За хагас жил хүрээтэй ажилгүй суусны эцэст нэгэн хувийн их сургуульд ажиллах болов. Эхний ээлжинд мэргэжлийн сургалтын төвд туслах ажилтнаас ажилаа эхэллээ. Бүтэн цагийн орон тоон дээр. Эхлээд уг нь хагас цагийн ажилд өргөдлөө өгч байсан боловч тус газар бүтэн цагийн ажилтнаар авах болов. 1 сар ажиллаад нөгөө газар маань их сургуульд бизнесийн хөтөлбөрийн зохицуулагч хийх санал тавив. Бүх юм гэнэт гэнэт болж их хурдтай шийдвэр нь гарч байсан болохоор гэрийн ажил, хүүхэд харах хүн зохицуулахад үнэхээр хүндрэл учирч байлаа. Дээрээс нь хүүхэд харах хүний зардал нь миний долоо хоногийн цалинтай тэнцэх хэмжээний байв. Маяг цэцэрлэгт өгөхөд өдрийн $125. Индра сургуулийн өмнөх болон дараах өдөр өнжүүлэх төвд өгөхөд өдрийн $60 гээд бодохоор долоо хоногийн 625+300 гээд $900 болоод байхаар нь нэг эгчийг гэртэй авчирч харуулж байв. тэр нь өдрийн 90 байлаа. тэгэхээр долоо хоногийн 350 өгөөд миний цалин долоо хоногийн 750 гэхээр 400 нь надад үлдэж байлаа. Тэглээ ч янз бүрийн зардалаа төлөөд хүрэхгүй хасах дүнэй орлого болоод байхын. Тэгэхээр нь нөгөө нэмэгдэл орлого өглөө оройдоо хийхгүй л бол зардлаа арай чүү дийлээд дараагийн цалинтай золгож байв. тэгж байтал 2 хүү амраад. Нөгөө эгч барилга дээр ажиллах болоод явчихлаа. 2 долоо хоног дажгүй өнгөрлөө. тэгсэн чинь би мөнгө хурааж чадаагүй. зардал маань бас л өндөр байсан. Нөхрийнхөө хамаатны эгчийг визанд оруулсан боловч харамсалтай нь виза нь гарсангүй. одоо би ажил руугаа явж байна. ажилаас гарах өргөдлөө өгөх гээд. миний энэ ажил хүнд бишээ, ерөнхийдөө уйтгартай ажил. дээрээс нь миний хувьд амархан байлаа. Австралид 2 бага насны хүүхдүүдтэй бол ажиллах гэдэг бол үнэндээ худлаа юм байна гэдгийг маш сайн ойлгож авлаа. за тэгээд хүүхдүүдээ эрүүл саруул өсгөж байвал ажиллах ч яамаа байна дөө. 2 жилийн дараа Маяаг сургуульд орох үед дахиад ажил хайна даа. тэр хүртэл миний хоромхон буюу 3 сарын ажилласан хугацаа нилээд туршлага хуримтлуулсан хугацаа байлаа.
No comments:
Post a Comment