Thursday, 8 September 2016
Амьдрах
Хvний амьдрал учил нь тайлагдашгvй оньсого юм байна гэдгийг цаг хугацаа енгерех тусам ойлгон мэдрэхийн.Амьдралын утга учир зөвхөн амьд явахдаа ч гол нь биш юм. Гол нь утга учиртай амьд явахад оршино. Хүн ер нь яг хэний төлөө амьдардаг юм бэ? Өөрийнхөө төлөө юу, эсхүл үр хүүхдийнхөө төлөө, эсхүл төрчихсөн юм чинь зүгээр л амьдрах л ёстой юу? Миний хувьд 30 хүртэлээ бараг зөвхөн өөрийн төлөө л амьдарсан. 2 хүүхэдтэй ч аав ээж маань хүүхдүүдийг минь өсгөчихнө, тэднийг өсгөнө гэсэн асуудал байхгүй, мөнгө байсан ч өөртэй зарцуулна, үнэтэй юм авч хэрэглэнэ. Гэтэл 30 гараад ирлээ, амьдралыг үзэх үзэл маань ч арай өөр боллоо, ээжийн маань ч бие муудлаа, Хүн ухаан сууна гэдэг л болдог байх. Гэнэт л үр хүүхэдтэй хүн гэдгээ саналаа, тэгээд л жинхэнэ үр хүүхдийнхээ төлөө амьдрах болсон. Дэлгүүр гараад өөртэй биш хүүхдүүддээ хувцас аваад ороод ирнэ. Өөртэй цамц авна гэж гарчихаад хүүхдүүддээ өмд авчихаад баярлаад орж ирэх жишээтэй. Үнэтэй тансаг хэрэглээ маань ч багасаж, шинэ үнэтэй хувцас хэзээ авсанаа ч мартаж. Нөхөрийнхөө хамт үр хүүхдийн ирээдүйн амьдралын төлөө зүтгэж байна. Миний амьдралын 2 дахь үе шат маань явж байгаа юм болов уу даа, Үр хүүхдээ эрдэм боловсролтой сайн хүн болгочихвол, ирээдүйн амьдрал буюу, амьдралын 3 дахь үе шат маань аз жаргалтай өнгөрөх юм. Тэр үед л жинхэнэ, яах гэж амьдарч буйн утга учирыг тайлж, дэлхийгээр аялж, ном бичиж, цэцэг, мод тарьж өнгөрүүлнээ гэж мөрөөддөг юм. Dream come true. Хүсэл мөрөөдөлгүй амьдрал давсгүй хоолтой адил.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment