Ооны хоёр ивэр шиг хоёулахнаа байсан
Олон хүний хайрыг булаасан хайртай дүүтэй байсан
Миний хайртай ганц дүү минь,
Яасан ч богинохон настай байсан юм.
Яасан ч дур зоргоороо амьдрах хувь тавилантай байсан юм.
Хүний орчлонд ирээд буцахдаа
Өөрийн зоргоор л амьдарсаар байгаад буцлаа
Өршөөлгүй энэ хорвоод
Өвдөг сөгдөх юм гэж санасангүй
Хөөрхий дүү минь
Хайрт ээжийнхаа араас гашуудсаар байгаад
Хайртай ээжтэйгаа уулзахаар явчих юм гэж санасангүй.
Хайртай ээж дүү хоёр минь
Диваажингийн оронд уулзаж,
Хол ойрын сонин хачинг хуучлан сууж байгаа ч юм билүү
Хүний энэ орчлонд үлдсэн аав, эгч, нагац дүү нараа өршөө,
Бид бүхэн хичнээн уй гашуудаад ч та нарыгаа босгоод ирж чадахгүй юм
Та бүхнийхаа төлөө зул өргөж буян л хийх юм.
Дүү минь энэ хорвоод үлдсэн хүмүүсдээ буян хишгээ хайрлаарай.
Бурханы оронд сайн яваарай.
Хайртай шүү, эгч нь.
No comments:
Post a Comment