэгж байтал эх барих эмч буцаж орж ирсэнээ хүүе, төрөх гэж байна ш д, мэдээ алдуулах тариа хийх хэрэггүй, одоо төрөх гэж байна гээд л хүүхдийн даавуу энэ тэр бэлдээд эхэллээ. Тэрнээ хойш 30 -аад минут дүлэлт хийлгээд 4 цаг 18 минутад охин маань төрлөө. Яг охин төрөхтэй зэрэгцээд нөхөр маань орж ирлээ. Ямар ч хурдан төрчихөв. Тэгээд л шууд усанд оруулаад л 2 цаг гаруй байлгаж байгаад энгийн тасаг руу шилжүүллээ. Тэнд 1 хоноод бид 2 эмнэлгээс гарсан.  Яг төрөөд усанд орсоны дараа сэндвич устай өгсөн. Тэрийг идээд жоохон тэнхрэв. Ингэж л охин минь төрсийн. Аан тийм, Аавынх нь төрсөн өдрийн маргааш буюу 2 сарын 21 -ны өдөр, аавдаа төрсөн өдрийн бэлэг болж ирсийн.

Гайхалтай шүү, ямар ч нэмэлт зардал байхгүй, ямар ч нэмэлт асуудал үүсгээгүй. Хэрвээ мэдээ алдуулах хийсэн бол нэмэлт 1000 гаруй доллар, C - section -д орсон бол нэмэлт 6000доллар болох байсан.

Wednesday, 1 February 2017

2017 onii 2 sar

2 дугаар сар, үнэхээр манай гэр бүлийн сар. Манай гэр бүлийн 6 гишүүний 5 нь 2 сард төрсөн. Дээрээс нь хайрын өдөр, Цагаан сар болдог гэвэл үнэхээр өргөн хүрээний баярын сар.

Миний 4 дэхь хүүхэд, охин маанд удахгүй гэр бүлдээ ирэх гэж байна.
Хайрын бурхан болсон
Хосгүй их авьястай охин маань
Хорвоод мэндлэх өдрийн мэндийг
Хайрт ээж нь хүргэж байна.

Одонгийн хүүхэд болсон
Отгон хөөрхөн охин маань
Орчлон ертөнцөд мэндлэж
Олныг хайрыг булаах болно.

Хонгор сайхан үр дээ
Хамгийн сайхныг хүсэж
Аав ээж, 2 ах, эгч нь
Гараа дэлгэн тосож авахад бэлдэн сууж байна.