Thursday, 8 September 2016
Ээжийн охин нь хэлд орлоо
Миний хайрын бурхан нь хэлд орж байна даа. Уул нь бүр Монголд байхдаа, 1 ой 5 сартайгаасаа ойр зуурын юм ярих гээд л байсын, тэгж байтал бид хэд Тайвань яваад тэгээд ёстой ярихгүй болсон, хятад хэл, монгол хэл, англи хэл гээд л жинхэнэ толгой нь эргэх шиг болсон. Юу ч яридаггүй, юм хэлэх бол заагаад л орилоод байна, заримдаа ч үнэн ядаргаатай, яг юу хэлэх гээд орилоод байгаа нь гэж бодно. Хөөрхий өөрийг нь ойлгохгүй болохоор уурлаад заагаад уйлаад байна. Яг тэр үед л хүн өрийн хэлэх гэсэн үгээ өөр хүнд илэрхийлж чадахгүй, нөгөө хүн нь ойлгохгүй бол хичнээн хэцүү байдгийг ойлгох шиг болно доо. Тэгээд Австралид ирээд бөөн англи хэл, тэгсэн мөртөө гэртэй Монголоор яриад нөгөө л эргэлзээ нь арилахгүй байсан байх. Монголд хүүхдүүд 2 настай гэхэд сүрхий яриад, бүр шүлэг дуу цээжилчихсэн байдаг байхад манай охин юу ч байдаггүй. Харин хүний ярьж байгаа юмыг бол маш сайн ойлгоно шүү дээ. Гэхдээ 2 ах нь бас яг тийм байсын. Америкт хэлд орохгүй, ямар сайндаа эмчид хэд хэд үзүүлээд, хэлд орохгүй байна гээд, сүүлдээ бүр санаа зовж эхлээд, хэлгүй ч юм болов уу гэж бодоод. Тэгсэн эмч нь "гэртэй монголоор яридаг, зурагт англи хэл дээр үзээд, гадуур явж байгаа хүмүүс бас ангиар яриад, эргэлзээ төрүүлдэг, удаж байгаад хэлд орноо, битгий санаа зов" гэж хэлж байж билээ. Дараа нь Монголд очингуутаа орос цэцэрлэгт өгөөд, бүр ч баларсан юм болсон, бараг 3 нас нилээн өнгөрч байж хэлд орж байсын. Охин маань бас л тийм боллоо. Гэхдээ охин хүүхэд адтай байдаг гэдэг шиг ах нарыгаа бодвол харин арай эрт хэлд орж байнаа.2 нас 3 сартай хэлд орж байна. Хамгийн анхны үг нь "аав". Ээж гэж харин дуудаж чадахгүй байсан, сүүлийн үед "ээжий" гэдгийг хөөрхөн. Ёстой англи монгол хольж ярьж байнаа. "Good" гээд л эрхий хуруугаа гозойлгоно. "wow" "Oh my god" гээд л орилно. Тэгснээ "май, уу, ид, сүү ууяа" гээд л өөрийн хэрэгтэй юмнуудаа ойлгуулдаг болоод байнаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment