•Этиопын кофений зэрлэг ургамлыг
Энэтхэг, Цейлон, Ява, Германы худалдаачид зөөвөрлөн өөрийн хөрсөнд шилжүүлэн
тарьснаар эдгээр улсууд кофе үйлдвэрлэгчид болсон түүхтэй.
•20-р зууны эхэн хагаст америкчууд
кофег жижиг уутанд савлаж, нунтаг кофег худалдаанд гаргасан бөгөөд Америкчууд
Японы эрдэмтэдтэй хамтран сүү, элсэн чихрийн хольцтой хамгийн анхны уусдаг
кофег гаргаж байжээ.
•Кофений үйлдвэрлэлээс жилд
ойролцоогоор 2 тэрбум долларын ашиг олдог.
•Өнөөдөр дэлхийн 80 гаруй оронд 25
сая хүн кофег өдөр тутмын хэрэгцээндээ хэрэглэж байна.
•Дэлхий даяар 25 сая хүн кофе
үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.
•АНУ жилдээ 1,2 тэрбум кг кофе
импортоор авдаг бол ангилчууд 1 тэрбум кг кофщ импортлодог.
•Судалгаагаар ихэнхи хүмүүсийн 60
хувь нь сүү, элсэн чихэртэй кофе уудаг бол 40 хувь нь хар кофе уудаг гэсэн
тооцоо бий.
•1600 оны үед европчууд хамгийн
анхны шоколадтай кофе хэрэглэжээ.
•1945 онд Япончууд мөстэй хүйтэй
кофег санаачилж хэрэглэх болсон
Сайн кофе гэж
ямар кофе –г хэлэх вэ?
•Illy: амт, үнэр, чанарын оргил болсон
энэхүү кофе нь Италийн соёлын бэлэгдэл юм.
Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт өдөр бүр 5 сая хүн уг кофе –г
хэрэглэдэг. Энэхүү кофе –г 1933 оноос Francesco Illy гэдэг хүн үйлдвэрлэж эхэлсэн. Шилмэл кофений
үрээс гаргаж авдаг, арабик төрөлд багтдаг, есөн төрлийн кофе байдаг. Үрийг
Бразил, Коста Рика, Этиоп, Энэтхэг зэрэг орноос шилж авдаг. Illy нь үйлдвэрлэлийнхээ явцад 114 удаа туршилтаар
орж байж эцсийн бүтээгдэхүүн болж гардаг.
No comments:
Post a Comment