Thursday, 5 November 2015

Сайн менежер байх шинж чанар



Ажилтануудтайгаа байнгын ярилцаж, санаа бодлыг нь авч байх
Удирдлагын хамгийн чухал шинж чанар бол ажилтнуудтайгаа ярьж, тэдний санаа бодлыг сонсож байх юм. Заримдаа бүр бага ярьж, их сонсож байх нь илүү ач холбогдолтой байдаг.
Ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх
Хэрвээ ажилтнуудын ажлын бүтээмж буурах юм бол тухайн ажил урагшаа явахгүй. Тиймээс ажилтан бүрт боломж олгох, урамшуулал үзүүлэх нь ажлын бүтээмжийг өндөрсгөнө.
Хоёр толгой нэгээс илүү.
Баг болж хамтран ажиллах. Энэ нь удирдагч, менежер тэр багийг толгойлж, зааж зааварлана гэсэн үг биш юм, гол нь тэдэнтэй хамтарч, тэдний нэг хэсэг болж ажиллах.
Ажиллах ажлын орчинг бий болгох
Ажилтнууд ажил дээрээ бие биенээ хүндэтгэх, албан ёсны ажлын хувцастай байх.
Ажилтнуудаа байнга мэдээллээр хангаж байх.
Зорилго чигээ тодорхойлох, урьдчилан төсөөлөх, төлөвлөх чадвартай байх
Өөрийн төлөвлөгөөтэй байх, байнга өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж байх.
Шилдэг удирдагч, менежер байхын тулд өнөөгийн зах зээл дээр
4 тал руу хувирч чаддаг байх ёстой гэж үздэг байна:
Жолооч байх, Зураач байх, Дипломатч байх, Шинжээч байх
Жолооч хүн бие дааж ажиллаж чаддаг ба байнга өөрийгөө хянах чадвартай байдаг. Тиймээс шийдвэр гаргалт болон эрсдэл тээхэд байнга бэлэн байдаг гэсэн үг юм. Тэд тэдний зөв байхад дуртай, тиймээс тэд байнга ялж байдаг. Тэд ямар нэг хүндрэлтэй зүйлтэй учирахад асуудлыг нааштайгаар эргүүлэх чадвартай байдаг.  Тэд багаар ажиллахад төвлөрч, ажлыг хурдан шуурхай гүйцэтгэдэг.
Зураач хүн  багаар ажиллах чадвартай, юмыг урьдчилан төсөөлөх чадвартай байдаг ба тэд байнга гялалзаж явдаг учир хүмүүст нөлөөлөх чадвартай байдаг. Гэхдээ тэд нарийвчилсан зүйлд ур чадвартай байж чаддагүй ч эрх чөлөөг эрхэмлэсэн байдаг.
Дипломатч хүн ажилаа гүйцэтгэхийн тулд хүмүүстэй ярих чадвартай байдаг ба тайван, дуугай, хамтын ажиллагааг эрхэмлэсэн байдаг. Цаг тутам дээд зэрэглэлийн байж чаддаг ба ямар ч багт орж ажилласан бодитойгоор сэтгэдэг байна. Гэхдээ энэ төрлийн хүн нэлээд болгоомжтой байдаг учир эрсдэлтэй шийдвэр гаргах байдлыг тэнцвэржүүлж чаддаг.
Шинжээч хүн өндөр чанартай стандартыг шаарддаг, нягт нарийн, олон талаас нь бодож сэтгэх ур чадвартай байдаг байна. Шат шатаар явдаг, асуудлыг шийдвэрлэгч байдаг.
Судалгаагаар энэ 4 шинж чанар нь тус тусдаа үр ашигтай байж чаддаггүй ч  дээрх  4 төрлийн мэргэшлийг хослуулж чаддаг байх нь сайн удирдагч, менежер байхын үндэс гэж тодорхойлогдсон.
АНУ –ын менежер, удирдлагуудын дунд хийсэн судалгаагаар 60% нь Дипломатч чанартай байсан ба үлдсэн 3 мэргэшилд 13-15%-иар тэнцүү хуваагдсан байсан.
Өмнөд Африк, Европ, Малайзийн менежер, удирдлагуудын дунд явуулсан судалгаагаар 50% нь “Шинжээч” гэсэн ангилалд багтаж, үлдсэн 3-т нь тэнцүү хуваагдаж байсан байна.

No comments:

Post a Comment