Thursday, 31 December 2015

Random - бодлууд

Мэлмэрэх сарны доор
Мишээн зогсох мину
Миний ээжийн сэтгэл
Миний сэтгэлд хадгалагдану

Хайрын хос баганын
Тэнцвэр нь болсон гурван үр мину
Хангай дэлхийн нар болсон
Торомгор алаг үрс мину

Өдөр бүрт гэгээ оруулж
Амьдралын өнгийг гэгээлэг болгож буй
Амьдралын алтан наран
Алтанхан үрс мину

Алаг дэлхийн аав ээжийдээ
Баяр баясал болно.

Random - шүлэг - ноорог

Амьдралын алхам бүр таньд сургамж болог
Амьдралын мөч бүр таньд баясал болог
Амьдралын гэрэл гэгээ бүрийг олж харж
Амьдрал ямар агуу юм бэ гэдгийг гайхан бишир.
     
Хүний бодол хязгаар үгүй ч,
Хүний бодлыг хязгаарлах чөдөр буй
Гэхдээ тэр чөдрийг бий болгохгүй байх
Гэгээт орчлонг бүтээх хэрэгтэй.

Муу бодлыг оюун бодолоосоо авч хая
Муу бодлыг ухаан санаанаасаа авч хая
Муу юм модон улбаатай гэж
Монголын минь хөгшид зүгээр ч нэг хэлээгүй байх.

Сайн бодлыг үргэлжид өөртэй хадгалж яв
Санаа сэтгэлээ өөдрөг байлгавал
Санасан ажил тань сэтгэчилэн бүтнэ
Сайн явах санааных гэж зүгээр ч нэг хэлэгдээгүй байх.

2016.01.01 - 00.48

2016 он. Он жил яасан ч хурдан явдагийн, ёстой л нөгөө харвасан сум шиг цаг хугацаа юм аа. 38 нас хүрлээ. Өдий хүртэлээ, асар их юм хийж бүтээгээгүй ч чамлахаар чанга атга гэдэг дээ. Ямар ч гэсэн өөрийнхөө зэрэгт нилээн юм хийж бүтээжээ. Тэр бүгдээс 2015 оныг wrap up хийвэл:
1. НҮБ ХХ -т зөвлөхөөр ажилласан нь маш том үйл явдал боллоо, миний хувьд.
2. Олон улсын нэр хүндтэй "Technology in Society" сэтгүүлд артикл хэвлүүлж, PhD oral defense хийх эрхээ олж аваад, одоо өөрийн dissertation дээр ажиллаж байна.
3. Нөхөн маань Австрали улсан master хийхээр суралцаж эхэллээ.

За тэгвэл 2016 онд юу хийж бүтээх вэ? Ямар зорилго тавих вэ?
1.   Хамгийн гол нь эрүүл байх, үр хүүхдүүд минь болон нөхөн бид хоёр ямар нэг өвчин зовлонгүй, эрүүл энх байх.
2. 1 сарын 15-нд багтаагаад 50 хүний асуулга бүрдүүлж авах.
3. 1 сардаа багтаагаад Dissertation дуусгах.
4. 1 сард Австралийн визанд орох.
5. 2 сард Ажлууд руу apply хийх.
6. 3 сард: Oral defense хийх
7. 4 сард: Австрали явах
8. 4 сард: хүссэн ажилдаа орох. Цалин өндөр, хамгийн гол өөрийн сонирхлын хүрээнд.
9. Үр хүүхдүүдийнхаа төлөө, эрүүл амьдралын төлөө ажиллаад, хөдөлмөрлөөд амьдраад байна даа.

I am wishing myself and my family a very happy and magical new year! A whole year will have a lot of positive surprises and positive gifts for me and for my family.

Thank you God, always praying for me and always on my side.
Thank you God, giving me such a wonderful, happy and joyful life.
Thank you God, always loving me and my family.
Thank you God, always blessing me and my family. 

Sunday, 27 December 2015

Preventive action from cancer. Personal traditional method -2

I live in Taiwan. What I found, there is plenty of vegetables and fruits with a cheaper price. So I drink water with a slice of ginger, a slice of melon and 2 dried longan fruits, everyday. All are used to prevent cancer cells from growing and spreading.
 Image result for dried longanImage result for one slice of lemonImage result for one slice of ginger

Preventive actions from cancer - personal traditional methods 1

Every morning I drink two cups of coffee.

The research, from the Dana Farber Cancer Institute in Boston, found that consuming around 460mg of caffeine a day cut the odds of bowel cancer coming back by 42 per cent.
It also made people 33 per cent less likely to die from cancer or any other cause. 
Smaller amounts of caffeine brought lower benefits.
A mug of instant coffee contains around 100mg of caffeine and an espresso, the base for many High Street coffees, 80mg.

Saturday, 26 December 2015

About the cancer

Two weeks ago, approximately, I started to have paranychia (or nail ed infection), which is pus in side of nail of a middle finger of right hand. Not too much, little bit, but still hurts and have discomfort. It hurts may be a two days and disappears then starts again, a few days later. Which really gave me some stress, then suddenly, I remembered that mom had such an issue during 2004. She told me that, if she eats banana, it disappears, she does not know, why it comes out. Then in 2006, she had breast cancer. Actually, the breast cancer was treated in US for 100 percent in 2011. In April 2012, she returned to Mongolia, but, when she came back, she broke her leg, during her leg treatment, she diagnosed  that she was having a lung cancer. Unfortunately, without any treatment (actually it said that "no treatment") she died on October 2012. It was very unfortunate and we believe that, if she stayed in US without coming back to Mongolia, she still be alive. But life is life, we could not return the time. The in spring of 2013, my grandmother (father's mom) diagnosed with lung cancer as well and died on September 2013 without any treatment. As the cancer was at the last stage.

Why I am saying all these, I have family history of a cancer, so I have fear that I may could have it. But I am sure, I will not, but still I need to take preventive actions. Still due to this paranychia, I get stressed and searched a lot of websites, whether it has relation with cancer and whether, it is prior cause of cancer. Fortunately, it is far from cancer, it is definitely, not related to the cancer (any types of). But, if it occurs, frequently, it may have skin cancer, otherwise, it is ok.



  

Tuesday, 22 December 2015

Thoughts - random

Imagination is the base of the thoughts.
Thought is the base of needs.
Needs is the base of future.
Future is the base of life.

The end of the year, 2015

Imagine, it is end of the year. It seems that it was just started, but today is 22 December 2015, where day and night equalized. In Taiwan, people believe, we should pray to God in this day as like as in Mongolia. I am still working on my dissertation, especially on questionnaire distribution.

Монголоос авах санал асуулга маань дуусчихсан, одоо харин Тайван, АНУ -аас авах асуулга маань нилээн удааширалтай байна. Би өгчидрөөс асуулга цуглуулах аргачлалаа өөрчилөж холбогдох хүн тус бүр рүү ганцаарчилсан е-майл явуулж байна. Өгчидөр 100 хүн рүү явуулсан бол, өнөөдөр 50 хүн рүү явууллаа, тэгээд 3 хүнээс л хариу ирсэн, гэхдээ, бөглөх боломжгүй гэсэн хариу ирсэн. Харин бусад хүнээс хариу ирээгүй байна. I should have 60 expert's respond (maximum) and 40 people (minimum). I am calculating how many people will answer to my questionnaire, and how much is the responded rate will be. I am assuming that at the minimum level, 1 person of 30 people will send me respond, so that I should send to 1200 people at the minimum. However at the maximum level of respondents' rate, if it assumes that 1 person of which 3 -5 people, then i should send to 180 - 300 people at the minimum. I am optimist, so I would be prefer maximum level, therefore, according to my assumption, I still need to send another 150 e-mails.

Another difficult task is literature review, I came in Taiwan on 27 October, since then, within 2 months of period, I read almost 150 articles, of which, I made citation from 95 articles. Which means, my reference includes 95 articles as of now and my literature review section is 35 pages. But I still need to add another 5 pages, so I still need to read more.

Third difficult task is Analytical hierarchy process, which is new methodology for me, where I should learn more and more.

However, I try to solve these difficulties with happiness without any stress. Consequently, the dissertation will end soon without any issues and problems, and with high quality. I am sure, i will reach to my goal by end of January' 2016. I am very much hope that 2016, will be the greatest year of my life and the fundamental base of my future long, happy - life.  

Monday, 7 December 2015

2015 он дуусах дөхлөө. Амьдралаас авсан сургамж

Амьдралын маань нэгээхэн хэсэг болсон нэг жил дуусах дөхлөө. Нулимстай, гунигтай, баяртай, хөөртэй тийм нэг жил байлаа. Газар дээр ганц дүүгээ алдлаа. Хүний орчлонд амьдрахдаа ийм цөөн наслах байсныг мэдсэнгүй ээ эгч нь. Гэтэл нөгөө талаас  ганц алаг хүүдээ хань болж амьдрах ёстой байсан тэр хариуцлагыг миний дүү хийсэнгүй ээ. Гомдмоор, уйлмаар, харуусмаар. Миний дүү хэмжээлшгүй их хайран дунд умбаж, жаргаж, эрхэлж байгаад л хорвоогооос одлоо доо. Магадгүй тэр хэмжээлшгүй хайр, жаргалыг бурханы ороонд очоод үргэжлүүлэн авч байгаа байх. Ээж, эмээ, өвөө нь тэр хайрыг үргэжлүүлэн өгч байгаа гэдэгт эгч нь итгэлтэй байна. Эгч нь өөр юу хүсэх вэ дээ, I am sure that God takes care you and will always take care. I am sure you will give your spirit and soul to your son. Эгч нь гэхдээ хүүг нь ямар ч гэсэн асран халамжлах болноо. Тэрийг харин амлаж байна.


Хүн амьдралд алдаж болно, гэхдээ дахин дахин алдах эрх, цаг хугацаа байх ёсгүй. Нэг алдаж болно, тэр алдаанаасаа суралцаж дараагийн удаа тэр алдаагаа гаргахгүй төлөө зүтгэх ёстой. Би амьдралдаа яг л тэр зарчимаар явдаг. Би 3 хүүхэдтэй хүн, надад эрх ч байхгүй, цаг хугацаа ч байхгүй. Цаг хугацаа харвасан сум шиг явж байгаа өнөө үеийн өрсөлдөөнт нийгэмд, хүн олдсон цаг хугацаа бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн төлөө   тэмцэх ёстой, хичээх ёстой, зүтгэх ёстой.  Тийм ээ, энэ бол амьдралын төлөөх тэмцэл, нөгөө талаас энэ тэмцэлийг аз жаргалтай өнгөрүүлж байвал тэр бол хүн болсоны гавьяа шагнал нь юм. Би гурван сайхан хүүхэдтэй, хүүхдүүдийн минь заяа шүтэж сайхан  амьдарч байна. Хүн байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж, бурханаас өгсөн бэлэг бүрт талархаж амьдрах хэрэгтэй юм. 2015 онд би олон улсын томоохон байгууллагад зөвлөхөөр ажиллаа. Чамлахаар чанга атга гэдэг үг байдаг, энэ бол эхлэл. 2015 онд би олон улсын том сэтгүүлд судалгааны материалаа хэвлүүлж, докторын зэргээ хамгаалах боломжтой боллоо. Тийм  ч учираас би одоо Тайваньд ирчихсэн диссертациа хийгээд сууж байна. 2015 онд нөхөр маань Австрали улсад магистерийн зэрэг авахаар суралцахаар явлаа. Хүн байнгын сурахын төлөө тэмүүлэх ёстой, сурч, мэдэж, таньж байж дараагийн зорилгоо гаргаж ирэн, өөрийн мөрөөдлөө биелүүлнэ. 3 хүүхэд маань эрүүл энх байна. Энэ бол маш том бэлэг, бурхан өршөөг, хүүхдүүд минь үүрд эрүүл энх байж урт удаан наслан, улс орондоо хэрэгтэй, эцэг эхтэй энэрэлтэй сайн хүмүүс болоорой.

За тэгээд хувийн амьдралын хувьд 100 хувь завгүй ч 100 хувь үр бүтээлтэй тийм нэг жил болон дууслаа. 

Сүүлийн 3 жил дарааллаад өөрийн хайрт хүмүүсээ нэг нэгээр нь алдлаа.  Энэ нэг бодлын миний хувьд бурханаас өгсөж том сургамж юм:
1. Хэзээ ч хүнд муу юм битгий хий,
2. Ямар ч гэсэн боловсрол эзэмш,
3. Арын хаалгаар нэг удаа аргалж болох боловч бүхэл бүтэн амьдралын туршид бүхий л зүйлийг аргалах боломж байхгүй,
4. Тийм учираас сур, хөдөлмөрлө, амьдар,
5. Мөнгө өөрөө зүгээр олддоггүй юм, хөдөлмөрлөж байгаа тохиолдолд мөнгө харин өөрөө ороод ирдэгийн, юу гэвэл, чиний хөдөлмөрийн үр шим ирж байна гэсэн үг.  
6. Хүнд битгий муу юм сана, харин тэрний оронд чимээгүй яваад л өг. Тэр хүний муу энергийн өөртөө шингээж авахгүй, тэр уур нь өөрт нь шингэнэ.
7. Эрүүл хоол, хүнс хэрэглэ, яаж ч мөнгөгүй байсан, зөвхөн эрүүл хүнс авч хэрэглэ.
8. Чи ч хэзээ ч мөнгөөр дутагдахгүй, гэхдээ тэр мөнгөө яаж зөв хэрэглэх вэ гэдэг арга ухаанд суралц. 

Дахин миний ойр орчмын хүн эндэхгүй байг, бүгд эрүүл энх байж, урт удаан наслаг.
За тэгээд 2016 онд миний энгийн санаа ч мөнгө болох, мөнгө зүгээр л өөрөө урсаж ирэх тийм жил байх юм гэсэн. Тийм учираас тэр их мөнгөний төлөө Урагшаа! Бурхан чамд хайртай, бурхан чамд хайр энэрэлээ үргэжлүүлэн өгөх болно. Бурхан чиний төлөө бүхнийг хийнэ, харин чи бурханд таларха, баярла, сүсэглэ.

2016 оны зорилго:
1. Докторын зэргээ авна
2. Австралид очиж амьдарна
3. Хамгийн сайн, цалин өндөртэй ажилд орно.
4. Бид 5 эрүүл энх байна.
5. Аавыгаа ажил хийлгэхгүй эрүүл байлгах
6.  3 хүүхдээ Австралид сургуульд оруулна.
7. Байрны зээлээ төлж дуусна.