Д.Насанбуян - ны 1991 оны номноос.
1. Толгой өвдөх, хийгээр толгой эргэх, толгой хатгуулж өвдөх: Нацаг -6 эмийн ууна.
2. Толгойд яр гараад эдгэхгүй байвал хон хэрээний баасаар угаана.
3. Толгой эргэхэд хонины тархи сайн.
4. Нүдний өвчинд хөх давсаар өглөө бүхэн амаа зайлж нүдээ угаахад шүд бэхжиж, нүд саруул болно.
Sunday, 8 February 2015
Friday, 23 January 2015
Цаг хугацаа дэндүү хурдан юм
Охин маань 8 сар хүрэх гэж байна. Цаг хугацаа гэж хурдан юм аа. Төрсөнөөс хойш 14 хоноод ажилдаа орлоо. Хоёр ах нь дүүгээ хараад, Баагий бид хоёр ажлын зав чөлөөгөөр ээлжилж хараад, нэг мэдэхэд л 8 сар хүрчих юм.
Охин минь 8 сар хүрчихэлээ. Цаг хугацаа хурдан юм аа
37 долоо хоногтой тэмдэглэл хөтөлж байснаас хойш 9 сар өнгөрөөд, охин маань төрөөд одоо 8 сар хүрч байна.
Ямар эмнэлэгт төрөх тухай бодож байгаад 1-р төрөхийн нэг эмч нь хувийн эмнэлэгтэй гэж сонсоод тэнд нь очиж үзүүллээ. Хувийн эмнэлэгт нь үзүүлсэн хүнийг 400,0-ийн төлбөр аваад 1-р төрөхөд төрүүлдэг гэж сонссон юм. Тэр хувийн эмнэлэгт нь очиж үзүүлтэл гадуур эхо -д хараад ус ихтэй байна, ус ийм их байгаа нь ураг гажигтай гэсэн үг гээд, ургийн бичлэг хийнэ гээд, би ч бүр сэтгэл санаагаар унаад, тэр доор нь ургийн бичлэг хийлгэлээ. Тэгсэн ургийн бичлэг зүгээр байна, одоо дотуур үзлэгээр савны амсар нээгдсэн эсэхийг харна гээд, тэгээд дотуур үзлэг хийгээд, анх 20,0 төгрөг болно гэж байсан бол надаас бараг 50,0 төгрөг авчихлаа. Тэгээд янз бүрийн юм хэлж мөнгө нэмж авдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрөөд бас л онцгүй санагдчихлаа. Тэгээд бараг дахчихсөн байж, сэтгэл санаагаар уначихлаа. Ургийг янз бүр байна гэхээр бүр хачин болчихийн.
Тэгээд 5 сарын 26-ны өдөр төрөх ёстой байсан ч өвдөх ч үгүй яваад байлаа. Тэгтэл аав маань таньдаг хүнээсээ 1-р төрөхийн эх барих эмчийг олж мэдээд, тэр хүнтэй нь очиж уулзаад 1-р төрөхөд төрөх боллоо. 24-ны өдөр очиж эхо -д харуулаад, очер ихтэй байсан ч таньдаг эмчтэй явж байгаа болохоор урдуур нь дайрч явсаар байгаад хамгийн түрүүн д эхо -д харуулаад, тэгээд өвдөхгүй бол 5 сары 27-ны өдөр төрөх боллоо. 5- сарын 27 хүртэл өвдсөнгүй, тэгээд 5 сарын 27-ны өдөр 4 цагийн үед төрөхөөр эмнэлэг дээр ирлээ, тусгай өрөөнд оруулж хэвтүүлээд, өвдүүлэх тариа хийгээд, усыг нь гаргаад, өвчин намдаах тариа хийгээд орой 6 цагаас хойш л үзэж тарлаа, даанч төрдөггүй ээ. Таньдаг хүнтэй болохоор тусгай өрөөнд, хэрэгцээтэй бүх эм тариаг л хийж байлаа, харамсалтай нь төрдөггүй, тэгсээр байгаад оройн 11 цаг боллоо. Ус нь гарсанаас хойш төрөхгүй ингэж их удвал, хүүхэд битүүрэх магадлалтай, төрүүлэхгүй бол болохгүй, яах ч аргагүй кесар хагалгаа хийнэ гэнэ. Би ч хүүхдээ бодоод тэгье л гэлээ. Ингээд шөнийн 11.45 минутад охиноо төрүүллээ. Кесар хагалгаагаар. Охиныг нь төрөнгуут надаа харуулсан, нээх их үстэй хүүхэд л харагдсан. Би ч өөрөө даараад, хагалгааны өрөө аймар хүйтэн байсан. Чичрээд олигтой харж ч чадаагүй. Гадаа аав, Баагий хоёр хүлээж байсан болохоор, охиныг тэр хоёрт харуулсан байсан. Тэгээд л охиныг маань аваад явсан. Би ч даараад, дээрээс нь 4 цагаас хойш юу ч идэж уугаагүй, бүр ам хатаад юм уумаар санагдаад. Намайг хагалгааны өрөөнөөс гаргаад 5 давхарт авчирсан. Тэнд хагалгааныы дараа оруулдаг юм билээ. Бүсэлхийнээс доош мэдээ алдуулчихсан болохоор хөл хөдөлдөггүй, тэгээд юм уумаар байдаг, хүйтэн юм ууж болохгүй реакц өгнө гэж байсан ч би хажууд байсан хүйтэн хар цайг айман уусан. Тэгээд унтаад, маргааш өглөө боллоо. Өглөө 11 цагийн үед охиныг минь авчирж өглөө, тэр хүртэл дахин нэг удаа өвчин намдаах тариа хийгээд, бие засаад, хагалгааны оёдлыг цэвэрлээд, эхо -д хараад, тэгээд арай нэг сайхан тэнхрээд сууж байтал охиныг нь авчирж өгөөд одоо доошоо энгийн өрөө рүү ор л гэж байна. Охиноо тэврээд 3 давхарруу өөр таван эхийн хамт явлаа. Тэнд очоод өрөөний цэвэрлэгээ дуусахыг хүлээгээд коридорт зогсож байтал "төлбөртэй өрөөнд орох хүн байна уу?" гэв, "үнэ нь хэд вэ?" гэтэл "хоногийн 20,0" гэж байна. Би ч тэр доор нь би ороёо гэлээ. Тэгээд санаандгүй байж байгаад төлбөртэй өрөөнд орчихлоо. Үнэхээрийн азтай байлаа. Дотроо 00 -той, гар угаах хэсэгтэй, ор нь намхан, өрөөндөө 2лахнаа, үнэхээр сайхан байлаа. Тэнд би 2 бүтэн хоноод, эмнэлэгт нийтдээ 3 хоноод эмнэлгээс гарлаа.
Баагий 2 хүүтэйгээ, цэцэгтэй, том бамбарууштай, Ленд 570 машинтай үнэхээр сайхан угтаж авлаа. Ингээд гэр руугаа явлаа. Гэрт аав, цай чаначихсан сууж байлаа. Ингээд бид 5-уулаа боллоо. Тэгээд 10-д хоногийн дараа охиндоо нэр өгөх боллоо. Ямар нэг өгөх вэ гээд л зөндөө бодлоо. Баагий анх бодоод, 2 ах нь зөвшөөрөөд "Индра" гэдэг нэрийг хайрлалаа.
Индра гэдэг агуу нэрийг зүгээр нэг өгөөгүй юм
Индра гэдэг утга төгөлдөр нэрийг
Дэлхий дахинаа алдар нэрээ мандуулаг гэж хайрласан юм
Дэлхийн хүн ардад ач тустай агуу хүн болог гэж хайрласан юм.
Миний охин Индра бол
Бидний охин Индра бол
Хүн бүрийн бахархал болж амьдрах болно
Хүний дээдийн бишрэл болж амьдрах болно.

Tuesday, 6 May 2014
Төрөх эмнэлгийн тухай
Би ч жирэмсэн болсоноосоо хойш хаана төрөх вэ гэдэг том асуултыг өөртэй бий болгосон хүн. Хажуугаар нь хүн бүр л нэг юм хэлдэгийн. Тэр ч эмнэлэг сайн, энэ ч эмнэлэг муу, тэр ч эмч сайн, энэ ч эмч муу гээд. Яг үнэндээ бүх эмч, бүх эмнэлэг сайн. Чухам ямар ч нөхцөл байдал тухайн хүнд хандсанаас болоод тухайн эмч, эмнэлгийн талаарх бодол, сэтгэгдэл бий болдог байх. За тэгээд хүн бүр хувийн эмнэлэг сайн, уур амьсгал тааламжтай, төрсөний дараа нөхрийг нь оруулдаг, эмч нар ч сайхан харьцаатай гээд л.
Миний анхны сонголт "Гурван гал" эмнэлэг байлаа. Бүр хяналтанд орлоо. Өөрөөрөө төрвөл 900,0 төгрөг, ор хоног нэг өдрийн 50,0, тэгээд эм тариа хийвэл нэмэлт төлбөр авна гэнэ. Төрөөд гарсаны дараа нийт 1 сая 250 мянган төгрөг төлдөг гэсэн тооцоолол авлаа. Тэгээд явж байтал, хүн бүр л над руу утасдаад Гурван галын тухай муу мэдээ сонсгохын, ямар сайндаа хамт ажилладаг хүүхэн маань чамд л дандаа муу мэдээ нь сонсогдохын, ер нь чи тэнд төрөх нь дэмий байх аа гэж байна. Би хүртэл сүүлдээ тэгж бодох болов. Би заавал яагаад дандаа сайн нь биш муу мэдээг нь түрүүлж сонсдог юм бол гэж бодогдоод. Муу мэдээ нь: өөрөөрөө төрнө гээд явж байтал, яг төрөх үед нь мөнгөө бодоод хагалгаа хийчихдэг л гэнэ. Өөрөөр төрсөний дараа дотор гадна оёдол нь баалдаг л гэнэ. Кисерв хагалгаа хийлгээд С вирус авч насан туршын өвчтэй болсон л гэнэ. Иймэрхүү мэдээнүүд сонсоод сүүлдээ бүр сүжиг шууд буурчих юм. Тэгээд 29 долоо хоногтой байхдаа очоод хяналтандаа үзүүлсэн чинь хүүхэд буруу байршилтай байна, болохгүй бол хөлнөөс нь галаар төөнөнө, тэгээл болохгүй бол кисерв хийнэ гэлээ. Тэгээд сэтгэл санаагаар уначихлаа. Тэгсэн 35 долоо хоногтой болоод хүүхэд өөрөө зөв байршилдаа орчихсон. Ер нь ч 31-32 долоо хоногтой болж байж хүүхэд зөв байршилдаа ордог юм байна. Хаа байсан болоогүй байхад нь янз бүрийн юм яриад, сэтгэл санаагаар унагаад, тэгээд л ер нь тэнд төрөх итгэл, сүжиг маань бүр уначихлаа.
За дараагийн сонголт Бүлтэн эмчийн "Таны төлөө бид" гэсэн эмнэлэг байлаа. 2 дахь томоохон хувийн эмнэлэг. Бүлтэн эмч бас манай ээжийн сайн найз байсан гээд очилоо. Өөрөөрөө төрөх нь 800,0 гэж байсан 900,0 болчихож. Ор хоног нь нэг хоногийн 40,0 гэж байна. Эм тарианы мөнгө харин нэмж авахгүй, ор хоногийн мөнгөндөө багтсан гэж байна. Өөрийгөө таниулаад ороод л үзүүллээ. Ээж нь ирж байгаа юм байна л даа, гээд л таниад л, өө зүгээр ус ихтэй байна гээд л сайхан загнаад л, 14 хоногийн дараа дахиж ирж үзүүлээрэй гээд, байршил буруу байна гэхдээ дасгал хийчих өөрөөрөө төрнө гээд л. Өөр онц гойд юм хэлсэнгүй. Надаа ч таалагдлаа. Тэгээд 2 долоо хоногийн дараа очиж үзүүллээ. Тэгээд үзэж үзэж юу ч хэлсэнгүй, нэг зураг хэвлэж өглөө, зүгээрээ л гэж байна. Хэзээ төрөх бол гэсэн өө 7-10 хоногийн өмнө төрөх байх аа гэнэ, тэгснээ ширээн дээрээ очиж суунаа, өө яг хугацаандаа төрөх байх аа гэнэ. Гайхчихлаа, 2 алхмын хооронд өөрчилөгддөг юм байхдаа гэж бодлоо. Тэгснээ ширээн дээрээ сууснаа охин байлуу, хүү билүү гэж байна? бүр гайхчихлаа. Эхо-гаар харж харж харчихаад гэж бодлоо, тэгээд л дараа нь юм ярьсан, дандаа орон гаран юм яриад, сүүлдээ бүр эргэлзэж эхэллээ. Хүний нас яваад тэгж байгаа ч юм уу эсхүл үнэхээр сэтгэл байхгүй байна уу, мэдэхгүй ээ, гэхдээ нээх сонин болчихсон. Тэгж байтал энэ эмнэлгийн тухай бас нэг сөрөг мэдээллийг сонингоос уншдаг юм байна. Дээрээс нь нярай нь тасаг байхгүй болохоор, хүүхдэд ямар нэг асуудал үүслээ гэж бодоход шууд л Эх нялхас явуулдаг гэнэ.
Одоо 37 хоногтой, өөр төрүүлдэг хувийн эмнэлэг байхгүй болохоор улсын эмнэлэг л үлдэж байна даа. Би харьяалалын дагуу 1-р төрөхөд төрөх ёстой. Одоо тэгээд л 1-р төрөхөд очоод азаа үзнэ дээ. Манай нөхөр бол үүдээр ороод л тааралдсан хүндээ мөнгө өгөөд баяа гэж байгаа. Сувилагч, асрагч гээд л, тэгээд яг сандарсан үед бол тэгж чадах нь үгүй юу? Гол нь эмч танилгүй болохоор асуудалтай юм даа.
Monday, 5 May 2014
Жирэмсэн үеийн шинж тэмдгүүд
Би жирэмсэн байх үедээ янз бүрийн зүүдийг маш тодоор гэгч нь зүүдлээд байдаг болсон. Ээжийгээ их зүүдлэж байна, өвөө эмээгээ их зүүдлэж байна. Нас барсан хүмүүсээ л их зүүдлэхийн, тэгээд бас ус, дайлайн хавч, наймаалж гээд л далайтай холбоотой амьтан ихээр зүүдлээд. Зүүд болгоныхоо дараа л зүүдний тайлал хардагийг. Тэгсэн жирэмсэн эхийн зүүдэнд ус ихээр орж ирдэг гэнэ. Энэ нь эх хүн гэдсэн дотроо хүүхэд тээж, байгаль дэлхийд ойрхон явж байгаатай холбоотой. Мөн ус, далай зүүдлэх нь хүүхэд усан дотор бойжиж байдаг болохоор эх өөрийн хүүхэдтэйгаа холбогдох гэсэн эхийн дотоод сэтгэл зүйтэй холбоотой гэнэ. Харин ээжийгаа зүүдэлдэг нь их л ганцаардаж, ээж минь байсан бол гэсэн дотоод сэтгэхүйтэй холбоотой гэнэ. Ер нь хүн жирэмсэн болж, хүүхэд төрүүлэх үедээ хамгийн их ээжийгаа санадаг гэж ярьдаг шүү дээ. Зүүд гэдэг маань хүний дотоод оюун ухаанд болж буй зүйлсийг л тодотгож өгдөг нэг ёсны дотоод ертөнцийн илэрхийлэл юм даа.
Хавагнах нь заримдаа гарч ирээд байгаа нь, төрөх дөхөөд ирэхээр бага зэргийн хавагналтыг бий болгодог, санаа зовоох зүйлгүй гэнэ. Харин их хэмжээгээр хавагнаж болохгүй, их хэмжээгээр хавагнавал эмчид хандах хэрэгтэй гэсэн. Ер нь бол хавагнасан байсан ч эм ууж болохгүй, тэхийн шээг уу гэж эмч зөвлөсөн. Гэхдээ миний хувьд сүүтэй цайнд чөмөгний яс хийж чанаж уудаг болсон. Ингэснээр ямар ч гэсэн хавагналтыг ардын аргаар эмчлээд байгаа. Ер нь бол өдөр бүр бага зэрэг цай чанаад, дотор нь чөмөгний ясаа хийж буцалгаад уугаад байхад хаван буулгаж, хавагнуулахгүй, ер нь кальцийн дутагдлыг нөхөхөд маш хэрэгтэй юм билээ.
Зөн совин ихээр бий болоод, доод зовхи татвал янз бүрийн сөрөг мэдээлэл сонсоод, дээд зовхи татангуут баяртай мэдээ сонсоод, гарын алга загатнангуут, бэлэг аваад л. Ер нь л миний зөн совин маш сайн хөгжсөн байгаа. Тэгээд хамгийн гол нь доод зовхи татахад л би үнэхээр дургүй, манай багш лам маань хэлэхдээ "Эмэгтэй хүний зөн совин үнэн байдаг, нэн ялангуяа жирэмсэн эмэгтэй хүнийх. Тэгэхээр доод зовхи татвал ядам хуруугаа шүлсдэж байгаад гурван удаа татаж буй зовхин дээгүүрээ явуул. Нэг ёсны дом хийж байгаа нь, зүгээр болно, муу юмнаас зайлуулна гэсийн. Үнэн байх, тэгж зааснаас хойш тэгээд домночихдог болсон.

Sunday, 4 May 2014
Хайртай охиндоо зориулан бичсэн шүлэг
Төрөхөд 3 долоо хоног дутуу байгаа ч хайртай охиндоо зориулан шүлэг бичиж сууна:
Хайрын билэгдэл болсон
Хонгор хөөрхөн охиныхоо
Хан хорвоод ирэх өдрийн мэндийг
Хайрт ээжээс нь хүргэж байна.
Хайрт аав ээж, хоёр ах нь
Халуун гараа тосож угтан
Хан хорвоод хүлээн авч
Халамж хайраар бялхаан байж
Хүний хорвоод хүн болгон өсгөнө.
Миний охины хувь тавилан
Гайхалтай сайхан байхыг
Ээж нь мэдэрч байна.
Мэргэд дээдэс шиг оюунлаг
Эрч хүчтэй байхыг
Ээж нь мэдэж байна.
Гэдсэнд олдсон өдрөөсөө
Гэрийнхаа уур амьсгалыг зөөллөж
Гэрт орж ирэх эд баялгыг нэмэгдүүлэн
Гэр бүлээ тэжээх болсон
Чи минь
Гэдэснээс гарах өдрөө
Эрүүл энх, эрх хүчтэй мэндэлж
Эдийн дээдийг бялхаан байж
Өсөн бойжих болно
Чи минь
Хайрын билэгдэл болсон
Хонгор хөөрхөн охиныхоо
Хан хорвоод ирэх өдрийн мэндийг
Хайрт ээжээс нь хүргэж байна.
Хайрт аав ээж, хоёр ах нь
Халуун гараа тосож угтан
Хан хорвоод хүлээн авч
Халамж хайраар бялхаан байж
Хүний хорвоод хүн болгон өсгөнө.
Миний охины хувь тавилан
Гайхалтай сайхан байхыг
Ээж нь мэдэрч байна.
Мэргэд дээдэс шиг оюунлаг
Эрч хүчтэй байхыг
Ээж нь мэдэж байна.
Гэдсэнд олдсон өдрөөсөө
Гэрийнхаа уур амьсгалыг зөөллөж
Гэрт орж ирэх эд баялгыг нэмэгдүүлэн
Гэр бүлээ тэжээх болсон
Чи минь
Гэдэснээс гарах өдрөө
Эрүүл энх, эрх хүчтэй мэндэлж
Эдийн дээдийг бялхаан байж
Өсөн бойжих болно
Чи минь
37 долоо хоногтой жирэмсэн боллоо
37 долоо хоногтой жирэмсэн боллоо. Одоо яг 3 долоо хоног үлдлээ. Бие хөнгөхөн хэвээрээ л байна. Хаана, ямар эмч дээр төрөхөө мэдээгүй л байна. Одоо ч хувийн эмнэлэг гэхээсээ илүүтэй улсын эмнэлэгт төрөх нь бараг тодорхой болсон. Одоо охин маань гэдсэн дотроо нилээн хөдөлгөөнтэй байна, хөдөлгөөн нь бүр ч илүү болчихсон шиг санагдаад байх юм. Урьд шөнө бүр унтаж чадсангүй, 2 цаг гаруй эргэж хөрвөж хэвтлээ, Интернетээр хайх нь, зүгээр хөдөлгөөнтэй байх нь сайн л гэнэ. Ус ихтэй байгаа гэсэн, зүгээр л гэнэ.
Жирэмсэний стресс: янз бүрийн юм уншаад сүүлдээ, нөгөө уншсан юмандаа стресдаад, ямар хүүхэд төрөх бол гэж бодогдоод. Хөгшрөөд жирэмсэн болох ч үнэн хэцүү юм аа, мэдээлэл их хэмжээгээр аваад, тэр хэмжээгээр стрессдаад. Гэтэл 2 хүүгээ гаргахдаа бол би үнэндээ юу ч уншдаггүй байж, зүгээр л бараг л явж байгаад л төрчихсөн, төрөхийг нь ч хүлээгээгүй. Одоо бол тэгээд цаг хугацаа бараг тоолоод, хүлээгээд, хурдан төрөөсэй гээд, тэрэндээ өөрөө шаналаад.
За ямар ч гэсэн 9 сар хүрчихсэн одоо хэзээ л бол хэзээ төрөх нь тодорхой л байна.
Good luck honey bun :)

Subscribe to:
Posts (Atom)