Monday, 18 April 2016
Тайвань улсын хөгжлийн үндэс -1
Миний бие Тайвань улсад докторын зэрэг хамгаалахаар анх 2009 оны 9 сард Тайвань улсад хөл тавьж байлаа, түүнээс хойш 6 жил өнгөрсөн байна. Гэхдээ энэ хугацаанд 2009 - 2012 онд яг бүтэн гурван жил Тайвань улсад сурч амьдарсан бол, харин 2012 -аас 2015 онд 3 жилийн чөлөө авч нутагтай байж байгаад 2015 оны 10 сарын 27 -нд буцаж ирэн диссертацийн ажилаа хийн, хамгаалах гэж байна. Энэ хугацаанд Тайвань улсын хөгжил яг юунд оршиж байгаа болон улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур цэг нь чухам юу байдаг талаар би өөрийн ажигласнаа энд сийрүүлэн та бүхэндээ хүргэхийг зорьлоо. Улс орны хөгжлийн үндэс чухамдаа юунд тулгуурлах вэ гэдэг нь их чухал бөгөөд Засгийн газрын баримтлах хүчин зүйл нь байх юм. Тайвань улсыг Монгол улстай харьцуулах юм бол Дэлхийн Банкны зээл тусламж байхгүй, НҮБ -д харьяалагддаггүй, тусгаар тогтносон улс хэмээн дэлхий нийтэд бүрэн зөвшөөрөгдөөгүй, уул уурхайн баялаг бол бүр байхгүй, уул уурхай гэдэг ойлголт иргэд, мэргэжилтэн профессоруудын дунд бага. Гэсэн хэдий ч Азийн бар улс болтлоо хөгжсөн. Монгол улстай харьцуулахад нэг давуу тал нь цаг агаарын хувьд жилийн дөрвөн улирал дулаан уур амьсгалтай. Гэхдээ сөрөг тал нь далайн давалгаа, далайн салхитай холбоотой байнгын газар хөдлөлт болж байдаг. Гэтэл энэ хөгжлийн үндэс нь юу байв? гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тайвань улс "мэдлэгийн төв" -д сууриласан Шинжлэх ухааны паркийг Америкийн Нэгдсэн Улсын Калифорниа мужийн Силикон Валийн жишээн дээр үндэслэн Шинчу Шинжлэх ухааны паркийн байгуулсан юм. Энэхүү шинжлэх ухааны паркийн байгуулсанаар мэдлэгт тулгуурлсан үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Ялангуяа, технологийн чиглэл дээр их сургууль, аж ахуйн нэгж хамтран судалгаа шинжилгээ хийж бүтээгдэхүүнийг судалгаанд суурилуулан боловсронгуй болгож үйлдвэрлэхэд зорьж ажилласан.
Улс орны хөгжилд хүрэх хүчин зүйлс
Энэ удаагийн бичвэрээр улс орны хөгжилд хүрэх хүчин зүйлсийг тодорхойлохыг эрмэлзэв. Манай улс хөгжиж буй орны тоонд орж явдаг. Энэ утгаараа хөгжингүй улс орнуудын туршлага, бусад хөгжиж буй орнуудын нөхцөл байдлыг харьцуулан үзэхэд дараахь хүчин зүйлсийг хөгжилд хүрэх нэн тэргүүний хүчин зүйлс гэж тодорхойлж болох юм:
1. Хүн амын эрүүл мэнд
2. Улсын татварын систем
3. Яг үндэс
4. Шашин
5. Нийгмийн даатгалын бодлого
6. Боловсролын систем
7. Хүйсийн тэгш эрх
8. Батлан хамгаалах
9. Санхүүгийн систем
10. Гэр бүлийн боловсрол
Saturday, 9 April 2016
How a wonderful day- 8 April 2016
How a wonderful day is 8 April.
In 2011, 8 April, I became a PhD candidate and 5 years later on April 8 2016, I become PhD. It is 7 years hard work with tears, suffering, hope and blessings. From September 2009 to July 2012, I studied for full - time at the PhD program, then between 2012 and 2015, even I stayed in home country Mongolia, I was keep working on the research to get I paper and keep thinking how to complete my PhD program. Finally I had published SSCI journal paper, which I fulfilled the requirement to do the dissertation. Therefore, I came back to Taiwan on 27 October' 2015 to start my dissertation. I came with direction of title as knowledge hub. My initial thought was knowledge hub of mining. But then due to the advisor's comments, it changed to the " Evaluating key factors of knowledge hub: Comparing Silicon Valley, Hsinchu Science Park and National Information Technology Park of Mongolia". From 27 October 2015, it actually started my PhD journey, very hard though journey with a lot of challenges, with a lot of learning and with a lot of advises, comments, guidance, supports, helps followed with a lot of blessings. Until 8 April 2016 for full 5 months, I never made this hard efforts during my life time. At the result, I did it, I achieved, what I want. I very proud of myself. Thank you mom, you encouragement to start the PhD study. Many people helped to complete the PhD journey, without their support and assistance, I would never finished it.
Subscribe to:
Comments (Atom)