Thursday, 5 November 2015

Сайн менежер байх шинж чанар



Ажилтануудтайгаа байнгын ярилцаж, санаа бодлыг нь авч байх
Удирдлагын хамгийн чухал шинж чанар бол ажилтнуудтайгаа ярьж, тэдний санаа бодлыг сонсож байх юм. Заримдаа бүр бага ярьж, их сонсож байх нь илүү ач холбогдолтой байдаг.
Ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх
Хэрвээ ажилтнуудын ажлын бүтээмж буурах юм бол тухайн ажил урагшаа явахгүй. Тиймээс ажилтан бүрт боломж олгох, урамшуулал үзүүлэх нь ажлын бүтээмжийг өндөрсгөнө.
Хоёр толгой нэгээс илүү.
Баг болж хамтран ажиллах. Энэ нь удирдагч, менежер тэр багийг толгойлж, зааж зааварлана гэсэн үг биш юм, гол нь тэдэнтэй хамтарч, тэдний нэг хэсэг болж ажиллах.
Ажиллах ажлын орчинг бий болгох
Ажилтнууд ажил дээрээ бие биенээ хүндэтгэх, албан ёсны ажлын хувцастай байх.
Ажилтнуудаа байнга мэдээллээр хангаж байх.
Зорилго чигээ тодорхойлох, урьдчилан төсөөлөх, төлөвлөх чадвартай байх
Өөрийн төлөвлөгөөтэй байх, байнга өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж байх.
Шилдэг удирдагч, менежер байхын тулд өнөөгийн зах зээл дээр
4 тал руу хувирч чаддаг байх ёстой гэж үздэг байна:
Жолооч байх, Зураач байх, Дипломатч байх, Шинжээч байх
Жолооч хүн бие дааж ажиллаж чаддаг ба байнга өөрийгөө хянах чадвартай байдаг. Тиймээс шийдвэр гаргалт болон эрсдэл тээхэд байнга бэлэн байдаг гэсэн үг юм. Тэд тэдний зөв байхад дуртай, тиймээс тэд байнга ялж байдаг. Тэд ямар нэг хүндрэлтэй зүйлтэй учирахад асуудлыг нааштайгаар эргүүлэх чадвартай байдаг.  Тэд багаар ажиллахад төвлөрч, ажлыг хурдан шуурхай гүйцэтгэдэг.
Зураач хүн  багаар ажиллах чадвартай, юмыг урьдчилан төсөөлөх чадвартай байдаг ба тэд байнга гялалзаж явдаг учир хүмүүст нөлөөлөх чадвартай байдаг. Гэхдээ тэд нарийвчилсан зүйлд ур чадвартай байж чаддагүй ч эрх чөлөөг эрхэмлэсэн байдаг.
Дипломатч хүн ажилаа гүйцэтгэхийн тулд хүмүүстэй ярих чадвартай байдаг ба тайван, дуугай, хамтын ажиллагааг эрхэмлэсэн байдаг. Цаг тутам дээд зэрэглэлийн байж чаддаг ба ямар ч багт орж ажилласан бодитойгоор сэтгэдэг байна. Гэхдээ энэ төрлийн хүн нэлээд болгоомжтой байдаг учир эрсдэлтэй шийдвэр гаргах байдлыг тэнцвэржүүлж чаддаг.
Шинжээч хүн өндөр чанартай стандартыг шаарддаг, нягт нарийн, олон талаас нь бодож сэтгэх ур чадвартай байдаг байна. Шат шатаар явдаг, асуудлыг шийдвэрлэгч байдаг.
Судалгаагаар энэ 4 шинж чанар нь тус тусдаа үр ашигтай байж чаддаггүй ч  дээрх  4 төрлийн мэргэшлийг хослуулж чаддаг байх нь сайн удирдагч, менежер байхын үндэс гэж тодорхойлогдсон.
АНУ –ын менежер, удирдлагуудын дунд хийсэн судалгаагаар 60% нь Дипломатч чанартай байсан ба үлдсэн 3 мэргэшилд 13-15%-иар тэнцүү хуваагдсан байсан.
Өмнөд Африк, Европ, Малайзийн менежер, удирдлагуудын дунд явуулсан судалгаагаар 50% нь “Шинжээч” гэсэн ангилалд багтаж, үлдсэн 3-т нь тэнцүү хуваагдаж байсан байна.

Хэний шүлэг билээ, гоё шүлэг шүү



Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.

Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.
Тэртээх зуунд  дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Түмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнэ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.
Дуулсан дуунд нь уяраг гэж
дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Түмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнэ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.

Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг

Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь чи

Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шүү

Шүлэглэл



Онгод орсон намуухан үдшийн
Оргилуун дэвэргэн сэтгэлийн
Орших нэгэн хязгаарт
Алдар гэгээгээ дуудуулан
Алхаж явнаа, би

Хэрэгтэй мэдээлэл - Гоо сайханд хэрэгтэй бүтээгдэхүүн



Image result for сүүСүү. Сүү нь өөрийн найрлагандаа төгс чанарлаг уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодис зэрэг хүний биеийн өсөн бойжиход хэрэгцээтэй бүхий л амин хүчлүүд агуулж бие махбодийн хэрэгцээг нөхөж байдаг. Сүүнд байдаг Д аминдэмийн 98% нь хүний биед тун сайн шингэдгээрээ онцлог. Сүү нь арьсны чийгшилт уян хатан байдлыг гайхалтай сайн тэнцвэржүүлж өгдөг.

Image result for нимбэгНимбэг. Нимбэг нь найрлагандаа маш их аминдэмийг агуулсан бөгөөд ялангуяа бие махбодид хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулах, нян устгах чадвартай. Нимбэгний шүүсийг буцалсан устай хольж өглөө бүр уувал арьс цэвэрлэгдэн толигор байдлаа хадгалдаг.


Image result for сармисСармис. Найрлагандаа үрэвсэл эсэргүүцэх бодис агуулсан байдаг тул ханиад томуу, халдварт өвчнүүдээс сэргийлдэг. Өдөрт дунджаар 2-3 хумс сармис идэж байвал биед хуримтлагдсан өөх тосыг хайлуулж, биеийн жинг тогтмол хэмжээнд байлгадаг. Үүний зэрэгцээ хөгшрөлтийг сааруулж чаддаг нь батлагдсан.

Image result for улаан лоольУлaан лооль. Ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэгтэй бөгөөд С амин дэмээр баялаг тул хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, цусны даралтыг хэвийн байлгадаг. Арьсыг цайруулах чадвартай.


Image result for хан боргоцойXан боргоцой. Уураг задлах чадвартай бромелайн хэмээх бодис өргөн агуулагддаг. Өөх тос, махан хоолны дараа тогтмол хэрэглэж заншвал эрүүл мэндэд сайн нөлөөтэй бөгөөд таргалахгүй. Үүний зэрэгцээ цусан дахь эд эсийг сэргээж цусны эргэлтийг сайжруулдаг. Хан боргоцойн ханд бэлтгээд арьсыг цэвэрлэхэд зөөлөн толигор болгодог ба янз бүрийн батга үрэвслийг арилгадаг.

Wednesday, 30 September 2015

Random

Залуу насанд хийж үзэхийг хүссэн зүйлс олон байдаг, тэднийг тоолж барашгүй. Заримдаа, цаг хугацаа дэндүү хурдан аваад, зарим нэг зүйлсийг хийж амжихгүй хөгшрөөд байгаа ч юм шиг сэтгэгдэл төрнө. Гэхдээ мэдээж юм бүрийн хийх албагүй бөгөөд, тодорхой хэдэн зүйлийг үнэн сэтгэлээсээ өөрт ч хэрэгтэй, бусад хүмүүст ч хэрэгтэй байдлаар хийх нь залуу насны эрч хүч болно. 

Monday, 15 June 2015

Амьдралын нэгээхэн өдөр хоног өнгөрсөөр

Амьдрал өрнөсөөр, Хүний амьдралынхаа туршид шалгалт өгсөөр амьдардаг юм болов уу, эсхүл миний амьдрал байнгын шалгалтан дунд байх ёстой юм болов уу. Би Монголд ирсэнээс хойш, шалгалт өгөөд л, хүлээсээр л өдөр хоног өнгөрөөж байна. Нэг л юмыг хүлээгээд байхын. Яг юуг хүлээгээд байгаагаа ч мэдэх юм алга. Энэ хүлээлт хэзээ дуусаж, би өөрийнхөө тааваар сэтгэл тэнэгэр амьдрах юм болоо. Докторт сурсанаас хойш л ийм болчихлоо. Их л завгүй, юуны ч төлөө юм хүлээсээр, шалгуулсаар....