Thursday, 31 December 2015

Random - шүлэг - ноорог

Амьдралын алхам бүр таньд сургамж болог
Амьдралын мөч бүр таньд баясал болог
Амьдралын гэрэл гэгээ бүрийг олж харж
Амьдрал ямар агуу юм бэ гэдгийг гайхан бишир.
     
Хүний бодол хязгаар үгүй ч,
Хүний бодлыг хязгаарлах чөдөр буй
Гэхдээ тэр чөдрийг бий болгохгүй байх
Гэгээт орчлонг бүтээх хэрэгтэй.

Муу бодлыг оюун бодолоосоо авч хая
Муу бодлыг ухаан санаанаасаа авч хая
Муу юм модон улбаатай гэж
Монголын минь хөгшид зүгээр ч нэг хэлээгүй байх.

Сайн бодлыг үргэлжид өөртэй хадгалж яв
Санаа сэтгэлээ өөдрөг байлгавал
Санасан ажил тань сэтгэчилэн бүтнэ
Сайн явах санааных гэж зүгээр ч нэг хэлэгдээгүй байх.

No comments:

Post a Comment