Амьдралын маань нэгээхэн хэсэг болсон нэг жил дуусах дөхлөө. Нулимстай, гунигтай, баяртай, хөөртэй тийм нэг жил байлаа. Газар дээр ганц дүүгээ алдлаа. Хүний орчлонд амьдрахдаа ийм цөөн наслах байсныг мэдсэнгүй ээ эгч нь. Гэтэл нөгөө талаас ганц алаг хүүдээ хань болж амьдрах ёстой байсан тэр хариуцлагыг миний дүү хийсэнгүй ээ. Гомдмоор, уйлмаар, харуусмаар. Миний дүү хэмжээлшгүй их хайран дунд умбаж, жаргаж, эрхэлж байгаад л хорвоогооос одлоо доо. Магадгүй тэр хэмжээлшгүй хайр, жаргалыг бурханы ороонд очоод үргэжлүүлэн авч байгаа байх. Ээж, эмээ, өвөө нь тэр хайрыг үргэжлүүлэн өгч байгаа гэдэгт эгч нь итгэлтэй байна. Эгч нь өөр юу хүсэх вэ дээ, I am sure that God takes care you and will always take care. I am sure you will give your spirit and soul to your son. Эгч нь гэхдээ хүүг нь ямар ч гэсэн асран халамжлах болноо. Тэрийг харин амлаж байна.
Хүн амьдралд алдаж болно, гэхдээ дахин дахин алдах эрх, цаг хугацаа байх ёсгүй. Нэг алдаж болно, тэр алдаанаасаа суралцаж дараагийн удаа тэр алдаагаа гаргахгүй төлөө зүтгэх ёстой. Би амьдралдаа яг л тэр зарчимаар явдаг. Би 3 хүүхэдтэй хүн, надад эрх ч байхгүй, цаг хугацаа ч байхгүй. Цаг хугацаа харвасан сум шиг явж байгаа өнөө үеийн өрсөлдөөнт нийгэмд, хүн олдсон цаг хугацаа бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн төлөө тэмцэх ёстой, хичээх ёстой, зүтгэх ёстой. Тийм ээ, энэ бол амьдралын төлөөх тэмцэл, нөгөө талаас энэ тэмцэлийг аз жаргалтай өнгөрүүлж байвал тэр бол хүн болсоны гавьяа шагнал нь юм. Би гурван сайхан хүүхэдтэй, хүүхдүүдийн минь заяа шүтэж сайхан амьдарч байна. Хүн байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж, бурханаас өгсөн бэлэг бүрт талархаж амьдрах хэрэгтэй юм. 2015 онд би олон улсын томоохон байгууллагад зөвлөхөөр ажиллаа. Чамлахаар чанга атга гэдэг үг байдаг, энэ бол эхлэл. 2015 онд би олон улсын том сэтгүүлд судалгааны материалаа хэвлүүлж, докторын зэргээ хамгаалах боломжтой боллоо. Тийм ч учираас би одоо Тайваньд ирчихсэн диссертациа хийгээд сууж байна. 2015 онд нөхөр маань Австрали улсад магистерийн зэрэг авахаар суралцахаар явлаа. Хүн байнгын сурахын төлөө тэмүүлэх ёстой, сурч, мэдэж, таньж байж дараагийн зорилгоо гаргаж ирэн, өөрийн мөрөөдлөө биелүүлнэ. 3 хүүхэд маань эрүүл энх байна. Энэ бол маш том бэлэг, бурхан өршөөг, хүүхдүүд минь үүрд эрүүл энх байж урт удаан наслан, улс орондоо хэрэгтэй, эцэг эхтэй энэрэлтэй сайн хүмүүс болоорой.
За тэгээд хувийн амьдралын хувьд 100 хувь завгүй ч 100 хувь үр бүтээлтэй тийм нэг жил болон дууслаа.
Сүүлийн 3 жил дарааллаад өөрийн хайрт хүмүүсээ нэг нэгээр нь алдлаа. Энэ нэг бодлын миний хувьд бурханаас өгсөж том сургамж юм:
1. Хэзээ ч хүнд муу юм битгий хий,
2. Ямар ч гэсэн боловсрол эзэмш,
3. Арын хаалгаар нэг удаа аргалж болох боловч бүхэл бүтэн амьдралын туршид бүхий л зүйлийг аргалах боломж байхгүй,
4. Тийм учираас сур, хөдөлмөрлө, амьдар,
5.
Мөнгө өөрөө зүгээр олддоггүй юм, хөдөлмөрлөж байгаа тохиолдолд мөнгө
харин өөрөө ороод ирдэгийн, юу гэвэл, чиний хөдөлмөрийн үр шим ирж байна
гэсэн үг.
6. Хүнд битгий муу юм сана, харин тэрний оронд
чимээгүй яваад л өг. Тэр хүний муу энергийн өөртөө шингээж авахгүй, тэр
уур нь өөрт нь шингэнэ.
7. Эрүүл хоол, хүнс хэрэглэ, яаж ч мөнгөгүй байсан, зөвхөн эрүүл хүнс авч хэрэглэ.
8. Чи ч хэзээ ч мөнгөөр дутагдахгүй, гэхдээ тэр мөнгөө яаж зөв хэрэглэх вэ гэдэг арга ухаанд суралц.
Дахин миний ойр орчмын хүн эндэхгүй байг, бүгд эрүүл энх байж, урт удаан наслаг.
За тэгээд 2016 онд миний энгийн санаа ч мөнгө болох, мөнгө зүгээр л өөрөө урсаж ирэх тийм жил байх юм гэсэн. Тийм учираас тэр их мөнгөний төлөө Урагшаа! Бурхан чамд хайртай, бурхан чамд хайр энэрэлээ үргэжлүүлэн өгөх болно. Бурхан чиний төлөө бүхнийг хийнэ, харин чи бурханд таларха, баярла, сүсэглэ.
2016 оны зорилго:
1. Докторын зэргээ авна
2. Австралид очиж амьдарна
3. Хамгийн сайн, цалин өндөртэй ажилд орно.
4. Бид 5 эрүүл энх байна.
5. Аавыгаа ажил хийлгэхгүй эрүүл байлгах
6. 3 хүүхдээ Австралид сургуульд оруулна.
7. Байрны зээлээ төлж дуусна.
No comments:
Post a Comment