Thursday, 8 September 2016

Амьдрах

Хvний амьдрал учил нь тайлагдашгvй оньсого юм байна гэдгийг цаг хугацаа енгерех тусам ойлгон мэдрэхийн.Амьдралын утга учир зөвхөн амьд явахдаа ч гол нь биш юм. Гол нь утга учиртай амьд явахад оршино. Хүн ер нь яг хэний төлөө амьдардаг юм бэ? Өөрийнхөө төлөө юу, эсхүл үр хүүхдийнхөө төлөө, эсхүл төрчихсөн юм чинь зүгээр л амьдрах л ёстой юу? Миний хувьд 30 хүртэлээ бараг зөвхөн өөрийн төлөө л амьдарсан. 2 хүүхэдтэй ч аав ээж маань хүүхдүүдийг минь өсгөчихнө, тэднийг өсгөнө гэсэн асуудал байхгүй, мөнгө байсан ч өөртэй зарцуулна, үнэтэй юм авч хэрэглэнэ. Гэтэл 30 гараад ирлээ, амьдралыг үзэх үзэл маань ч арай өөр боллоо, ээжийн маань ч бие муудлаа, Хүн ухаан сууна гэдэг л болдог байх. Гэнэт л үр хүүхэдтэй хүн гэдгээ саналаа, тэгээд л жинхэнэ үр хүүхдийнхээ төлөө амьдрах болсон. Дэлгүүр гараад өөртэй биш хүүхдүүддээ хувцас аваад ороод ирнэ. Өөртэй цамц авна гэж гарчихаад хүүхдүүддээ өмд авчихаад баярлаад орж ирэх жишээтэй. Үнэтэй тансаг хэрэглээ маань ч багасаж, шинэ үнэтэй хувцас хэзээ авсанаа ч мартаж. Нөхөрийнхөө хамт үр хүүхдийн ирээдүйн амьдралын төлөө зүтгэж байна. Миний амьдралын 2 дахь үе шат маань явж байгаа юм болов уу даа, Үр хүүхдээ эрдэм боловсролтой сайн хүн болгочихвол, ирээдүйн амьдрал буюу, амьдралын 3 дахь үе шат маань аз жаргалтай өнгөрөх юм. Тэр үед л жинхэнэ, яах гэж амьдарч буйн утга учирыг тайлж, дэлхийгээр аялж, ном бичиж, цэцэг, мод тарьж өнгөрүүлнээ гэж мөрөөддөг юм. Dream come true. Хүсэл мөрөөдөлгүй амьдрал давсгүй хоолтой адил.

Ээжийн охин нь хэлд орлоо

Миний хайрын бурхан нь хэлд орж байна даа. Уул нь бүр Монголд байхдаа, 1 ой 5 сартайгаасаа ойр зуурын юм ярих гээд л байсын, тэгж байтал бид хэд Тайвань яваад тэгээд ёстой ярихгүй болсон, хятад хэл, монгол хэл, англи хэл гээд л жинхэнэ толгой нь эргэх шиг болсон. Юу ч яридаггүй, юм хэлэх бол заагаад л орилоод байна, заримдаа ч үнэн ядаргаатай, яг юу хэлэх гээд орилоод байгаа нь гэж бодно. Хөөрхий өөрийг нь ойлгохгүй болохоор уурлаад заагаад уйлаад байна. Яг тэр үед л хүн өрийн хэлэх гэсэн үгээ өөр хүнд илэрхийлж чадахгүй, нөгөө хүн нь ойлгохгүй бол хичнээн хэцүү байдгийг ойлгох шиг болно доо. Тэгээд Австралид ирээд бөөн англи хэл, тэгсэн мөртөө гэртэй Монголоор яриад нөгөө л эргэлзээ нь арилахгүй байсан байх. Монголд хүүхдүүд 2 настай гэхэд сүрхий яриад, бүр шүлэг дуу цээжилчихсэн байдаг байхад манай охин юу ч байдаггүй. Харин хүний ярьж байгаа юмыг бол маш сайн ойлгоно шүү дээ. Гэхдээ 2 ах нь бас яг тийм байсын. Америкт хэлд орохгүй, ямар сайндаа эмчид хэд хэд үзүүлээд, хэлд орохгүй байна гээд, сүүлдээ бүр санаа зовж эхлээд, хэлгүй ч юм болов уу гэж бодоод. Тэгсэн эмч нь "гэртэй монголоор яридаг, зурагт англи хэл дээр үзээд, гадуур явж байгаа хүмүүс бас ангиар яриад, эргэлзээ төрүүлдэг, удаж байгаад хэлд орноо, битгий санаа зов" гэж хэлж байж билээ. Дараа нь Монголд очингуутаа орос цэцэрлэгт өгөөд, бүр ч баларсан юм болсон, бараг 3 нас нилээн өнгөрч байж хэлд орж байсын. Охин маань бас л тийм боллоо. Гэхдээ охин хүүхэд адтай байдаг гэдэг шиг ах нарыгаа бодвол харин арай эрт хэлд орж байнаа.2 нас 3 сартай хэлд орж байна. Хамгийн анхны үг нь "аав". Ээж гэж харин дуудаж чадахгүй байсан, сүүлийн үед "ээжий" гэдгийг хөөрхөн. Ёстой англи монгол хольж ярьж байнаа. "Good" гээд л эрхий хуруугаа гозойлгоно. "wow" "Oh my god" гээд л орилно. Тэгснээ "май, уу, ид, сүү ууяа" гээд л өөрийн хэрэгтэй юмнуудаа ойлгуулдаг болоод байнаа.

Австрали улс - 3

Зиа Австрали улсад ирээд жирэмсэн боллоо. Уул нь хамгаалалттай л байсын, тэгээд л жирэмсэлдэг д юм байна, ёстой л ирий гэж ирэх гэж байгаа үр минь. Австрали улсад төрөхөд харин нилээн үнэтэй тусах нээ. Ядаж байхад дөнгөж ирээд даатгал хийлгэсэн чинь, 1 жил дотроо жирэмсэлвэл даатгалд хамрагдах боломжгүй байдаг юм байна. За тэгээд эхо -д харуулах, эмчид үзүүлэх гээд л нилээн үнэтэй юм байнаа. Эмчид үзүүллээ 70 доллар, юу ч үзсэнгүй хэдэн асуулт асууж байгаад л 70 доллар авчихийн, даатгал дээр очисон нь 30 хувь буюу 21 доллар эргүүлэн өгсөн. 1 жил дотроо үзүүлсэн болохоор. Хэрвээ нэг жил болчихсон бол төлсөн мөнгийг нь 100 хувь эргүүлэн төлдөг гэж сонссон юм. За тэгээд 12 долоо хоногтой down syndrome -ийг үзэх эхо -д харуулах ёстой тул эход харуулав, 250 авс. доллар. Эмчийн бичиж өгсөн цусны бүх шинжилгээ өгнө гэвэл бараг 1000 доолар болох нээ, тэгэхээр нь буцаж очоод, яг юуны цусны шинжилгээнүүд вэ, заримыг нь өгөхгүй байж болох уу гэж байж, тал цусны шинжилгээг хасуулаад 360 доллараар цусны шинжилгээ хийлгэх болов. 12 долоо хоногтой ургийн хөгжилтэй холбоотой мөн цусны шинжилгээ хийлгэх болсон, тэр нь 160 авс. доллар. Шинжилгээний хариу сайн гарсан, ямар нэг асуудал байхгүй. Одоо 18 - аас 21 долоо хоногийн хооронд бас нэг эхо -д харуулж цусны шинжилгээ өгнө. Тэр нь хэд болох юм байгаа нь сайн мэдэхгүй л байна. За тэгээд төрөх хугацаа маань 2017 оны 2 сарын 14 -ны өдөр. Хайрын өдөр төрөх хайрын бурхан маань байгаа юм даа.

Охин үр минь

Хайртай хонгор охин үр минь
Хайрлахгүй байхын аргагүй уяхан замбуулин
Харах бүрийд хайр мэдэрсэн
Хайртай хонгор охин үр
Ээжийн хайрын бурхан нь
Аав ээждээ эрдэнэ болж ирсэн юм
Хоёр ахдаа түшиг болж ирсэн юм
Ээжийн хайрын бурхан
Уяхан дуугаараа бүхнийг уярааж
Уянгат аалиараа бүхнийг хайрлаж
Ядарч байхад халамж тавьж
Ятганы дуу шиг баясгана биднийгаа
Хоёрхон настай ч бүхнийг ойлгоно
Хоёрхон настай ч бүхнийг мэдрэнэ
Хосгүй сайхан авьяастай
Хосгүй эрдэнэ миний охин үр минь

Tuesday, 6 September 2016

Үсээ хусууллаа - амьдралын нэг шинэ өнгө

Шинийн 4 -нд, үс засуулахад сайн өдөр буюу эрч хүч сайжирна гэх өдөр өглөө сууж байснаа шууд зориглон хайч авч зараа хэлбэртэй болгож байгаа өөрөө хусчихлаа. Нийт 2 цагийг зарцуулав. Толгой хөнгөрөөд үнэхээр сайхан байна.
Эмэгтэй хүний үсэнд амьдралын бүх зовлон явдаг гэдэг юм билээ, тиймээс зовлонгоо хөнгөлхийн тулд ямар ч байсан нэг удаа үсээ хусуулах хэрэгтэй гэж нэг уншиж байсын, тэгээд тэрнээс хойш, мөн ч олон удаа жил үсээ хусуулах юмсан гэж бодовч, зориг хүрэхгүй, тийм нөхцөл ч бүрдэхгүй өнөөдрийг хүрсээн. Яг одоо гэртэй сууж байгаа дээр үсээ хусуулаад авах нь миний хувьд яг л таарсан цаг мөч юм. Нөхрөөсөө асуулаа, өөрөө мэддээ гэсэн, нэг найзтайгаа ярилаа, зориг л хэрэгтэй гэсэн. Тэгээд л шийдвэр гаргав. Нэг шийдвэр гаргасан л бол намайг юу ч зогсоож чадахгүй шүү дээ, харин тэр шийдвэрийг гаргатал үгүй мөн их удна даа. За тэгээд сайхан толгойтой боллоо, харин чиг миний толгойны хэлбэр их гоё юм, хүмүүс надад халзан байх нь их зохиж байна гэсэн. Манай хоёр том хүү өдөр сургуулиасаа орж ирээд "Пөөх аав таниас салах гэж байгаа юм уу" гэсэн. хэхэхэ. Хамгийн инээдтэй асуулт, эмэгтэй хүн хэцүүдсэн үедээ үсээ хусуулдаг гэж киноноос үзсэн юм байлгүй. Манай охин бол "ёо ёо" гэсэн, хэхэ, бүрэн ярьж чадахгүй тул өвдөөд ийм болчихсон л гэж бодсон байх. За миний хувьд сайхан байноо, сэтгэл санаа тайвшираад, одоо 2 дахь хоног дээрээ явж байна, хар үс гарч ирээд ургаж эхэлж байна. Өглөөдөө олив тос түрхэж байгаа, хурдан бөгөөд, гоё ургуулах гэж. Үр дүнтэй юм шиг байна, мөн сармины хандаар усанд орохдоо зайлж байгаа. Амьдрал үргэлж сайхан, өдөр бүр нэг шинэ зүйл, өдөр бүр баяр баясгалан, өдөр бүр эрч хүчээр дүүрэн байгаарай.

Tuesday, 23 August 2016

Австрали улс -2

За ингээд ирсэнээсээ хойш 2 сар хирээтэй айл ч цэвэрлэлээ, стадион ч цэвэрлэлээ, сургууль ч цэвэрлэлээ. Монгол залуучууд айл цэвэрлэгээг удирдаад доороо хүмүүс авч ажиллуулдаг юм байна. Айл цэвэрлэхэд ганц юм уу 2 өрөө байрыг бол ганцаараа 2 цагийн дотор цэвэрлэчихнээ. Харин томоохон хувийн орон сууц бол 2 -лаа 2 цаг цэвэрлэнэ, эсхүл ганцаараа 4 цаг цэвэрлэнэ. Цагийн хөлс айл цэвэрлэхэд агентаар дамжиж ажиллавал 17 австрали доллар, хэрвээ өөрөө шууд айлтайгаа яривал цагийн 20-25 Авс. доллар байдаг юм байна. Миний хувьд агентаар дамжиж байсан болохоор хөдөлмөрийн хөлсөө шулуулаад 17 авс. доллараар цалинждаг байв. Заримдаа 2-хан цагийн ажил хийхийн тулд 2 цаг явж очидог айл ч таарна. Хийх ажлын хувьд тоосыг нь авна, тоосыг нь соруулна, шалыг нь угаана, 00 -ыг нь цэвэрлэнэ, яг л гэртэй хийдэг ажилаа айлд очиж хийгээд цалин авах юм даа. Гэрээ цэвэрлэхэд цаг хардаггүй байсан бол айл цэвэрлэхэд цагаа сайн харна. Тэгээд ер нь цагийн хязгаартай ажлыг хийх арга барилд суралцана даа. Чи цагтай амжаад ажилаа хийгээд дуусгаж ч болно, эсхүл цагаасаа илүү ажиллаж ч болно, гэхдээ нэг юмыг ойлгоход илүү цаг ажиллаа гээд тэрийг батлах хүн байхгүй бол, илүү цагийн мөнгө бараг л авахгүй дээ. Эсхүл хүн нь байхад 2 цагаасаа өмнө ажилаа дууссан байлаа ч 2 цагаа хүлээх л хэрэг гарна. Зарим нэг айл дэндүү цэвэрхэн, бараг цэвэрлээд байх юмгүй байдаг, тийм тохиолдолд яст мэлхийний хурдаар ажиллаж дуусгана. Цэвэрлэгээний ажлын давуу тал нь цалингаа бэлнээр авна. Ажил цэвэрлэхийн нэг сул тал нь нөгөө айлруугаа хаашаа ч хамаагүй явна, ямар ч айлд очиж байгаагаа мэдэхгүй, ёстой л эрсдэлтэй алхам. Гэхдээ миний хувьд азтай, дандаа цэвэрхэн айлууд байж таарсан. Үнэхээр заваан, хүмүүс нь ч онцгүй айлууд зөндөө байдаг гэсэн. Бас л хэцүү ажил шүү, амархан ажил ч гэж юу байхав, захиалсан айлынхаа хаалга тогшоод "I am a cleaner" гээд л орно. Тэгж байгаад нэг Лебан айлд очилоо, нэг авгай байна, их том хувийн орон сууц байна (house)- 4 цаг хийх ажил, зөвхөн нэг давхарыг нь хийж байтал 4 цаг дууслаа, амины орон сууц ч бас яггүй юм билээ шүү. Тэгтэл ажил дуусах үед тэр авгай, чи агентаар дамжихгүйгээр шууд надтай ажиллах уу, цагийн 20 доллар гэсэн. Тегье л гэлээ, мөнгөө дандаа бэлнээр авна. 2 дахь өдөр болгон тэр айл руу гаа явах боллоо. Нэг өдөртэй 6 -7 цаг ажиллана. 2 давхар байшинг нь тэр чигээр нь цэвэрлэхэд тэр хэмжээний цаг хангалттай. Гэтэл тэр айлын маань охин нь хуримаа хийх болсон тул цэвэрлэгээнээс гадна гэрийн ажилд туслах хэрэгтэй гээд долоо хоногтоо 3 өдөр очиж ажиллах боллоо, нэг удаа очихдоо л 100 доллар авна гэж бодоод цагаа тохируулаад ажилахаар болов. Тэрнээс хойш өөр айл руу явдаг цэвэрлэгээний ажлыг харин зогсоосон. Ганц айлдаа л ажиллах болов. За тэгээд, стадион цэвэрлэгээ бол цагийн 15 Авс.доллар. Гол төлөв 4 цагийн ажил байна. Манай гэрээс бол нэг талдаа бараг 1 цаг гаруй явж очидог болохоор өдөржингийн ажил болдогийн, жоохон ядарнаа, гэхдээ зүгээрээ, хүн тэгээд сурдаг л юм билээ. Стадион цэвэрлэх гэдэг нь Allianz stadium (45,000- 80,000 хүний суудалтай 2 стадион байгаа) болон Olympic stadium (10,000 - 80,0000 хүний суудалтай 2 стадион байгаа) гэсэн 4 стадионы аль нэгийг цэвэрлэх байна. Хэрвээ ямар нэг тоглолт орой нь болох бол өглөөдөө сандал арчина, тэр нь харьцангуй гайгүй ажил, нэг нойтон алчуур бариад л сандалны суух хэсгийг арчаад явчихна, гол нь шувууны баас, хатчихсан бол арилахгүй нилээн төвөгтэй, тэгээд л тоосыг арчина. 10 хүн бол 4 цагийн дотор бүх сандалыг арчичихнаа. Энэхүү стадион цэвэрлэх ажилд очих үед харин зөндөө Монголчуудтайгаа таарна даа, энэ ажилд гол төлөв настай, ач гучаа харах даалгавартай ирсэн хүмүүс, эсхүл гэртэй хүүхэд хардаг, хагас цагийн ажил хэрэгтэй, эсхүл над шиг аяалалын виза -гаар ирсэн хүмүүс л ажилладаг юм. Мөн дөнгөж Австралид ирсэн, учираа олохгүй будилж яваа хүмүүс бас байна, ер нь бол Австралид ирсэн хүмүүсийн дамжин өнгөрөх бааз гэх юм уу даа. Сандал арчихаас гадна, тоглолт болсоны дараа үзэгчдийн тарьсан хогийг цэвэрлэх ажил байна. Тэр харин харин жаахан төвөгтэй,яггүй шүү, сууж босоод л, газраас хогоо авч хогны уутанд хийгээд, хогны уутаа дүүрэхээр шат руугаа тавина. Сандалны доор байгаа хогийг түүх, тонгойх, суух, босох гээд л нэг ёсны дасгал хийчихнээ. Анхны удаа яваад хамаг бие нил хөндүүр болж байсан юм даг, яг л дасгал сургуулилт хийсэн хүн шиг. За тэгээд халуун бол хамаг хөлс гараад жинхэнэ хөлсний амтыг мэдрэх гэдэг л болно. Хүйтэнд харин даарч очоод л ажиллаад дулаацана. Хүн дүүрэн үзсэн тоглолтын дараа бол 80,000 суудалтай стадионыг 30 хүн 6 цаг цэвэрлэдэг юм билээ. Долоо хоногтооо 300 доллар ямар ч гэсэн аваад байна, хоолны мөнгөө хангалттай олчихно. Хүмүүс харин тэр хогон дундаас их юм олно доо, шинэ чипс, шинэ ундаа, зоосон мөнгөнүүд, бүр цаасан мөнгө ч олно, зарим нь утас ч олно. Би нэг удаа 25 доллар олж байлаа, бас нэг удаа баахан шинэ ундааны савнууд ч олж байлаа, мөн, нэг пад олсон. За тэгээд зооснууд бол нилээн олсон, ёстой л нөгөө кофены мөнгөө олчихоод л байна шүү дээ. Олсон чипс, ундаа, усаа ууж идчихнэ, бүгдээрээ хуваагаад л хэрэглэчихнэ шүү дээ. Халуунд шинэ ус олох шиг сайхан зүйл байхгүй, аймар халууцаад, хамаг хөлс зад тавьж байхад, нэг шинэ ус олчихвол бараг л хэдэн зуун доллар олсон аяатай баярлана шүү дээ. Хүн гэдэг сонин амьтан, яг л тэр үеийн хэцүүдлийг даван гарах хүчийг жоохон юмнаас л мэдрэнэ шүү дээ. Маш их устай бороо орж байхад шинэ цув олбол ямар их баярлана гээ, цуваа өмсөөд л ажилаа хийнэ, гэтэл дараа нь тэр цув ямар ч хэрэггүй, бүх хувцас нэвт норсон л байдаг. За тэгээд 2 ч удаа шөнийн цэвэрлэгээнд явлаа, ажилаа тарчихаад шөнө алхах ч бас л эвгүй шүү, Ногоон дарь эхийн мааниа уншаад л алхана. Монголд байхдаа гудамжинд хог цэвэрлээд зогсож байгаа хүмүүсийг нээх азаардаггүй байсан бол, энэ цэвэрлэгээний ажлууд хийснээр тэдгээр хүмүүс ямар их хүч хөдөлмөр гаргаж ажилладагийг жинхэнэ мах цусандаа шингэтэл ойлгоно доо. Нөхөр загнасан тул, дахиж гэхдээ шөнийн цэвэрлэгээнд яваагүй. Нөхөр маань чи жаахан ч гэсэн өөрийн proud - тай байгаа ч докторын зэрэг хамгаалчихаад цэвэрлээний ажил хийхээсээ ичээч гэнэ, гэхдээ өөр ажил хийх боломж миний визанд байхгүй тул тэгээд л яриа маань дуусдаг байлаа. Гэхдээ дээр дурьдсан нөгөө лебан айлд долоо хоногтоо 3 өдөр очидог болсон болохоор стадионы ажилаа ч орхилоо. Амьдралдаа цэвэрлэгээ хийнэ гэж бодоогүй байсан хүн цэвэрлэгээ хийхээр эхний ээлжинд ч уйлж байлаа, уур ч хүрч байлаа, уураа хүүхдүүддээ гаргаад л. Хэний төлөө хүний нутагт цэвэрлэгч хийгээд явж байгаа гэж бодохоор л, би чинь Америкт магистр хийсэн, Тайванд доктор хийсэн хүн шүү дээ гэж бодохоор л гомдмоор ч юм шиг. Гэхдээ хэнд гомдох вэ дээ, үр хүүхдээ өвөл нь агаарын бохидолгүй цэвэр орчинд, хүссэн хоол хүнсийг нь авч өгөөд, хүссэн сургуульд нь сургаад ямар ч стрессгүй амьдрах боломжгүй байгаа даа Монгол улсын Засгийн газарт гомдох уу? эсхүл, өдий 40 хүртэлээ сурахын төлөө яваад өөрийн хөрөнгийг босгож чадаагүй байгаадаа өөртэй гомдох уу? Тэглээ гээд яахав, хүүхдүүдээ хүний нутагт өлсгөхгүй байх ёстой, юу ч хийсэн чадвар нь надаа байна. Хэцүү замыг тууллаа ч эцсийн эцэст хүрэх зорилго маань хэзээ ч хазайхгүй гэдэгтэй би өөрөө бат итгэлтэй байвал, өнөөдрийн цэвэрлэгээ хийх бол зөвхөн түр зуурын асуудал юм даа гэж бодон өөрөө өөрийгөө тайвшруулж байлаа. Эзэн хичээвэл заяа хичээнээ гэж.

Wednesday, 10 August 2016

Австрали улс -1

Хүний хэрэглээ гэж өчүүхэн юм байдгийг амьдралын шат ахих тусмаа илүү мэдрэх юм даа. Гэтэл хүмүүс яагаад эд хөрөнгөний төлөө тэгж их шунаад байдгийг би ер нь ойлгохгүй юм. Би Австралиад ирсэнээр их зүйлийн талаар харж мэдэрч байна даа. 2016 оны 4 сарын 24 -нд дөнгөж докторын зэргээ Тайванд авчихаад баярлахаа ч мэдэхгүй, хариуцлагаа ч мэдрэхгүй нэг хэсэг шоконд орсон. Гэхдээ мөрөн дээр 6 жилийн турш байсан тэр нэг хатуу чулууг аваад шидчихсэн гэж бодохоор сэтгэл санаа ямар сайхан болсоныг үгээр хэлшгүй, зүгээр л сайхан унтаад л баймаар болсонсон. Гэхдээ би чинь 3 хүүхэдтэй хүн, зүгээр унтаад байх тийм сэтгэл, зориг байхгүй юм даа. Амьдралын дараагийн алхамаа хийх хэрэгтэй, залуу байна, амрах эрх байхгүй шүү дээ. Тэгж бодохоор, дараагийн асуудлууд урган гарч ирээд, ингээд л амрах зав байхгүйгээр дараагийн асуудал руугаа орсон юм. Энэ бол Австралиа явах байлаа. Австралиа улс сүүлийн 2-3 жилийн турш явахыг зорьж, хүсэж байсан улс маань. Австралиа явахын тулд их ч сургууль. Тэгж тэгж, нөхөр маань сурах боломжтой болсон. Бидэн 2 залуу гэр бүлийн л адил хурааж цуглуулсан бэлэн мөнгө байхгүй тул байрнаас бусад хамаг юм аа зараад л сургалтын төлбөр, даатгал, замын зардалаа төлөөд л нөхөр маань 2015 оны 11 сард Австрали улсыг зорьсон билээ. Би хүүхдүүдтэйгаа Тайванд байсан болохоор нэг их тусалж, явах бэлтгэлийг хангаж чадаагүй, нөхөр маань өөрөө л бүгдэнг нь зохицуулаад явсан. Тэгээд би докторын зэргээ хамгаалчихаад араас нь 2016 оны 4 сарын 27 -нд ирлээ. Анхны сэтгэгдэл, нөхөр маань яасан их тураа вэ? Дараагийн сэтгэгдэл, ямар нэг барууны орны тосгонд ирчихсэн ч юм шиг, дэлгүүрээр орлоо, яах вэ? Америктай адилхан ч юм шиг. За тэгээд автобусаар зорчих болсон, хэдэн ч удаа төөрөв дөө, автобусны зогсоол, автобусны үйлчилгээ энэ тэр нь Тайваныг гүйцэхгүй юмаа. За тэгээд хэдэн өдрийн дараа их дэлгүүрээр хэслээ, би ер нь яг ямар улсад ирсэнээ ч ойлгохоо байлаа, миний эргэн тойронд дэлхийн бараг бүх хэлээр л ярьж байна. Дэлхийн л бүхий л орны цагаачид Австралиад ирдэг юм байна, бүгд өөр өөрийн зан заншил, ёс суртахуунаа дагуулаад ирсэн байгаа, тэр бүгд энд холилдоод нэг тийм холимог соёл үүсч байгаа ч юм шиг. Яг цэвэр British english - аар бол ярихгүй байна, улс бүрийн хэлний онцлогт тохирсон нэг тийм англи хэлээр ярьцгаагаад, заримдаа хүмүүсийн ярьж буйг ч ойлгохгүй юм, намайг ярихаар л пөөх чиний англи хэл их мундаг юм, чи Австралид ирээд хэдэн жил болж байгаа вэ л гэхийн. Миний англи хэл American english буюу Америкт үзсэн англи хэл маань шүү дээ, нээх сайн гэж би өөрийгөө хэлэхгүй ч ямар ч байсан, Австралиад байгаа хүмүүсийн хажууд үнэхээр сайн юм аа. За тэгээд хотын төв рүү яваад train -д суух болонгуут яг л Монголд буй мэт бүгд дайраад, соёл энэ тэр юу ч байхгүй ээ, Тайванд бол бүгд оочерлаад ч жагсаад л орно, ямар ч шахцалдаан, стресс байхгүй. Цагаан арьстангууд нь өөрсдийгөө хамгийн дээд зиндааны хүмүүс гээд бодчихсон юм уу гэлтэй их зантай хүмүүс. За тэгээд энэ улсад нүүрээ тагласан хувцас өмссөн лалыхан, хятадуудад дургүй лебанууд (яг үнэндээ бол Лебан гэдэг орон байдгийг би энд ирээд л мэдэж авлаа), энэтхэг, хятад, вьетнам, солонгос, герман, итали, орос, грек гээд л ер нь бүх л орны хүмүүс байна дөө. Тэгээд л гэнэт би ер нь ямар улсад амьдрах гээд ирсэнээ ойлгохоо байлаа. Удах тусах, хүмүүсийг нь мэдрэх тусам, соёлыг нь харах тусам, надад энэ улс таалагдахгүй болж ирлээ. Анх зорьсоныхоо дагуу докторын зэрэгтэй хүн тэр хэмжээний ажилд орохоор өргөдөл гаргангуут, та ажиллах эрхгүй бол уучлаарай гэсэн л хариулт авч байлаа. Хүн амьдрахын тулд хоол идэх, хоол идэхийн тулд мөнгөтэй байх, мөнгөтэй байхын тулд ажиллах ёстой. Гэтэл би чинь аяалын визээр ирчихсэн байдаг, ажиллах ямар ч боломжгүй байдаг, зүгээр гэртэй суухаар нөхөр маань ганцаараа барилга дээр ажиллаад, дээрээс нь сураад ямар ч их ядарсан юм, ямар ч их турсан юм. Тэгэхээр би зүгээр гэртэй суугаад байж болохгүй шүү дээ гээд л виза шаардахгүй, бэлнээр мөнгөө авч болох ямар ажил байна гээд л сурагласан цэвэрлэгээний ажил байдаг юм байна. Энд сурч байгаа бүх л монголчууд бараг хийдэг бололтой. Айл цэвэрлэнэ, эсхүл хүрээлэн, парк, сургууль гээд л бүхий л цэвэрлэгээ хийнэ. Солонгосууд голдуу удирддаг юм байна. Яг цэвэрлэгээг нь монголчууд, энэтхэгчүүд, тайландууд хийдэг юм байна. (Cont...)

Monday, 18 April 2016

Тайвань улсын хөгжлийн үндэс -1

Миний бие Тайвань улсад докторын зэрэг хамгаалахаар анх 2009 оны 9 сард Тайвань улсад хөл тавьж байлаа, түүнээс хойш 6 жил өнгөрсөн байна. Гэхдээ энэ хугацаанд 2009 - 2012 онд яг бүтэн гурван жил Тайвань улсад сурч амьдарсан бол, харин 2012 -аас 2015 онд 3 жилийн чөлөө авч нутагтай байж байгаад 2015 оны 10 сарын 27 -нд буцаж ирэн диссертацийн ажилаа хийн, хамгаалах гэж байна. Энэ хугацаанд Тайвань улсын хөгжил яг юунд оршиж байгаа болон улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур цэг нь чухам юу байдаг талаар би өөрийн ажигласнаа энд сийрүүлэн та бүхэндээ хүргэхийг зорьлоо. Улс орны хөгжлийн үндэс чухамдаа юунд тулгуурлах вэ гэдэг нь их чухал бөгөөд Засгийн газрын баримтлах хүчин зүйл нь байх юм. Тайвань улсыг Монгол улстай харьцуулах юм бол Дэлхийн Банкны зээл тусламж байхгүй, НҮБ -д харьяалагддаггүй, тусгаар тогтносон улс хэмээн дэлхий нийтэд бүрэн зөвшөөрөгдөөгүй, уул уурхайн баялаг бол бүр байхгүй, уул уурхай гэдэг ойлголт иргэд, мэргэжилтэн профессоруудын дунд бага. Гэсэн хэдий ч Азийн бар улс болтлоо хөгжсөн. Монгол улстай харьцуулахад нэг давуу тал нь цаг агаарын хувьд жилийн дөрвөн улирал дулаан уур амьсгалтай. Гэхдээ сөрөг тал нь далайн давалгаа, далайн салхитай холбоотой байнгын газар хөдлөлт болж байдаг. Гэтэл энэ хөгжлийн үндэс нь юу байв? гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тайвань улс "мэдлэгийн төв" -д сууриласан Шинжлэх ухааны паркийг Америкийн Нэгдсэн Улсын Калифорниа мужийн Силикон Валийн жишээн дээр үндэслэн Шинчу Шинжлэх ухааны паркийн байгуулсан юм. Энэхүү шинжлэх ухааны паркийн байгуулсанаар мэдлэгт тулгуурлсан үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Ялангуяа, технологийн чиглэл дээр их сургууль, аж ахуйн нэгж хамтран судалгаа шинжилгээ хийж бүтээгдэхүүнийг судалгаанд суурилуулан боловсронгуй болгож үйлдвэрлэхэд зорьж ажилласан.

Улс орны хөгжилд хүрэх хүчин зүйлс

Энэ удаагийн бичвэрээр улс орны хөгжилд хүрэх хүчин зүйлсийг тодорхойлохыг эрмэлзэв. Манай улс хөгжиж буй орны тоонд орж явдаг. Энэ утгаараа хөгжингүй улс орнуудын туршлага, бусад хөгжиж буй орнуудын нөхцөл байдлыг харьцуулан үзэхэд дараахь хүчин зүйлсийг хөгжилд хүрэх нэн тэргүүний хүчин зүйлс гэж тодорхойлж болох юм: 1. Хүн амын эрүүл мэнд 2. Улсын татварын систем 3. Яг үндэс 4. Шашин 5. Нийгмийн даатгалын бодлого 6. Боловсролын систем 7. Хүйсийн тэгш эрх 8. Батлан хамгаалах 9. Санхүүгийн систем 10. Гэр бүлийн боловсрол

Saturday, 9 April 2016

How a wonderful day- 8 April 2016

How a wonderful day is 8 April. In 2011, 8 April, I became a PhD candidate and 5 years later on April 8 2016, I become PhD. It is 7 years hard work with tears, suffering, hope and blessings. From September 2009 to July 2012, I studied for full - time at the PhD program, then between 2012 and 2015, even I stayed in home country Mongolia, I was keep working on the research to get I paper and keep thinking how to complete my PhD program. Finally I had published SSCI journal paper, which I fulfilled the requirement to do the dissertation. Therefore, I came back to Taiwan on 27 October' 2015 to start my dissertation. I came with direction of title as knowledge hub. My initial thought was knowledge hub of mining. But then due to the advisor's comments, it changed to the " Evaluating key factors of knowledge hub: Comparing Silicon Valley, Hsinchu Science Park and National Information Technology Park of Mongolia". From 27 October 2015, it actually started my PhD journey, very hard though journey with a lot of challenges, with a lot of learning and with a lot of advises, comments, guidance, supports, helps followed with a lot of blessings. Until 8 April 2016 for full 5 months, I never made this hard efforts during my life time. At the result, I did it, I achieved, what I want. I very proud of myself. Thank you mom, you encouragement to start the PhD study. Many people helped to complete the PhD journey, without their support and assistance, I would never finished it.

Sunday, 20 March 2016

Тайвань улсын хөгжил - 2

Тайвань улсын хөгжилд хүрэх нэг чухал хүчин зүйл нь хаанч очисон, үйлчлүүлсэн, хэрэглэгч бол хаан. Хэрэглэгчийг дээдлэн, хэрэглэгчид хүрсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорьж ажилладаг. Нөгөөтэйгүүр, үсчин ч бай, худалдаг ч бай, үйлдвэрийн ажилтан ч бай бүгд нэг л зүйлдээ төвлөрч тэрхүү төвлөрсөн ажилдаа маш нарийн нягт ажилладаг. Яг хариуцсан үйлчилгээг үзүүлэхдээ тухай хэрэглэгчийн хүсэл сонирхлыг нэгдүгээрт тавьда. Хариуцсан ганц ажилдаа ямар нэг алдаа дутагдал гаргахаас байнгын сэргийлж, тэр тал дээрээ өөрсдийгөө боловсронгуй болгож байдаг. Гэтэл монголчуудын хувьд бүх талын мэдлэг мэдээлэлтэй, гэхдээ алийг нь ч бүрэн гүйцэд хийж чадахгүй дутагдалтай байна.

Tuesday, 2 February 2016

Lesson learnt -2

Life is awesome, just be grateful what you have and pray for kids and health. Human thoughts have 100 percent energy that what you think always will be yours. Say thank you god and think positive and ambitious things.

Tuesday, 12 January 2016

Lessons learned -1

I would like to share my experience on lessons learned. This is one of the learning from the life. I am doing my dissertation and collecting the questionnaires from USA, Taiwan and Mongolia. Actually I do not have any problems collecting questionnaire from Mongolia, because my uncle helps me lot and already collected 40 questionnaire from experts. But I get difficulties to collect from USA and Taiwan. Taiwan was quite easier as well that an adviser helps me to collect from his PhD students and friends. Still, I need 10 more. The questionnaire collection is actually very challenging and a difficult issue. From USA, it is the hardest one. I sent e-mail to almost 100 people, including university professors and company managers, but I only get two respond. Then, I asked my friends, relatives and ex bosses of my mom whom I have not contacted a while to help me out. Fortunately, they actually helped me. So, what i learned from here. Someone's request will take may be 30 minutes from your busy schedule, but it will be a life -time assistance to this person. Do not be burden to give any assistance who need it.