За хагас жил хүрээтэй ажилгүй суусны эцэст нэгэн хувийн их сургуульд ажиллах болов. Эхний ээлжинд мэргэжлийн сургалтын төвд туслах ажилтнаас ажилаа эхэллээ. Бүтэн цагийн орон тоон дээр. Эхлээд уг нь хагас цагийн ажилд өргөдлөө өгч байсан боловч тус газар бүтэн цагийн ажилтнаар авах болов. 1 сар ажиллаад нөгөө газар маань их сургуульд бизнесийн хөтөлбөрийн зохицуулагч хийх санал тавив. Бүх юм гэнэт гэнэт болж их хурдтай шийдвэр нь гарч байсан болохоор гэрийн ажил, хүүхэд харах хүн зохицуулахад үнэхээр хүндрэл учирч байлаа. Дээрээс нь хүүхэд харах хүний зардал нь миний долоо хоногийн цалинтай тэнцэх хэмжээний байв. Маяг цэцэрлэгт өгөхөд өдрийн $125. Индра сургуулийн өмнөх болон дараах өдөр өнжүүлэх төвд өгөхөд өдрийн $60 гээд бодохоор долоо хоногийн 625+300 гээд $900 болоод байхаар нь нэг эгчийг гэртэй авчирч харуулж байв. тэр нь өдрийн 90 байлаа. тэгэхээр долоо хоногийн 350 өгөөд миний цалин долоо хоногийн 750 гэхээр 400 нь надад үлдэж байлаа. Тэглээ ч янз бүрийн зардалаа төлөөд хүрэхгүй хасах дүнэй орлого болоод байхын. Тэгэхээр нь нөгөө нэмэгдэл орлого өглөө оройдоо хийхгүй л бол зардлаа арай чүү дийлээд дараагийн цалинтай золгож байв. тэгж байтал 2 хүү амраад. Нөгөө эгч барилга дээр ажиллах болоод явчихлаа. 2 долоо хоног дажгүй өнгөрлөө. тэгсэн чинь би мөнгө хурааж чадаагүй. зардал маань бас л өндөр байсан. Нөхрийнхөө хамаатны эгчийг визанд оруулсан боловч харамсалтай нь виза нь гарсангүй. одоо би ажил руугаа явж байна. ажилаас гарах өргөдлөө өгөх гээд. миний энэ ажил хүнд бишээ, ерөнхийдөө уйтгартай ажил. дээрээс нь миний хувьд амархан байлаа. Австралид 2 бага насны хүүхдүүдтэй бол ажиллах гэдэг бол үнэндээ худлаа юм байна гэдгийг маш сайн ойлгож авлаа. за тэгээд хүүхдүүдээ эрүүл саруул өсгөж байвал ажиллах ч яамаа байна дөө. 2 жилийн дараа Маяаг сургуульд орох үед дахиад ажил хайна даа. тэр хүртэл миний хоромхон буюу 3 сарын ажилласан хугацаа нилээд туршлага хуримтлуулсан хугацаа байлаа.
Tuesday, 17 September 2019
Гэртэй суух мөчүүд
Гэртэй суугаад бараг 1 сар гаран болох нь. Оюутнуудын гэрийн даалгавар хийхэд тусалдаг ажилаа хийж байна. Бараг 3 жил хийчихлээ. Үнэндээ бол ядаргаатай ажил дээрээс нь үнэхээр бага мөнгөөр хийж байгаа. Тэглээ гээд яахав дээ хүүхдээ харангаа хийх боломжтой болохоор хийж л байна. Заримдаа ч үнэхээр уур хүрэхийн гэхдээ ар гэрийн ажиллаа амжуулаад хоол ундаа хийгээд хүүхдүүдээ хараад хажуугаар давхар хийдэг болохоор бага ч гэсэн хоолны мөнгө орж ирдэг давгүй шүү.
Нээрээ нөгөө ажилаас маань бүтэн цагаар ажиллаж байсан болохоор туршилтын хугацаа байсан ч амралтын мөнгө энэ тэр бодоод бараг 1,100$ олгосон байсан. Төсөвлөж байгаагүй мөнгө гэнэт ороод ирэхээр баярласан гэж. Одоо тэр мөнгөө Маяа шүд үзүүлэхэд хэрэглэнэ. Маяа урд талын шүд шөнө хөхөж унтаж байснаас болоод өвчлөөд хорхойтоод бүр авах юмгүй болж байнаа. Одоо унтуулж байгаад ломбоддог гэсэн. Өндөр үнэтэй болох байх даа. Гэртээ суухаар уйдаад ажил хиймээр санагдаад байхын. Бурхан минь надаа буян хишгээ хайрлаач. God bless me. Thank you God.
Миний охины хэлсэн үгс
Охиноо толгойг нь илбэнгээ миний хүүхдүүдээс муу юм бүхэн холуур байх болтугай, сайн хүнтэй суугаарай гэсэн чинь миний охин маань 'Say to God! I am not God' гэнээ. хэхэхэ. янзын хүүхэд шүү.
Урьд шөнө муухай зүүд зүүдэллээ гээд босож ирэв, за юу зүүдэлсэн гэсэн чинь 'You get fired' гэнэ, тэгэхээр нь сайхан зүүд байна гээд зүүдийг нь тайлчихаад. Ер нь гал гарвал 000 залгаад emergency дуудах хэрэгтэй гэсэн чинь 'You died' no need to call 000' гэдгийнв Тэгсэнээ, if you die, I still have daddy, brothers and Maya гэсэн.
Subscribe to:
Posts (Atom)