Wednesday, 8 March 2017

4 дэхь хүүхэд маань мэндэллээ

Энэ дэлхийн хамгийн  сайхан зүйл бол хүүхэд төрөх. Өчүүхэн тэр нэг хүн дэлхий ертөнцөд өөрийн дуу хоолойгоо бий болгон мэндлэх нь гайхамшиг юм. Ээжийнхаа гэдсэнд бүрэлдсэн цагаас эхлээд төрөн төртлөө ээжийдээ хүндрэл учруулаагүй, дэлхийд ирье гэж ирсэн сайхан үр минь. Эгдүүтэй хөөрхөн охин минь энэ л хорвоог уярааж мэндэллээ. Төрсөн түүхийг нь сийрүүлбэл:
- Төрөх хугацаа нь өнгөрөөд 3 хонолоо. Эмчид үзүлэх байсан өдрөө очиж, сэдэлт хийлгэв, тэгснэрээ өөрөөрөө төрөхөд дөхөмтэй болгов. Тэр өдрөөс салиа нь гарч эхлэв. 2 өдөр салиа нь гараад ус нь бага зэрэг гарч эхлэв. Эмчид нь утсаар хэлээд, үзүүлэх гээд очив, тэгсэн тест хийж үзээд ус биш байна, яг ус гарахаар нь ирээрэй гээд буцаав, дахиад 2 хоног өнгөрлөө, тэр хооронд бие засаж байхад бага багаар ус гараад л байсан, гэхдээ наад талынх нь ус л гарч байгаа байх гээд нээх тоосонгүй, гэхдээ 2 хоног өнгөрхөд эмчид утсаар хэлээд очиж үзүүлэхээд болов, хугацаанаасаа яг 7 хоног хэтэрчихсэн байв. Тэгээд охиноо дагуулаад өдөр 12 цагийн үед очив, хүн ихтэй байсан болохоор намайг хүлээлгээд л байв, би ч нээх тоосонгүй, тэгээд бараг 1 цагийн үед үзээд л, ус нь гарчихсан юм шиг байна, төрөлтийг эхлүүлье, нөхөртэй хэлээрэй, гэхдээ яарсаны хэрэггүй, өнөө оройдоо юм уу, маргааш өглөө л төрнө гэж хэлэв. Тэгэхээр нь нөхөр руугаа ярьчихаад, яарах хэрэггүй гэчихээд төрөх өрөөрүү явав. Тэр хооронд охиноо бие засуулаад төрөх өрөөрүү орлоо. Нэг настай эх баригч байна. Англи эмэгтэй гэнэ. Тэгээд дусал залгуулаад л хэвтлээ, охин хажууд суугаад л юм яриастай. Тэр үед 2 цаг болж байв. Угаасаа охины унтах цаг болчихсон байсан, унтах уу гэсэн үгүй л гэнэ, яг хажууд суугаад л, тэгсэн эмч нар охиныг унтуулах гээд өө нэг сандал дээр суулгаад хучаад хэвтүүлсэн, охин ганцаараа дуу дуулаад л хэвтлээ. Тэгж байгаад унтав. Тэр хооронд би өвдөлт эхэлчихсэн, юун хүнтэй ярих манатай байсан ч нөхөр рүүгээ яриад, төрөх гээд байна, хурдлаарай гэж хэлчихэв. Тэгээд 2 хүүг хичээлээ тараад ирж түлхүүр аваарай гэсэн байсан болохоор, 2 хүү үүдэн дээр ирчихсан боловч тэр 2 -ыг оруулахгүй байж. Үүдэн дээр хүлээгээд сууж байв. Цаг гаруй өвдлөө, сүүлдээ би өвдөлтөнд дургүй болохоор нугасаар мэдээ алдуулах хийлгье, эсхүл Хагалгаа хийлгье гэв. Тэгэхэд 3 цаг өнгөрч байсан. Тэгсэн эх барих эмч нугасаар мэдээ алдуулах тариа хийх гээд төхөөрөмжийг нь авчирах гээд гарав, тэр хооронд охиныхоо ууж байсан ундааг уугаад л, ногоон Дарь эхийн тарниа уншаад л дүлээд байлаа, аймар ам цангаад байсын. Тэгээд ганцаараа бараг 10 минут тэгж байсан байх. Тэгж байтал эх барих эмч буцаж орж ирсэнээ хүүе, төрөх гэж байна ш д, мэдээ алдуулах тариа хийх хэрэггүй, одоо төрөх гэж байна гээд л хүүхдийн даавуу энэ тэр бэлдээд эхэллээ. Тэрнээ хойш 30 -аад минут дүлэлт хийлгээд 4 цаг 18 минутад охин маань төрлөө. Яг охин төрөхтэй зэрэгцээд нөхөр маань орж ирлээ. Ямар ч хурдан төрчихөв. Тэгээд л шууд усанд оруулаад л 2 цаг гаруй байлгаж байгаад энгийн тасаг руу шилжүүллээ. Тэнд 1 хоноод бид 2 эмнэлгээс гарсан.  Яг төрөөд усанд орсоны дараа сэндвич устай өгсөн. Тэрийг идээд жоохон тэнхрэв. Ингэж л охин минь төрсийн. Аан тийм, Аавынх нь төрсөн өдрийн маргааш буюу 2 сарын 21 -ны өдөр, аавдаа төрсөн өдрийн бэлэг болж ирсийн.

Гайхалтай шүү, ямар ч нэмэлт зардал байхгүй, ямар ч нэмэлт асуудал үүсгээгүй. Хэрвээ мэдээ алдуулах хийсэн бол нэмэлт 1000 гаруй доллар, C - section -д орсон бол нэмэлт 6000доллар болох байсан.