Friday, 17 November 2017

Ээжийгаа бодох нь

Ээж минь ээж минь, дэндүү залуугаар явчих вуу даа та, дэндүү ихийг мөрөөдөж, төсөөлж, бодож амьдарч дээ. Гэхдээ юун дээр алдав. Дэндүү галзуу байсандаа алдав уу, дэндүү их хүнд тусалсандаа алдав уу, дэндүү өөрийн дураар байсандаа алдав уу, дэндүү хатуу байснаараа алдав уу. Яг юун дээр алдсаныг тань шүүх эрх надад байхгүй. Гэхдээ бодохын тань шиг амьдрахгүй гэж. Бүхнийг өөрийн дураар шийдвэрлэх, зөв бурууг ялгахгүй тахин шүтэх, хүний өмнөөс асуудалд оролцох. Эцсийн үр дүн нь хэнд ч хэрэггүй амьдарсан байх.

Бодол болруун

Бодох тусмаа илүү ихийг бодох, бодохгүй байхад юу ч болохгүй байх. Аль нь ч хэрэгтэй юм бэ дээ. Юу ч бодохгүй амьдрах. Өөрт ямар нэг хар балаггүй, яг өнөөдрийн амьдрал. Өгчидрийн гэдэг юм юу ч байхгүй, бас ирээдүйг гэдэг төсөөлөл байхгүй. Би заримдаа яг л тэгж амьдрахын. Яг одоо байгаа цаг хуацаагаар. Надад өгчидөр алга, бас ирээдүй алга. Яагаад гэвэл би юу ч бодохгүй байгаа. Хүний амьдралын цаг хугацааны хэлхээс болсон бодлын зөгнөл, бодлын бясалгал. Бодол байхгүй байхад хар ангал. Дэндүү хатуу хэлчихвүү. Амьдралын жам ёсны урсгалын нэг нь бодох. Бодох тусам ухаарах, бодох тусам шинийг ирэлхийлэх. Гэхдээ би бодохгүй байгаа. Яг одоо байгаа цаг хугацаагаар амьдрах.

Wednesday, 8 November 2017

Эрүүл байхын аз жаргал

6 сарын өмнө пап тест өгсөнөөс хойш дараагийн пап тест өгөх хугацаа боллоо. Цаг хугацаа гэгч нисээд байгаа юм уу гэлтэй л явахын. Айж айж л очиж тестаа өглөө. Хэд хоногийн дараа тестийн хариу гарлаа гээд утасдахад зүгээр л бөөн айдас, ямар хариу гарсан бол гэж бодогдоод. Тэгсэн, дүн нь сөрөг гарсан, одоо гайгүй байна, гэхдээ 12 сарын дараа дахин тест өгөөрэй гэсэн үг сонсох нь ямар их аз жаргал вэ? Эрүүл байх нь үнэхээр аз жаргал юм даа. Баярлаад охинтойгоо чихэр идлээ. Хүн эрүүл л байвал их ажил амжуулна шүү. Цаашид ч эрүүл эрч хүчтэй амьдрах хэрэгтэй.