Австрали улсад хүүхдээ 6 долоо хоног хүрэх үед нь эмчид үзүүлж вакцин хийлгэж, бас ээж нь pap smear тест хийлгэх ёстой байдаг юм байна. Тэр дагуу охиноо эмчид үзүүлэнгээ өөрийгөө ч бас үзүүлээд "пап тест" хийлгэлээ. 2 долоо хоногийн дараа над руу эмнэлгээс сувилагч нь ярьж байнаа. Тестийн хариу эерэг гарсан, хавдартай вирустэй байх магадлалтай, өөр нэг төрлийн HPV гэдэг тест өгнө, тэгээд 3 сарын дараа "пап тестийг" дахиж өгнө гээд, ирэх 4 дэхэд эмчид үзүүлэх цаг өгөв. Тэрнээс өмнө цаг байхгүй байсан ба ирэх 4 дэхь хүртэл 5 хоногийн хугацаа байв. Тэр 5 хоног бол миний амьдралын хамгийн том ухамсарын долоо хоног боллоо. Би ер нь яах гэж амьдарч байгаа нь, хэний төлөө, би амьдралынхаа туршид юу хийсэн, хэрвээ үнэхээр хавдартай болоод би үхвэл 4 хүүхэд маань яах уу, ер нь хэний төлөө докторын зэрэг хамгаалсийн, үр дүнг нь үзэхгүй юм бол, ядарч үхтэлээ тэнд сурах хэрэг байсан ч юм уу үгүй юу, би 4 хүүхэддээ юу үлдээсэн гээд л зөндөө юм бодлоо.Хариулт үнэндээ юу ч байсангүй, би 4 хүүхэддтэй юу ч үлдээгээгүй байна. 1 өрөө байр байгаа боловч зээлтэй тул зээлийг нь хэн төлөх вэ. Тэгээд л хэрвээ би үхвэл зүгээр л хар бараан дүр зураг гарч ирж байна. Хэрвээ би үхвэл..... Яг өөрийгөө бодвол амиа бодоод яваад өгөхөд сайхан л болох байх. Тэнгэрт очоод үнэндээ тэгээд л юу ч мэдэхгүй. Гэтэл 4 хүүхэдээ бодвол тэгж амиа бодох эрх надаа байхгүй байлаа. Интернетээс зөндөө мэдээлэл ухлаа, эмчээс асуулаа. Эцсийн шийдвэр "Ямар ч байсан хавдар болоод үхтэл 10 жилийн зай байдаг юу байна. "Тэр хүртэл байрныхаа зээлийг төлж дуусгах, 2 хүүгээ их сургуульд оруулах байлаа. Тэгээд эцсийн дүндээ би үхэхгүй, дахиж 40 жил зүгээр сайхан наслана, үхэхгүй новшроод суугаад байнаа гэдэг байлаа. Тэгж хэлээд л өөртэй кодлочихсон.
За тэгээд 4 дэх өдөр ч боллоо. Эмч дээрээ очиж уулзав. Possibility of low grade squamous intraepithelial lesion гэсэн оноштой. Ямар ч айх зүйл байхгүй, хамгийн бага түвшин байв. 6 сарын дараа дахин тест хийлгэ, эсхүл эсийн шинжилгээ өг. За тэгээд эсийн шинжилгээ өгөхөөр боллоо. Өнөөдөр тэгсэн эсийн шинжилгээ авах эмнэлгээс ярьж байна, урьд нь пап тест хийлгэж байгаагүй, энэ анхны удаагийн тест бол эсийн шинжилгээ өгөх хэрэггүй, 6 сарын дараа дахин пап тест өг гэнээ.
Над руу залгасан сувилагч маань сүртэй юм яриагүй бол, би ч айх асуудалгүй байж. Гэхдээ нөгөө бодлын бурханаас надаа дохио өгч байна: "БИЕ САЙН БОД".
За тэгээд энэ бүхнээс авсан зүйл маань эмэгтэйчүүд пап тестийг 2 жил тутам заавл хийлгэж байх ёстой, ер нь бие сайн шалгуулж бай, хэрвээ ямар нэг юм байвал, эмчилгаа хийгээд бага дээр нь эмчилвэл илүү сайн үр дүнд хүрнэ. Хэтэрчихсэн хойно нь хичнээн эмчлээд ч нэмэргүй тул, сайн шалгуулж байх нь зүйтэй юм байнаа. АМЬД ЯВАХ ХИЧНЭЭН САЙХАН.
ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ЯМАР Ч ГЭСЭН НЭГ ХӨРӨНГӨ ҮЛДЭЭ. Тэрнээс өмнө үхэж үл болно.