Tuesday, 15 October 2013

Жирэмсэн боллоо- эхний 8 долоо хоногийн тухай

Тиймээ эмчид үзүүлээд "Та жирэмсэн байна" гэсэн 3 үгийг сонссоноор та маш их баяр баясгаланг мэдрэх хэдий ч шинэ хүн хүлээж авах бэлтгэл ажил ямар их байгааг бодож эхлэнэ.

Эхний 2 хүүгээ төрүүлсэнээс хойш бүхэл бүтэн 9 жил өнгөрсөн байна. Жирэмсэн байна гэдгийг ч мартаж, ямар шинж тэмдэг өгдөг, яах ёстой, юу ууж болдог, юу ууж болохгүй, жирэмсэний явц, юу өмсөж болдог гээд л мэдэх ёстой асуудлууд ар араасаа хөвөрдөг юм байна.

"Таны төлөө бид" гэх нэртэй Бүлтэн эмчийн эмнэлэгт үзүүллээ. 5-6 долоо хоногтой байна, өсөлтийг нь 10 хоногийн дараа харуулаарай. Мөн нээх том киста байхын 6см орчим, одоо тэгээд киста -д эмчилгээ хийхгүй, байдлыг харзнаж баяа гэдэг үгсийг сонсоод нэг талаар сэтгэлээр уналаа.

Одоо яанаа, киста нь асуудал үүсгэх юм болов уу? өсөлтийг нь харуулаарай гэдэг нь юу гэж байгаа юм бол гээд л бодоод.

Найзууддаа хэллээ, Бүлтэн эмчийн эмнэлэгт хүмүүс нээх ам сайтай байдггүй юм байна, тэгээд дээрээс нь Монголд нэг эмчид үзүүлээд итгэж болохгүй, 2-3 эмнэлэгт давхар үзүүлэх хэрэгтэй, тэгж байж итгэх хэрэгтэй л гэнэ. Киста бол шимэгдээд алга болдог л гэнэ.

За тэгээд 10 хоногийн дараа очиж амжсангүй 8 долоо хоногтой байхад нь 1 төрөхийн урд байшингийн 2 давхарт байдаг Баяржаргал эмч дээр орлоо. 8 долоо хоногтой хүйс тодорхойлох боломжгүй гэнэ. Зүрхний цохилтыг сонсголоо, 164 байна. Сонсоод нээх гоё мэдрэмж төрсөн. Зүрхний цохилт өндөр байвал охин байдаг гэж сонссон надаа охин байх гэж бодогдоод, нээх хөөрхөн. Тэгсэн эмч маань хэлж байна: Зүрхний цохилт өндөр бага байснаар тодорхойлох боломжгүй, угаасаа 8 долоо хоногтой ургийн зүрхний цохилт ийм байдаг, хэвийн байна гэсэн үг, харин бага байвал эсхүл их байвал ямар нэг гажигтай байна гэсэн үг гэсэн. 1,7 см байна гэсэн, ий хөөрхий, ийм жаахан baby -г чинь эр эмийг нь яаж мэдэх вэ дээ угаасаа. Манай нөхөр бүр шоолоод, тэгээд яагаад гэдэс чинь томроод байна гээд л гайхаад байсан. хэхэ, Нээрээ би бас бодлоо, яагаад гэдэс томроод байгаа юм бол гэж? Бодвол ус энэ тэр гээд л ... . Эхэс баруун хойд хананд байна гэсэн, энэ нь харин ямар учиртайг ёстой би хэлж мэдэхгүй байна, эмч бол сайн тайлбар өгөөгүй.  Харин нөгөө нэг киста маань байж л байна. Багассан ч юм алга, ихэссэн ч юм алга, яг л нөгөө хэмжээндээ, байдлыг харзнаж бай л гэнэ, бүр болохгүй бол хагалгаа хийгээд авхуулчихгүй юу л гэнэ, яахав зулбах гээд байдаг талтай, гэхдээ гайгүй л гэж байна.

За тэгээд хордлого өгөөгүй, поли витамин, Магни Б ууж байгаа. 1 сарын уух хэмжээтэйг авсан, дуусаагйү байна. Харин өглөө босохдоо аймаг өлсөж босож ирэхийн бүр дотор арзганаад л, нэг л юм идмээр санагдаад, тэгээд бас ажил дээрээ сууж байгаад л гэнэт аймаг өлсөөд ч байгаа юм шиг эсхүл нээх гоё юм идмээр ч юм шиг, бүр даршилсан огурцы, бэлэн гоймон идмээр санагдаад, хэцүүдэж байна. Заримдаа хоолоо ихдүүлбэл бөөлжих гээд байгаа, өөр ямар нэг гаж нөлөөгүй байна.

Өглөөдөө нэг аяга кофе уучихаж байгаа, тэрнээс хэтрүүлэхээр харин дотор муухай оргиж байна лээ. Хорт зуршлуудыг бол хаясан, 5 долоо хоног хүртлээ, өөрөө хэлбэл мэдээгүй байхдаа оройдоо ганц пиво уугаад байсан, мэдсэнээс хойш больсон, харин эртээд ганц 100  гр вино уусан.


Saturday, 15 September 2012

Ганцаардал

"Хүмүүсээ амьддаа бие биеэ хайрла" агсан Дашбалбар гуайн хэлсэн үг
Чухамдаа хорвоогийн хүн бүрт зориулсан үг
Тиймээ, танихгүй хүнийг хайрлах албагүй ч
Таньдаг нэгнээ хайрлацгаая
Ядаж ахан дүүс аав ээжийдээ
Ялдамхан үгсийг хэлж
Бие биенээ дэмжиж тусалцгаая
Бүтэшгүй юмыг бүтээх гэж оролдож
Бүлээн цайгаа ч хувааж ууцгаяа
Буурал болсон нэгнээ хүндэтгэж
Бурхан тэнгэртээ залбирч явцгааяа
Хараалын муухай хорон үгийг бүү хэл
Харааж загнахаа ч багасга
Харцаа бүү эргүүл
Харалган догшин бүү бай
Ганцаардаж зовохын цагт
Ганц үг ч хүнд илүүдэхгүй

No name

Life is not short, I thought
Life is not so easy, I imagined
Life is quite challenging, I acknowledge
Life is belief, I trust

2 хүү

2 хүүгийнхээ инээдийг харж, баяснам би
2 хүүгийнхээ тоглохыг харж, жарганам би
2 хүүгийнхээ сурахыг харж, бахданам би
2 хүүгийн эрхлэхийг харж, зөөлрөнө би

Амьдралын утга учир бүрийг ойлгож
Амьдралын хүсэл зорилго бүрээ тодорхойлж
Амьдралын цаг мөч бүрийг ашиглаж
Амьдралын төлөө алхам би.

Монгол хүн гэж ....

Хүн ер нь өчүүхэн гэдгээ мэдэхгүй байсаар байгаад хорвоог элээх юм болов уу. Хамгийн гол сэтгэл гэдэг юм хүн бүрт байж байх хэрэгтэй юм шигээ. Монгол хүнд тэр сэтгэл гэдэг юм нь байхгүй болчихожээ. Нэг л их зандарсан, уурласан, баярхсан хүмүүс. Гэтэл хүний дотоод сэтгэл нь байхгүй болчихожээ.

Гадаад оронд бүтэн нэг жилийг өнгөрөөгөөд ирсэний дараа гадаа гудамжаар алхах, хүнтэй ярихаас айдас хүрсэн өдрүүдийг өнгөрөөж байна. Сайхан харьцвал гайхаж харах, ууртай хэрэлдэж ярьвал харин ойлголцох гээд байдаг болчихожээ, энэ миний Монгол орны хүмүүс нь. Дээрээс нь нэмээд хүнийг хайрлах сэтгэл байхгүй, сайхан сэтгэл, хайр гэдэг үгсийг үгний баялгаасаа хассан тийм цэвдэг хүмүүсээр дүүрсэн юм уу даа.

Хэзээ энэ байдал өөрчилөгдөж, хүн хүнээ хайрласан, хүндэтгэсэн тийм сайхан орчиныг бий болгох юм бол доо.

2012 оны 9 сарын 15