Saturday, 6 January 2018

Бага охин маань хөлд орлоо

Хөөрхөн хонгор үр минь
Анхны бие даасан алхамаа хийж
Аав руу гаа алхлаа.
Ажрайхан  бяцхан үр минь
Бие даан алхлаа
Юм түшиж биш, бие дааж алхана гэдэг нь
Амьдралын их замд бие даан амьдрах анхны алхмыг хийлээ.
Аравхан сартай юм шүү дээ үр минь
Алдрайхан юм шүү дээ үр минь
Энэ орчлон үрд минь буян хишгээ үргэлжийн мөнхөд хайрлаарай
Энэ дэлхий үрд минь үргэлжийн хайр энэрлээ хайрлаарай.

Ээж нь: 2018.1 сарын 7. Австрали, Когарах хот.

No comments:

Post a Comment