Monday, 15 June 2015

Амьдралын нэгээхэн өдөр хоног өнгөрсөөр

Амьдрал өрнөсөөр, Хүний амьдралынхаа туршид шалгалт өгсөөр амьдардаг юм болов уу, эсхүл миний амьдрал байнгын шалгалтан дунд байх ёстой юм болов уу. Би Монголд ирсэнээс хойш, шалгалт өгөөд л, хүлээсээр л өдөр хоног өнгөрөөж байна. Нэг л юмыг хүлээгээд байхын. Яг юуг хүлээгээд байгаагаа ч мэдэх юм алга. Энэ хүлээлт хэзээ дуусаж, би өөрийнхөө тааваар сэтгэл тэнэгэр амьдрах юм болоо. Докторт сурсанаас хойш л ийм болчихлоо. Их л завгүй, юуны ч төлөө юм хүлээсээр, шалгуулсаар....

Thursday, 14 May 2015

Миний ганц дүү

Ооны хоёр ивэр шиг хоёулахнаа байсан
Олон хүний хайрыг булаасан хайртай дүүтэй байсан
Миний хайртай ганц дүү минь,
Яасан ч богинохон настай байсан юм.
Яасан ч дур зоргоороо амьдрах хувь тавилантай байсан юм.
Хүний орчлонд ирээд буцахдаа
Өөрийн зоргоор л амьдарсаар байгаад буцлаа
Өршөөлгүй энэ хорвоод
Өвдөг сөгдөх юм гэж санасангүй
Хөөрхий дүү минь
Хайрт ээжийнхаа араас гашуудсаар байгаад
Хайртай ээжтэйгаа уулзахаар явчих юм гэж санасангүй.
Хайртай ээж дүү хоёр минь
Диваажингийн оронд уулзаж,
Хол ойрын сонин хачинг хуучлан сууж байгаа ч юм билүү
Хүний энэ орчлонд үлдсэн аав, эгч, нагац дүү нараа өршөө,
Бид бүхэн хичнээн уй гашуудаад ч та нарыгаа босгоод ирж чадахгүй юм
Та бүхнийхаа төлөө зул өргөж буян л хийх юм.
Дүү минь энэ хорвоод үлдсэн хүмүүсдээ буян хишгээ хайрлаарай.
Бурханы оронд сайн яваарай.
Хайртай шүү, эгч нь.





Амьдрал бол шалгуур - life is challenge

Хүний амьдрал их богинохон бөгөөд асар их үйл явдлын нэгдэл юм шиг санагдахын.  Хүн амьд л явах хэрэгтэй. 2,5 жилийн дотор сайн, муу үйл явдал ээлжлэн тохиолдлоо. Сайн нь гэвэл би ажлын байраар тасарсагүй, миний кареер үргэлж дээшилж байна. Охинтой боллоо. Гэтэл муу мэдээ гэвэл би ээжийгаа алдлаа, цорын ганц дүүгээ алдлаа. Орчлон дэлхий дээр ганцаараа болчихсон юм шиг сэтгэгдэл төрөхийн. Гэхдээ надаа 3 сайхан үр минь байгаа, чи амьд явах хэрэгтэй гэж өөрөө өөртэй сануулж, өөрөө өөрийгөө зоригжуулан амьдарч байна. Амьдрал бол шалгуур юм, гэхдээ намайг бол дэндүү томоор шалгаж байна. Гэхдээ энэ бүх шалгуурт нурж унахгүй, даван гарахын төлөө, үр хүүхдээ эрүүл энх, хүч чадалтай бие хүмүүс болгохын төлөө чи зүтгэх ёстой гэсэн зорилгын төлөө би өнөөдөр тэмцэж явна.  Бурхан надаа үргэлж хайртай байсан, хайртай байсаар байх болно. Бурхан минь биднийгээ өршөөж хайрла. Манай гэр бүлд буян хишгээ хайрлаа, эрүүл энх, урт удаан аз жаргалтай амьдралыг бэлэглээрэй. Баярлалаа. God bless us!

Охин маань удахгүй 1 нас хүрлээ

Хамгийн сүүлд охиноо 8 сартай байхад бичиж байснаас хойш зав гарахгүй байсаар өнөөг хүрсэн байхын. Охин маань одоо 10 -аад хоногийн дараа 1 нас хүрлээ. Пижигнэтэл гүйх нь холгүй байна. Сайн алхаж байгаа. Бараг 9 сартайдаа л алхаад эхэлсэн. Бусад хүүхдүүдийг бодвол өсөлт их сайн байна. Миний сүү муу болохоор төрөөд л нэмэлт хоол хэрэглэсэн. 9 сар хүртэл нь Японы Хай Хай сүү, дараа нь 9 сараас 11 сар хүртэл нь Гүн Гүн сүүг уулгасан. Давхар хөхөө хөхөж байсан. Ямар нэг ханиад хүрэхгүй дархлаа сайтай, дээрээс нь бүх витамин, тэжээлээ аваад зүгээр юм билээ. Одоо бол 1 нас арай хүрээгүй байгаа ч гэсэн бууз, хуушуур, шоколад гээд л бүхий л юмыг идэж байна. Би ажилтай болохоор яг санааны зоргоор хүүхдэд таарсан хоол хийж өгч чадахгүй юм, тэгээд л өөрсдийнхөө идэж байгаа хоолноос л өгөөд байгаа.  Одоо утас бартчихаад бас утсаар ярьж байгаа дүр үзүүлнэ. Хүүхдийн өсөлт хурдан юм даа. 
Хайртай хөөрхөн охиныхоо алхахыг харж баяснам би
Хонгор хөөрхөн охиныхоо шулганахыг сонсож уярнам би
Инээх нь хүртэл цаанаа хөөрхөн
Бурханаас надаа өгсөн бэлэг юм, миний охин

Sunday, 8 February 2015

Mongol Em Domiin zasal

Д.Насанбуян - ны 1991 оны номноос.

1. Толгой өвдөх, хийгээр толгой эргэх, толгой хатгуулж өвдөх: Нацаг -6 эмийн ууна.
2. Толгойд яр гараад эдгэхгүй байвал хон хэрээний баасаар угаана.
3. Толгой эргэхэд хонины тархи сайн.
4. Нүдний өвчинд хөх давсаар өглөө бүхэн амаа зайлж нүдээ угаахад шүд бэхжиж, нүд саруул болно. 

Friday, 23 January 2015

Цаг хугацаа дэндүү хурдан юм

Охин маань 8 сар хүрэх гэж байна. Цаг хугацаа гэж хурдан юм аа. Төрсөнөөс хойш 14 хоноод ажилдаа орлоо. Хоёр ах нь дүүгээ хараад, Баагий бид хоёр ажлын зав чөлөөгөөр ээлжилж хараад, нэг мэдэхэд л 8 сар хүрчих юм.

Охин минь 8 сар хүрчихэлээ. Цаг хугацаа хурдан юм аа

37 долоо хоногтой тэмдэглэл хөтөлж байснаас хойш 9 сар өнгөрөөд, охин маань төрөөд одоо 8 сар хүрч байна.

Ямар эмнэлэгт төрөх тухай бодож байгаад 1-р төрөхийн нэг эмч нь хувийн эмнэлэгтэй гэж сонсоод тэнд нь очиж үзүүллээ. Хувийн эмнэлэгт нь үзүүлсэн хүнийг 400,0-ийн төлбөр аваад 1-р төрөхөд төрүүлдэг гэж сонссон юм. Тэр хувийн эмнэлэгт нь  очиж үзүүлтэл гадуур эхо -д хараад ус ихтэй байна, ус ийм их байгаа нь ураг гажигтай гэсэн үг гээд, ургийн бичлэг хийнэ гээд, би ч бүр сэтгэл санаагаар унаад, тэр доор нь ургийн бичлэг хийлгэлээ. Тэгсэн ургийн бичлэг зүгээр байна, одоо дотуур үзлэгээр савны амсар нээгдсэн эсэхийг харна гээд, тэгээд дотуур үзлэг хийгээд, анх 20,0 төгрөг болно гэж байсан бол надаас бараг 50,0 төгрөг авчихлаа. Тэгээд янз бүрийн юм хэлж мөнгө нэмж авдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрөөд бас л онцгүй санагдчихлаа. Тэгээд бараг дахчихсөн байж, сэтгэл санаагаар уначихлаа. Ургийг янз бүр байна гэхээр бүр хачин болчихийн.

Тэгээд 5 сарын 26-ны өдөр төрөх ёстой байсан ч өвдөх ч үгүй яваад байлаа. Тэгтэл аав маань таньдаг хүнээсээ 1-р төрөхийн эх барих эмчийг олж мэдээд, тэр хүнтэй нь очиж уулзаад 1-р төрөхөд төрөх боллоо. 24-ны өдөр очиж эхо -д харуулаад, очер ихтэй байсан ч таньдаг эмчтэй явж байгаа болохоор урдуур нь дайрч явсаар байгаад хамгийн түрүүн д эхо -д харуулаад, тэгээд өвдөхгүй бол 5 сары 27-ны өдөр төрөх боллоо. 5- сарын 27 хүртэл өвдсөнгүй, тэгээд 5 сарын 27-ны өдөр 4 цагийн үед төрөхөөр эмнэлэг дээр ирлээ, тусгай өрөөнд оруулж хэвтүүлээд, өвдүүлэх тариа хийгээд, усыг нь гаргаад, өвчин намдаах тариа хийгээд орой 6 цагаас хойш л үзэж тарлаа, даанч төрдөггүй ээ. Таньдаг хүнтэй болохоор тусгай өрөөнд, хэрэгцээтэй бүх эм тариаг л хийж байлаа, харамсалтай нь төрдөггүй, тэгсээр байгаад оройн 11 цаг боллоо. Ус нь гарсанаас хойш төрөхгүй ингэж их удвал, хүүхэд битүүрэх магадлалтай, төрүүлэхгүй бол болохгүй, яах ч аргагүй кесар хагалгаа хийнэ гэнэ. Би ч хүүхдээ бодоод тэгье л гэлээ. Ингээд шөнийн 11.45 минутад охиноо төрүүллээ. Кесар хагалгаагаар. Охиныг нь төрөнгуут надаа харуулсан, нээх их үстэй хүүхэд л харагдсан. Би ч өөрөө даараад, хагалгааны өрөө аймар хүйтэн байсан. Чичрээд олигтой харж ч чадаагүй. Гадаа аав, Баагий хоёр хүлээж байсан болохоор, охиныг тэр хоёрт харуулсан байсан. Тэгээд л охиныг маань аваад явсан. Би ч даараад, дээрээс нь 4 цагаас хойш юу ч идэж уугаагүй, бүр ам хатаад юм уумаар санагдаад. Намайг хагалгааны өрөөнөөс гаргаад 5 давхарт авчирсан. Тэнд хагалгааныы дараа оруулдаг юм билээ. Бүсэлхийнээс доош мэдээ алдуулчихсан болохоор хөл хөдөлдөггүй, тэгээд юм уумаар байдаг, хүйтэн юм ууж болохгүй реакц өгнө гэж байсан ч би хажууд байсан хүйтэн хар цайг айман уусан. Тэгээд унтаад, маргааш өглөө боллоо. Өглөө 11 цагийн үед охиныг минь авчирж өглөө, тэр хүртэл дахин нэг удаа өвчин намдаах тариа хийгээд, бие засаад, хагалгааны оёдлыг цэвэрлээд, эхо -д хараад, тэгээд арай нэг сайхан тэнхрээд сууж байтал охиныг нь авчирж өгөөд одоо доошоо энгийн өрөө рүү ор л гэж байна. Охиноо тэврээд 3 давхарруу өөр таван эхийн хамт явлаа. Тэнд очоод өрөөний цэвэрлэгээ дуусахыг хүлээгээд коридорт зогсож байтал "төлбөртэй өрөөнд орох хүн байна уу?" гэв, "үнэ нь хэд вэ?" гэтэл "хоногийн 20,0" гэж байна. Би ч тэр доор нь би ороёо гэлээ. Тэгээд санаандгүй байж байгаад төлбөртэй өрөөнд орчихлоо. Үнэхээрийн азтай байлаа. Дотроо 00 -той, гар угаах хэсэгтэй, ор нь намхан, өрөөндөө 2лахнаа, үнэхээр сайхан байлаа. Тэнд би 2 бүтэн хоноод, эмнэлэгт нийтдээ 3 хоноод эмнэлгээс гарлаа.

Баагий 2 хүүтэйгээ, цэцэгтэй, том бамбарууштай, Ленд 570 машинтай үнэхээр сайхан угтаж авлаа. Ингээд гэр руугаа явлаа. Гэрт аав, цай чаначихсан сууж байлаа. Ингээд бид 5-уулаа боллоо. Тэгээд 10-д хоногийн дараа охиндоо нэр өгөх боллоо. Ямар нэг өгөх вэ гээд л зөндөө бодлоо. Баагий анх бодоод, 2 ах нь зөвшөөрөөд "Индра" гэдэг нэрийг хайрлалаа.

Индра гэдэг агуу нэрийг зүгээр нэг өгөөгүй юм
Индра гэдэг утга төгөлдөр нэрийг
Дэлхий дахинаа алдар нэрээ мандуулаг гэж хайрласан юм
Дэлхийн хүн ардад ач тустай агуу хүн болог гэж хайрласан юм.

Миний охин Индра бол
Бидний охин Индра бол
Хүн бүрийн бахархал болж амьдрах болно
Хүний дээдийн бишрэл болж амьдрах болно.