Ооны хоёр ивэр шиг хоёулахнаа байсан
Олон хүний хайрыг булаасан хайртай дүүтэй байсан
Миний хайртай ганц дүү минь,
Яасан ч богинохон настай байсан юм.
Яасан ч дур зоргоороо амьдрах хувь тавилантай байсан юм.
Хүний орчлонд ирээд буцахдаа
Өөрийн зоргоор л амьдарсаар байгаад буцлаа
Өршөөлгүй энэ хорвоод
Өвдөг сөгдөх юм гэж санасангүй
Хөөрхий дүү минь
Хайрт ээжийнхаа араас гашуудсаар байгаад
Хайртай ээжтэйгаа уулзахаар явчих юм гэж санасангүй.
Хайртай ээж дүү хоёр минь
Диваажингийн оронд уулзаж,
Хол ойрын сонин хачинг хуучлан сууж байгаа ч юм билүү
Хүний энэ орчлонд үлдсэн аав, эгч, нагац дүү нараа өршөө,
Бид бүхэн хичнээн уй гашуудаад ч та нарыгаа босгоод ирж чадахгүй юм
Та бүхнийхаа төлөө зул өргөж буян л хийх юм.
Дүү минь энэ хорвоод үлдсэн хүмүүсдээ буян хишгээ хайрлаарай.
Бурханы оронд сайн яваарай.
Хайртай шүү, эгч нь.
Thursday, 14 May 2015
Амьдрал бол шалгуур - life is challenge
Хүний амьдрал их богинохон бөгөөд асар их үйл явдлын нэгдэл юм шиг санагдахын. Хүн амьд л явах хэрэгтэй. 2,5 жилийн дотор сайн, муу үйл явдал ээлжлэн тохиолдлоо. Сайн нь гэвэл би ажлын байраар тасарсагүй, миний кареер үргэлж дээшилж байна. Охинтой боллоо. Гэтэл муу мэдээ гэвэл би ээжийгаа алдлаа, цорын ганц дүүгээ алдлаа. Орчлон дэлхий дээр ганцаараа болчихсон юм шиг сэтгэгдэл төрөхийн. Гэхдээ надаа 3 сайхан үр минь байгаа, чи амьд явах хэрэгтэй гэж өөрөө өөртэй сануулж, өөрөө өөрийгөө зоригжуулан амьдарч байна. Амьдрал бол шалгуур юм, гэхдээ намайг бол дэндүү томоор шалгаж байна. Гэхдээ энэ бүх шалгуурт нурж унахгүй, даван гарахын төлөө, үр хүүхдээ эрүүл энх, хүч чадалтай бие хүмүүс болгохын төлөө чи зүтгэх ёстой гэсэн зорилгын төлөө би өнөөдөр тэмцэж явна. Бурхан надаа үргэлж хайртай байсан, хайртай байсаар байх болно. Бурхан минь биднийгээ өршөөж хайрла. Манай гэр бүлд буян хишгээ хайрлаа, эрүүл энх, урт удаан аз жаргалтай амьдралыг бэлэглээрэй. Баярлалаа. God bless us!
Охин маань удахгүй 1 нас хүрлээ
Хамгийн сүүлд охиноо 8 сартай байхад бичиж байснаас хойш зав гарахгүй байсаар өнөөг хүрсэн байхын. Охин маань одоо 10 -аад хоногийн дараа 1 нас хүрлээ. Пижигнэтэл гүйх нь холгүй байна. Сайн алхаж байгаа. Бараг 9 сартайдаа л алхаад эхэлсэн. Бусад хүүхдүүдийг бодвол өсөлт их сайн байна. Миний сүү муу болохоор төрөөд л нэмэлт хоол хэрэглэсэн. 9 сар хүртэл нь Японы Хай Хай сүү, дараа нь 9 сараас 11 сар хүртэл нь Гүн Гүн сүүг уулгасан. Давхар хөхөө хөхөж байсан. Ямар нэг ханиад хүрэхгүй дархлаа сайтай, дээрээс нь бүх витамин, тэжээлээ аваад зүгээр юм билээ. Одоо бол 1 нас арай хүрээгүй байгаа ч гэсэн бууз, хуушуур, шоколад гээд л бүхий л юмыг идэж байна. Би ажилтай болохоор яг санааны зоргоор хүүхдэд таарсан хоол хийж өгч чадахгүй юм, тэгээд л өөрсдийнхөө идэж байгаа хоолноос л өгөөд байгаа. Одоо утас бартчихаад бас утсаар ярьж байгаа дүр үзүүлнэ. Хүүхдийн өсөлт хурдан юм даа.
Хайртай хөөрхөн охиныхоо алхахыг харж баяснам би
Хонгор хөөрхөн охиныхоо шулганахыг сонсож уярнам би
Инээх нь хүртэл цаанаа хөөрхөн
Бурханаас надаа өгсөн бэлэг юм, миний охин
Хайртай хөөрхөн охиныхоо алхахыг харж баяснам би
Хонгор хөөрхөн охиныхоо шулганахыг сонсож уярнам би
Инээх нь хүртэл цаанаа хөөрхөн
Бурханаас надаа өгсөн бэлэг юм, миний охин
Subscribe to:
Posts (Atom)