Мэлмэрэх сарны доор
Мишээн зогсох мину
Миний ээжийн сэтгэл
Миний сэтгэлд хадгалагдану
Хайрын хос баганын
Тэнцвэр нь болсон гурван үр мину
Хангай дэлхийн нар болсон
Торомгор алаг үрс мину
Өдөр бүрт гэгээ оруулж
Амьдралын өнгийг гэгээлэг болгож буй
Амьдралын алтан наран
Алтанхан үрс мину
Алаг дэлхийн аав ээжийдээ
Баяр баясал болно.
No comments:
Post a Comment