Миний амьдралын хэмнэл яг 3 жилийн хугацаатай байх юм шиг. Сонирхолтой нь. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд миний амьдрал хамгийн муу үйл явдлууд ар араас тохиолдсон бол хамгийн сайн үйл явдал ч түүнтэй зэрэгцэн тохиолдсоор байсан юм. Хайртай ээж, хайртай дүү, хайртай эмээгээ алдах нь надад ямар хүнд туссаныг хэн ч мэдэхгүй, мэдсэн ч надаас бусадад бол магадгүй хамаагүй байсан байх. Би энэ дэлхийд ор ганцаараа үлдсэн юм шиг мэдрэмж, сэтгэл хоосрох, харамсах, харуусах.... тэр л мэдрэмжүүдийн хажуугаар ажил үйлс маань хичнээн бүтэмжтэй байсныг бас тоолж барашгүй. Магадгүй, ээж минь, дүү минь, эмээ маань надаа өөрсдийн үлдээсэн буян хишгээ хайрлаж буй ч байж магад. Тийм ээ хэний ч хүсээд ордоггүй ажилд ногоон гэрлээр орж, хөөрхөн сайхан охинтой болж, өөрийн гэсэн байртай болж, хэдэн жил хүлээсэн олон улсын сэтгүүлд өөрийн судалгааны материалаа хэвлүүллээ. Одоо ингээд Тайванд ирчихсэн докторын зэрэг хамгаалах гээд судалгааны ажилаа хийгээд сууж байна. Магадгүй дэлхийн ихэнхи хүнд 3 жил гэдэг бол үргэжилэн явж байдаг амьдралын нэгээхэн хэсэг байх, магадгүй зарим хүний хувьд 3 жилийн дотор юу ч тохиолдоогүй нэг л хэмнэлээр өнгөрсөн байх, магадгүй зарим нэгний хувьд баяртай он жилүүд ч байсан байж болно. Харин миний хувьд энэ гурван жил бол нэг талаасаа үнэхээр хэлж байршгүй харуусал, нөгөө талаасаа тийм нэгэн бурханы бэлэгтэй он жилүүд болон өнгөрсөн байна. 3 жил тутам л байршилаа сольж байдаг нэг бодлын би нэг тийм 3 жилийн давтамжтай болж дээ.
Ээжийн минь хажууд байсан бол надад ямар түшигтэй, даанч эрт хорвоогоос явчих юм гэж санасангүй, хүнийг хажууд байхгүй байхад л хичнээн их санаад ч нэмэргүй, худлаа л нулимс гаргана. Харин хажууд байхад нь хэрхэн хайрлаж, асарч байснаа ч санахаа байчихийн Ээжийнхээ ачийг би хариулж чадсан билүү? Ээж минь миний докторын зэрэг хамгаалахад ямар их дэмжлэг үзүүлж байлаа, тиймээс ямар ч гэсэн би дуусгах болно, чадна. Тэгж байж өчүүхэн ч гэсэн ээжийнхээ ачийг хариулах юм болов уу даа.
Thursday, 5 November 2015
Coffee - ний тухай
•Этиопын кофений зэрлэг ургамлыг
Энэтхэг, Цейлон, Ява, Германы худалдаачид зөөвөрлөн өөрийн хөрсөнд шилжүүлэн
тарьснаар эдгээр улсууд кофе үйлдвэрлэгчид болсон түүхтэй.
•20-р зууны эхэн хагаст америкчууд
кофег жижиг уутанд савлаж, нунтаг кофег худалдаанд гаргасан бөгөөд Америкчууд
Японы эрдэмтэдтэй хамтран сүү, элсэн чихрийн хольцтой хамгийн анхны уусдаг
кофег гаргаж байжээ.
•Кофений үйлдвэрлэлээс жилд
ойролцоогоор 2 тэрбум долларын ашиг олдог.
•Өнөөдөр дэлхийн 80 гаруй оронд 25
сая хүн кофег өдөр тутмын хэрэгцээндээ хэрэглэж байна.
•Дэлхий даяар 25 сая хүн кофе
үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.
•АНУ жилдээ 1,2 тэрбум кг кофе
импортоор авдаг бол ангилчууд 1 тэрбум кг кофщ импортлодог.
•Судалгаагаар ихэнхи хүмүүсийн 60
хувь нь сүү, элсэн чихэртэй кофе уудаг бол 40 хувь нь хар кофе уудаг гэсэн
тооцоо бий.
•1600 оны үед европчууд хамгийн
анхны шоколадтай кофе хэрэглэжээ.
•1945 онд Япончууд мөстэй хүйтэй
кофег санаачилж хэрэглэх болсон
Сайн кофе гэж
ямар кофе –г хэлэх вэ?
•Illy: амт, үнэр, чанарын оргил болсон
энэхүү кофе нь Италийн соёлын бэлэгдэл юм.
Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт өдөр бүр 5 сая хүн уг кофе –г
хэрэглэдэг. Энэхүү кофе –г 1933 оноос Francesco Illy гэдэг хүн үйлдвэрлэж эхэлсэн. Шилмэл кофений
үрээс гаргаж авдаг, арабик төрөлд багтдаг, есөн төрлийн кофе байдаг. Үрийг
Бразил, Коста Рика, Этиоп, Энэтхэг зэрэг орноос шилж авдаг. Illy нь үйлдвэрлэлийнхээ явцад 114 удаа туршилтаар
орж байж эцсийн бүтээгдэхүүн болж гардаг.
Сайн менежер байх шинж чанар
Ажилтануудтайгаа байнгын ярилцаж, санаа бодлыг нь авч байх
Удирдлагын хамгийн чухал шинж чанар бол ажилтнуудтайгаа ярьж, тэдний санаа бодлыг сонсож байх юм. Заримдаа бүр бага ярьж, их сонсож байх нь илүү ач холбогдолтой байдаг.
Ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх
Хэрвээ ажилтнуудын ажлын бүтээмж буурах юм бол тухайн ажил урагшаа явахгүй. Тиймээс ажилтан бүрт боломж олгох, урамшуулал үзүүлэх нь ажлын бүтээмжийг өндөрсгөнө.
Хоёр толгой нэгээс илүү.
Баг болж хамтран ажиллах. Энэ нь удирдагч, менежер тэр багийг толгойлж, зааж зааварлана гэсэн үг биш юм, гол нь тэдэнтэй хамтарч, тэдний нэг хэсэг болж ажиллах.
Ажиллах ажлын орчинг бий болгох
Ажилтнууд ажил дээрээ бие биенээ хүндэтгэх, албан ёсны ажлын хувцастай байх.
Ажилтнуудаа байнга мэдээллээр хангаж байх.
Зорилго чигээ тодорхойлох, урьдчилан төсөөлөх, төлөвлөх чадвартай байх
Өөрийн төлөвлөгөөтэй байх, байнга өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж байх.
Шилдэг удирдагч, менежер байхын тулд
өнөөгийн зах зээл дээр
4 тал руу хувирч чаддаг байх ёстой гэж
үздэг байна:
Жолооч байх, Зураач байх, Дипломатч
байх, Шинжээч байхЖолооч хүн бие дааж ажиллаж чаддаг ба байнга өөрийгөө хянах чадвартай байдаг. Тиймээс шийдвэр гаргалт болон эрсдэл тээхэд байнга бэлэн байдаг гэсэн үг юм. Тэд тэдний зөв байхад дуртай, тиймээс тэд байнга ялж байдаг. Тэд ямар нэг хүндрэлтэй зүйлтэй учирахад асуудлыг нааштайгаар эргүүлэх чадвартай байдаг. Тэд багаар ажиллахад төвлөрч, ажлыг хурдан шуурхай гүйцэтгэдэг.
Зураач хүн багаар ажиллах чадвартай, юмыг урьдчилан төсөөлөх чадвартай байдаг ба тэд байнга гялалзаж явдаг учир хүмүүст нөлөөлөх чадвартай байдаг. Гэхдээ тэд нарийвчилсан зүйлд ур чадвартай байж чаддагүй ч эрх чөлөөг эрхэмлэсэн байдаг.
Дипломатч хүн ажилаа гүйцэтгэхийн тулд хүмүүстэй ярих чадвартай байдаг ба тайван, дуугай, хамтын ажиллагааг эрхэмлэсэн байдаг. Цаг тутам дээд зэрэглэлийн байж чаддаг ба ямар ч багт орж ажилласан бодитойгоор сэтгэдэг байна. Гэхдээ энэ төрлийн хүн нэлээд болгоомжтой байдаг учир эрсдэлтэй шийдвэр гаргах байдлыг тэнцвэржүүлж чаддаг.
Шинжээч хүн өндөр чанартай стандартыг шаарддаг, нягт нарийн, олон талаас нь бодож сэтгэх ур чадвартай байдаг байна. Шат шатаар явдаг, асуудлыг шийдвэрлэгч байдаг.
Судалгаагаар энэ 4 шинж чанар нь тус тусдаа үр ашигтай байж чаддаггүй ч дээрх 4 төрлийн мэргэшлийг хослуулж чаддаг байх нь сайн удирдагч, менежер байхын үндэс гэж тодорхойлогдсон.
АНУ –ын менежер, удирдлагуудын дунд хийсэн судалгаагаар 60% нь Дипломатч чанартай байсан ба үлдсэн 3 мэргэшилд 13-15%-иар тэнцүү хуваагдсан байсан.
Өмнөд Африк, Европ, Малайзийн менежер, удирдлагуудын дунд явуулсан судалгаагаар 50% нь “Шинжээч” гэсэн ангилалд багтаж, үлдсэн 3-т нь тэнцүү хуваагдаж байсан байна.
Хэний шүлэг билээ, гоё шүлэг шүү
Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж
байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж
яваарай
Ертөнцийн юм бүхэн
чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам
хөндлөн хэвтэнэ.
Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж
байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж
яваарай
Ертөнцийн юм бүхэн
чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам
хөндлөн хэвтэнэ.
Тэртээх зуунд дайчин
эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Түмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнэ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ
уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.
Дуулсан дуунд нь уяраг гэж
дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Түмүүжин хаан чамайг амгалан байг гэж
энэ улс гүрнэ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ
уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг
билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.
Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм
ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг
Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн
болгосон билээ
Бүсгүй минь чи
Өглөө
сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шүү
Шүлэглэл
Онгод орсон
намуухан үдшийн
Оргилуун дэвэргэн
сэтгэлийн
Орших нэгэн
хязгаарт
Алдар гэгээгээ
дуудуулан
Алхаж явнаа, би
Хэрэгтэй мэдээлэл - Гоо сайханд хэрэгтэй бүтээгдэхүүн
Subscribe to:
Comments (Atom)