Thursday, 8 September 2016
Амьдрах
Хvний амьдрал учил нь тайлагдашгvй оньсого юм байна гэдгийг цаг хугацаа енгерех тусам ойлгон мэдрэхийн.Амьдралын утга учир зөвхөн амьд явахдаа ч гол нь биш юм. Гол нь утга учиртай амьд явахад оршино. Хүн ер нь яг хэний төлөө амьдардаг юм бэ? Өөрийнхөө төлөө юу, эсхүл үр хүүхдийнхөө төлөө, эсхүл төрчихсөн юм чинь зүгээр л амьдрах л ёстой юу? Миний хувьд 30 хүртэлээ бараг зөвхөн өөрийн төлөө л амьдарсан. 2 хүүхэдтэй ч аав ээж маань хүүхдүүдийг минь өсгөчихнө, тэднийг өсгөнө гэсэн асуудал байхгүй, мөнгө байсан ч өөртэй зарцуулна, үнэтэй юм авч хэрэглэнэ. Гэтэл 30 гараад ирлээ, амьдралыг үзэх үзэл маань ч арай өөр боллоо, ээжийн маань ч бие муудлаа, Хүн ухаан сууна гэдэг л болдог байх. Гэнэт л үр хүүхэдтэй хүн гэдгээ саналаа, тэгээд л жинхэнэ үр хүүхдийнхээ төлөө амьдрах болсон. Дэлгүүр гараад өөртэй биш хүүхдүүддээ хувцас аваад ороод ирнэ. Өөртэй цамц авна гэж гарчихаад хүүхдүүддээ өмд авчихаад баярлаад орж ирэх жишээтэй. Үнэтэй тансаг хэрэглээ маань ч багасаж, шинэ үнэтэй хувцас хэзээ авсанаа ч мартаж. Нөхөрийнхөө хамт үр хүүхдийн ирээдүйн амьдралын төлөө зүтгэж байна. Миний амьдралын 2 дахь үе шат маань явж байгаа юм болов уу даа, Үр хүүхдээ эрдэм боловсролтой сайн хүн болгочихвол, ирээдүйн амьдрал буюу, амьдралын 3 дахь үе шат маань аз жаргалтай өнгөрөх юм. Тэр үед л жинхэнэ, яах гэж амьдарч буйн утга учирыг тайлж, дэлхийгээр аялж, ном бичиж, цэцэг, мод тарьж өнгөрүүлнээ гэж мөрөөддөг юм. Dream come true. Хүсэл мөрөөдөлгүй амьдрал давсгүй хоолтой адил.
Ээжийн охин нь хэлд орлоо
Миний хайрын бурхан нь хэлд орж байна даа. Уул нь бүр Монголд байхдаа, 1 ой 5 сартайгаасаа ойр зуурын юм ярих гээд л байсын, тэгж байтал бид хэд Тайвань яваад тэгээд ёстой ярихгүй болсон, хятад хэл, монгол хэл, англи хэл гээд л жинхэнэ толгой нь эргэх шиг болсон. Юу ч яридаггүй, юм хэлэх бол заагаад л орилоод байна, заримдаа ч үнэн ядаргаатай, яг юу хэлэх гээд орилоод байгаа нь гэж бодно. Хөөрхий өөрийг нь ойлгохгүй болохоор уурлаад заагаад уйлаад байна. Яг тэр үед л хүн өрийн хэлэх гэсэн үгээ өөр хүнд илэрхийлж чадахгүй, нөгөө хүн нь ойлгохгүй бол хичнээн хэцүү байдгийг ойлгох шиг болно доо. Тэгээд Австралид ирээд бөөн англи хэл, тэгсэн мөртөө гэртэй Монголоор яриад нөгөө л эргэлзээ нь арилахгүй байсан байх. Монголд хүүхдүүд 2 настай гэхэд сүрхий яриад, бүр шүлэг дуу цээжилчихсэн байдаг байхад манай охин юу ч байдаггүй. Харин хүний ярьж байгаа юмыг бол маш сайн ойлгоно шүү дээ. Гэхдээ 2 ах нь бас яг тийм байсын. Америкт хэлд орохгүй, ямар сайндаа эмчид хэд хэд үзүүлээд, хэлд орохгүй байна гээд, сүүлдээ бүр санаа зовж эхлээд, хэлгүй ч юм болов уу гэж бодоод. Тэгсэн эмч нь "гэртэй монголоор яридаг, зурагт англи хэл дээр үзээд, гадуур явж байгаа хүмүүс бас ангиар яриад, эргэлзээ төрүүлдэг, удаж байгаад хэлд орноо, битгий санаа зов" гэж хэлж байж билээ. Дараа нь Монголд очингуутаа орос цэцэрлэгт өгөөд, бүр ч баларсан юм болсон, бараг 3 нас нилээн өнгөрч байж хэлд орж байсын. Охин маань бас л тийм боллоо. Гэхдээ охин хүүхэд адтай байдаг гэдэг шиг ах нарыгаа бодвол харин арай эрт хэлд орж байнаа.2 нас 3 сартай хэлд орж байна. Хамгийн анхны үг нь "аав". Ээж гэж харин дуудаж чадахгүй байсан, сүүлийн үед "ээжий" гэдгийг хөөрхөн. Ёстой англи монгол хольж ярьж байнаа. "Good" гээд л эрхий хуруугаа гозойлгоно. "wow" "Oh my god" гээд л орилно. Тэгснээ "май, уу, ид, сүү ууяа" гээд л өөрийн хэрэгтэй юмнуудаа ойлгуулдаг болоод байнаа.
Австрали улс - 3
Зиа Австрали улсад ирээд жирэмсэн боллоо. Уул нь хамгаалалттай л байсын, тэгээд л жирэмсэлдэг д юм байна, ёстой л ирий гэж ирэх гэж байгаа үр минь. Австрали улсад төрөхөд харин нилээн үнэтэй тусах нээ. Ядаж байхад дөнгөж ирээд даатгал хийлгэсэн чинь, 1 жил дотроо жирэмсэлвэл даатгалд хамрагдах боломжгүй байдаг юм байна. За тэгээд эхо -д харуулах, эмчид үзүүлэх гээд л нилээн үнэтэй юм байнаа. Эмчид үзүүллээ 70 доллар, юу ч үзсэнгүй хэдэн асуулт асууж байгаад л 70 доллар авчихийн, даатгал дээр очисон нь 30 хувь буюу 21 доллар эргүүлэн өгсөн. 1 жил дотроо үзүүлсэн болохоор. Хэрвээ нэг жил болчихсон бол төлсөн мөнгийг нь 100 хувь эргүүлэн төлдөг гэж сонссон юм. За тэгээд 12 долоо хоногтой down syndrome -ийг үзэх эхо -д харуулах ёстой тул эход харуулав, 250 авс. доллар. Эмчийн бичиж өгсөн цусны бүх шинжилгээ өгнө гэвэл бараг 1000 доолар болох нээ, тэгэхээр нь буцаж очоод, яг юуны цусны шинжилгээнүүд вэ, заримыг нь өгөхгүй байж болох уу гэж байж, тал цусны шинжилгээг хасуулаад 360 доллараар цусны шинжилгээ хийлгэх болов. 12 долоо хоногтой ургийн хөгжилтэй холбоотой мөн цусны шинжилгээ хийлгэх болсон, тэр нь 160 авс. доллар. Шинжилгээний хариу сайн гарсан, ямар нэг асуудал байхгүй. Одоо 18 - аас 21 долоо хоногийн хооронд бас нэг эхо -д харуулж цусны шинжилгээ өгнө. Тэр нь хэд болох юм байгаа нь сайн мэдэхгүй л байна. За тэгээд төрөх хугацаа маань 2017 оны 2 сарын 14 -ны өдөр. Хайрын өдөр төрөх хайрын бурхан маань байгаа юм даа.
Охин үр минь
Хайртай хонгор охин үр минь
Хайрлахгүй байхын аргагүй уяхан замбуулин
Харах бүрийд хайр мэдэрсэн
Хайртай хонгор охин үр
Ээжийн хайрын бурхан нь
Аав ээждээ эрдэнэ болж ирсэн юм
Хоёр ахдаа түшиг болж ирсэн юм
Ээжийн хайрын бурхан
Уяхан дуугаараа бүхнийг уярааж
Уянгат аалиараа бүхнийг хайрлаж
Ядарч байхад халамж тавьж
Ятганы дуу шиг баясгана биднийгаа
Хоёрхон настай ч бүхнийг ойлгоно
Хоёрхон настай ч бүхнийг мэдрэнэ
Хосгүй сайхан авьяастай
Хосгүй эрдэнэ миний охин үр минь
Хайрлахгүй байхын аргагүй уяхан замбуулин
Харах бүрийд хайр мэдэрсэн
Хайртай хонгор охин үр
Ээжийн хайрын бурхан нь
Аав ээждээ эрдэнэ болж ирсэн юм
Хоёр ахдаа түшиг болж ирсэн юм
Ээжийн хайрын бурхан
Уяхан дуугаараа бүхнийг уярааж
Уянгат аалиараа бүхнийг хайрлаж
Ядарч байхад халамж тавьж
Ятганы дуу шиг баясгана биднийгаа
Хоёрхон настай ч бүхнийг ойлгоно
Хоёрхон настай ч бүхнийг мэдрэнэ
Хосгүй сайхан авьяастай
Хосгүй эрдэнэ миний охин үр минь
Tuesday, 6 September 2016
Үсээ хусууллаа - амьдралын нэг шинэ өнгө
Шинийн 4 -нд, үс засуулахад сайн өдөр буюу эрч хүч сайжирна гэх өдөр өглөө сууж байснаа шууд зориглон хайч авч зараа хэлбэртэй болгож байгаа өөрөө хусчихлаа. Нийт 2 цагийг зарцуулав. Толгой хөнгөрөөд үнэхээр сайхан байна.
Эмэгтэй хүний үсэнд амьдралын бүх зовлон явдаг гэдэг юм билээ, тиймээс зовлонгоо хөнгөлхийн тулд ямар ч байсан нэг удаа үсээ хусуулах хэрэгтэй гэж нэг уншиж байсын, тэгээд тэрнээс хойш, мөн ч олон удаа жил үсээ хусуулах юмсан гэж бодовч, зориг хүрэхгүй, тийм нөхцөл ч бүрдэхгүй өнөөдрийг хүрсээн. Яг одоо гэртэй сууж байгаа дээр үсээ хусуулаад авах нь миний хувьд яг л таарсан цаг мөч юм. Нөхрөөсөө асуулаа, өөрөө мэддээ гэсэн, нэг найзтайгаа ярилаа, зориг л хэрэгтэй гэсэн. Тэгээд л шийдвэр гаргав. Нэг шийдвэр гаргасан л бол намайг юу ч зогсоож чадахгүй шүү дээ, харин тэр шийдвэрийг гаргатал үгүй мөн их удна даа. За тэгээд сайхан толгойтой боллоо, харин чиг миний толгойны хэлбэр их гоё юм, хүмүүс надад халзан байх нь их зохиж байна гэсэн. Манай хоёр том хүү өдөр сургуулиасаа орж ирээд "Пөөх аав таниас салах гэж байгаа юм уу" гэсэн. хэхэхэ. Хамгийн инээдтэй асуулт, эмэгтэй хүн хэцүүдсэн үедээ үсээ хусуулдаг гэж киноноос үзсэн юм байлгүй. Манай охин бол "ёо ёо" гэсэн, хэхэ, бүрэн ярьж чадахгүй тул өвдөөд ийм болчихсон л гэж бодсон байх. За миний хувьд сайхан байноо, сэтгэл санаа тайвшираад, одоо 2 дахь хоног дээрээ явж байна, хар үс гарч ирээд ургаж эхэлж байна. Өглөөдөө олив тос түрхэж байгаа, хурдан бөгөөд, гоё ургуулах гэж. Үр дүнтэй юм шиг байна, мөн сармины хандаар усанд орохдоо зайлж байгаа.
Амьдрал үргэлж сайхан, өдөр бүр нэг шинэ зүйл, өдөр бүр баяр баясгалан, өдөр бүр эрч хүчээр дүүрэн байгаарай.
Subscribe to:
Posts (Atom)