Thursday, 5 November 2015

Back to Taiwan

Миний амьдралын хэмнэл яг 3 жилийн хугацаатай байх юм шиг. Сонирхолтой нь. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд миний амьдрал хамгийн муу үйл явдлууд ар араас тохиолдсон бол хамгийн сайн үйл явдал ч түүнтэй зэрэгцэн тохиолдсоор байсан юм. Хайртай ээж, хайртай дүү, хайртай эмээгээ алдах нь надад ямар хүнд туссаныг хэн ч мэдэхгүй, мэдсэн ч надаас бусадад бол магадгүй хамаагүй байсан байх. Би энэ дэлхийд ор ганцаараа үлдсэн юм шиг мэдрэмж, сэтгэл хоосрох, харамсах, харуусах.... тэр л мэдрэмжүүдийн хажуугаар ажил үйлс маань хичнээн бүтэмжтэй байсныг бас тоолж барашгүй. Магадгүй, ээж минь, дүү минь, эмээ маань надаа өөрсдийн үлдээсэн буян хишгээ хайрлаж буй ч байж магад. Тийм ээ хэний ч хүсээд ордоггүй ажилд ногоон гэрлээр орж, хөөрхөн сайхан охинтой болж, өөрийн гэсэн байртай болж, хэдэн жил хүлээсэн олон улсын сэтгүүлд өөрийн судалгааны материалаа хэвлүүллээ. Одоо ингээд Тайванд ирчихсэн докторын зэрэг хамгаалах гээд судалгааны ажилаа хийгээд сууж байна. Магадгүй дэлхийн ихэнхи хүнд 3 жил гэдэг бол үргэжилэн явж байдаг амьдралын нэгээхэн хэсэг байх, магадгүй зарим хүний хувьд 3 жилийн дотор юу ч тохиолдоогүй нэг л хэмнэлээр өнгөрсөн байх, магадгүй зарим нэгний хувьд баяртай он жилүүд ч байсан байж болно. Харин миний хувьд энэ гурван жил бол нэг талаасаа үнэхээр хэлж байршгүй харуусал, нөгөө талаасаа тийм нэгэн бурханы бэлэгтэй он жилүүд болон өнгөрсөн байна. 3 жил тутам л байршилаа сольж байдаг нэг бодлын би нэг тийм 3 жилийн давтамжтай болж дээ.

Ээжийн минь хажууд байсан бол надад ямар түшигтэй, даанч эрт хорвоогоос явчих юм гэж санасангүй, хүнийг хажууд байхгүй байхад л хичнээн их санаад ч нэмэргүй, худлаа л нулимс гаргана. Харин хажууд байхад нь хэрхэн хайрлаж, асарч байснаа ч санахаа байчихийн Ээжийнхээ ачийг би хариулж чадсан билүү? Ээж минь миний докторын зэрэг хамгаалахад ямар их дэмжлэг үзүүлж байлаа, тиймээс ямар ч гэсэн би дуусгах болно, чадна.  Тэгж байж өчүүхэн ч гэсэн ээжийнхээ ачийг хариулах юм болов уу даа. 

No comments:

Post a Comment